2020/05/19

101-1. Хайрцагны хэмжээг тооцоолох

Зорилго
Энэ сэдвийг үзсэний дараа дараах мэдлэгийг эзэмшинэ. Үүнд:
  • 16 мм.кв хөндлөн огтлолтой болон түүнээс бага хэмжээтэй кабелуудыг суурилуулах угсралтын хайрцгийн хэмжээг сонгож чаддаг болох.
  • Хайрцгийн хэмжээг тооцоолохдоо юуг тооцох, юуг тооцохгүй байх талаар мэдлэгтэй болох
  • Хайрцаг дотор сул үлдээх ёстой кабелын хамгийн бага хэмжээ ямар байх шаардлагатай болон уг хэмжээний талаар мэдлэгтэй болох
  • Хайрцаг болон далдлагчийг суурилуулсны дараа тэдгээрт засвар хийх, өөрчлөх, үйлчилгээ хийх, нэвтрэх боломжтой байх шаардлагатайг ойлгох
  • Хайрцаг болон далдлагч, тэдгээрийг холбох хэрэгсэлтэй танилцах
  • Хайрцгийн төрлүүд, түүний хэрэглээний онцлогуудын талаар мэддэг болох
  • 25 мм.кв болон түүнээс их хэмжээтэй кабелуудын холболтыг хийх хайрцгийн хэмжээг тооцоолох аргыг ойлгох
Ерөнхий хэсэг
Хайрцгийн хэлбэр, хэмжээг зөв сонгож түүнд кабелыг зөв суурилуулах нь аюулаас урьдчилан сэргийлэхэд маш чухалд ач холбогдолтой болно. Энэ сэдэвт хайрцаг, далдлагч, холбох хэрэгслийн талаар тавигддаг үндсэн ойлголтуудын талаар авч үзнэ. Хайрцгийг сонгохдоо хуурай, чийгтэй, нойтон, аюултай ямар орчинд тавихаас хамааран сонгож авна. Хайрцагт тавигдах үндсэн шаардлага нь түүнд дотор агуулагдах кабелын тоо, хэмжээ болно. 16 мм.кв болон түүнээс бага хэмжээтэй кабелуудад ашиглагдах хайрцаг нь хамгийн багадаа урт, өндөр, өргөн хэмжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавигддаг бол 25 мм.кв болон түүнээс их кабелуудад ашиглагдах хайрцгийн хувьд хамгийн ихдээ урт, өндөр, өргөн хэмжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдана. Хайрцаг нь хатуу эсвэл тусгайлан бэлтгэгдсэн гадаргуу дээр суурилагдана. Тодорхой нөхцөлд л хайрцгийг зөвхөн 2 далдлагч дээр бэхлэгдсэн байхыг зөвшөөрнө. Ямар ч тохиолдолд хайрцагт нэвтрэх, түүнийг засварлах, үйлчилгээ хийх боломжтой байх ёстой.
Металл хайрцаг
Металл хайрцагт агуулагдах 0.75 мм.кв-аас 16 мм.кв хөндлөн огтлолтой кабелын тоо хэмжээг Table 314.16(A) хүснэгтэд үзүүлэв.
  • А - метал хайрцаг дээр түүний хэмжээг бичиж тэмдэглэх шаардлагагүй.
  • В - 75 мм х 50 мм х 65 мм тэгш өнцөгт хайрцаг гэвэл урт нь 75 мм, өндөр нь 50 мм, өргөн нь 65 мм хэмжээтэй гэж ойлгоно. Энэ хайрцгйин эзлэхүүнийг Table 314.16(A) хүснэгтээс харна. Хүснэгтээс харвал энэ хайрцаг нь 205 см.куб эзлэхүүнтэй байна.
  • С - 100 х  38 мм хэмжээтэй квадрат хайрцаг гэвэл энэ нь 100 мм квадрат хэмжээтэй, 38 мм өргөнтэй хайрцаг бөгөөд түүний эзлэхүүн нь Table 314.16(A) хүснэгтээс харвал 344 см.куб байна.
Хэрэв металл хайрцаг дээр түүний эзлэхүүнийг тэмдэглэсэн байвал энэ нь Table 314.16(A) хүснэгтэд заасан утгаас их байна.
  • А - Зурагт 100 х 54 мм хэмжээтэй октал буюу 8 талт хропны хайрцгийг үзүүлэв. Энэ хайрцгийн эзлэхүүнийг Table 314.16(A) хүснэгтээс харвал энэ нь 353 см.куб буюу инчээр 21,5 куб.инч хэмжээтэй байна.
  • В - Харин хайрцаг дээрх эзлэхүүний тэмдэглээ 22,5 куб.инч буюу Table 314.16(A) хүснэгт дэх утгаас их байна.

Металл бус хайрцаг
1650 см.куб-ээс бага хэмжээтэй Table 314.16(A) хүснэгтэд байхгүй бүх металл бус хайрцаг дээр түүний эзлэхүүнийг бичиж тэмдэглэсэн байна.

Багтаамжийг нэмэгдүүлэх
  • 100 х  38 мм квадрат хайрцгийн багтаамжийг нэмэгдүүлье. Энэ хайрцгийн багтаамж нь 344 см.куб буюу инчээр 21 инч.куб болно. Энд инч нь АНУ болон Европт өргөн хэрэглэгддэг уртын өөр нэг хэмжүүр бөгөөд 1 инч = 2,54 см байна.
  • А - Хэрэв хайрцгийг өргөсгөж багтаамжийг нэмэгдүүлэхдээ хэрэв нэмж буй багтаамж нь уг хайрцгийн хэмжээтэй ижил биш бол нэмэгдэж буй хэмжээг хайрцаг дээр бичиж тэмдэглэсэн байна.
  • В - Хайрцгийн хэмжээ ихэссэнээр зөвхөн түүний багтаамж ихсэхгүй мөн уг хайрцаг уруу орж буй оруулгын тоо ч ихэснэ.
  • С - Хэрэв уг хайрцаг дээр нэмэгдэж буй хэмжээ нь 7,5 инч.куб буюу 123 см.куб хэмээн бичиж тэмдэглэсэн бол энэ нь хайрцгийн багтаамж дээр нэмэгдэж нийт багтаамж нь 344 см.куб + 123 см.куб = 467 см.куб болно.
  • D - Хэрэв хайрцаг нь өөртэйгөө ижил хэмжээтэй хайрцгаар нэмэгдэж байвал нэмэгдэж буй хэмжээг хайрцаг дээр бичиж тэмдэглэхгүй.
  • Е - Харин энэ үед эзлэхүүн нь 2 дахин нэмэгдэж 688 см.куб эзлэхүүнтэй болно.