Showing posts with label Модул 101. Show all posts
Showing posts with label Модул 101. Show all posts

2020/05/19

101-5. Хайрцагны хэмжээ

  • А - Хайрцгийн хэмжээ нь түүнд суугдсан далдлагчийн хэмжээгээр хэмжигдэнэ.
  • В - Хайрцгийн хэмжээг тогтоохдоо далдлагчийн хэмжээнээс 8 дахин их байхаар тооцож авна. Жишээ нь далдлагчийн хэмжээ нь 50 мм бол хайрцгийн урт нь багадаа 8 х 50 мм = 400 мм буюу 40 см урттай байх ёстой.
  • А - Хайрцгийн өндөр нь тухайн далдлагч чөлөөтэй багтах, бэхлэгдэх боломжтой хэмжээтэй байна.
  • В - Хайрцгийн өргөн буюу гүн нь тухайн далдлагч чөлөөтэй багтах, бэхлэгдэх боломжтой хэмжээтэй байна.
  • С - Хайрцгийн өндөр, өргөн нь далдлагч чөлөөтэй орж бэхлэгдэх орон зайтай байх хэмжээтэй байна.
  • А - Харин хайрцгийн урт нь түүнд суугдсан далдлагчуудын хамгийн томынх нь хэмжээг 8 дахин ихэсгэж авснаас багагүй хэмжээтэй байна.
  • В - Жишээ нь зурагт үзүүлсэн хайрцагт 6 далдлагч байг,
    • зүүн гар талын эхний далдлагч 50 мм, дараагийнх нь мөн адил 50 мм, гурав дахь нь 80 мм диаметртэй,
    • харин баруун талын 3 далдлагчийн эхнийх нь хэмжээ 50 мм, дараагийнх нь 80 мм, сүүлийнх нь 100 мм диаметртэй байг.
    • Тэгвэл эдгээр далдлагчуудаас 100 мм нь хамгийн том учраас үүнээс 8 дахин урт байх ёстой. Ингэвэл уг хайрцаг хамгийн багадаа 8 х 100 мм = 800 мм буюу 80 см урт байх ёстой.
  • А - Хэрэв уг хайрцгаар кабел шулуун гарахгүй өнцөг үүсгэж гарч байвал тухайн чиглэл дэх хамгийн их далдлагчийн хэмжээг 6-гаар үржүүлээд үлдсэн далдлагчуудын хэмжээг нь нэмэх замаар хэмжээг тооцно.
    • Жишээ нь босоо чиглэлд 50 мм, 80 мм, 100 мм 3 далдлагч байвал эдгээрээс 100 мм далдлагч нь хамгийн том нь байна.
    • Иймээс босоо тэнхлэг дагуу хайрцгийн өндөр нь 6 х 100 мм + 50 мм + 80 мм = 730 мм буюу 73 см байна.
  • В - Харин хэвтээ чиглэл 50 мм, 50 мм, 80 мм 3 далдлагч байгаа тул хамгийн том нь 80 мм далдлагч байна.
    • Иймээс хэвтээ тэнхлэг дагуух хайрцгийн урт нь 6 х 80 мм + 50 мм + 50 мм = 580 мм буюу 58 см байна.
  • Хэрэв хайрцаг доторх кабел тасарч тусгай клемээр хоорондоо холбогддог бол хамгийн их далдлагчийн хэмжээг 8-аар үржихгүй, харин хамгийн их хэмжээг 6-гаар үржээд бусад үлдсэн далдлагчуудыг нэмнэ.
  • Жишээ нь 2 талдаа адилхан 50 мм-ийн 4 далдлагчтай бол энэ хайрцгийн хэмжээ нь 8 х 50 мм = 400 мм биш харин 6 х 50 мм + 50 мм + 50 мм + 50 мм = 450 мм буюу 45 см-ээс багагүй байна.
  • Хэрэв кабел өнцөг үүсгэж, мөн хайрцаг дотор клемээр холбогддог бол түүний хэмжээг хэрхэн тооцохыг үзье.
  • Жишээ нь 2 талдаа 50 мм-ийн тус бүр 1, 1 далдлагчтай байг.
  • Тэгвэл босоо тэнхлэг дагуух хайрцгийн өндөр 6 х 50 мм + 0 = 300 мм (6 x 2 inch = 12 inch) буюу 30 см байна. Харин хэвтээ тэнхлэг дагуух хайрцгийн урт 6 х 50 мм + 0 = 300 мм (6 x 2 inch = 12 inch) буюу 30 см байна. Иймээс хайрцгийн урт ба өндрийн хэмжээ ойролцоогоор 30 см х 30 см байна. Гэхдээ 2 далдлагчийн хоорондох зай мөн 30 см-аас их байх ёстой. Хэрэв 2 далдлагчийн хоолойн хоорондох зай 30 см-аас бага бол зөвшөөрөхгүй.
  • Харин тиймээс энэ тохиолдолд далдлагчийн урт, өндөр нь 30 см байхаас илүү 2 далдлагчийн хоорондох зай 30 см-аас багагүй байх ёстой гэсэн дүрмийг баримтална.
  • А - Хэрэв хайрцгийн далдлагч нь олон мөртэй бол мөр болгоны хувьд хэмжээг тооцоолж хамгийн ихээр авна.
  • Жишээ нь доорх жишээнд босоо тэнхлэг дагуу 2 мөртэй далдлагч байгаа бөгөөд арын мөр нь 4", 3.5", 3.5" гэсэн 3н далдлагчтай, харин урд талын мөр нь 3.5", 3", 3", 2.5", 2.5" гэсэн 5н далдлагчтай байна.
  • 4" = 100 mm, 3.5" = 90 mm, 3" = 80 mm, 2.5" = 65 mm, 2" = 50 mm, 1.5" = 40 mm, 1.25" = 32 mm, 1" = 25 mm, 3/4" = 20 mm, 1/2" = 15 mm
  • Ингээд арын мөрний хэмжээг тогтоовол 6 х 100 мм + 90 мм + 90 мм = 780 мм буюу 78 см
  • Харин урд талын мөр нь 6 х 90 мм + 80 мм + 80 мм + 65 мм + 65 мм = 830 мм буюу 83 см байна. Ингээд ар талын мөр 78 см, урд талын мөр 83 см бөгөөд энэ 2-ын аль ихийг нь сонгох тул хайрцгийн өндөр 83 см байна.
  • Энэ маягаар тооцвол хэвтээ чигт байгаа 2 мөрний арынх нь 4", 4", 4" урд талынх нь 3.5", 3", 2", 2", 2" байна.
  • Ингээд ар талын эгнээний уртыг тооцвол 6 х 100 мм + 100 мм + 100 мм = 800 мм буюу 80 см
  • Харин урд талын эгнээний урт 6 х 90 см + 80 см + 50 см + 50 см + 50 см = 770 мм буюу 77 см байна. Ингээд арын эгнээ 80 см, урд талын эгнээ 77 см тул аль их болох 80 см нь хайрцгийн урт болно.
  • Иймээс хайрцаг нь хамгийн багадаа 83 см х 80 см буюу 83 см өндөртэй, 80 см урттай байна.
  • Хэрэв хайрцаг нэг талаасаа кабел ороод тэр тал уруугаа буцаад гарч байвал хайрцгийн хэмжээг хамгийн их далдлагчийн хэмжээг 6-гаар үржээд бусад далдлагчийг нэмж олно.
  • Үүнээс гадна 2 далдлагчийн хоорондох зай нь хамгийн их далдлагчийн хэмжээг 6-гаар үржсэнээс багагүй зайд байрлана. Жишээ нь зурагт 50 мм-ийн 2 далдлагчтай, кабел нэг далдлагчаар нь ороод нөгөө далдлагчаар гарч байг.
  • А - Тэгвэл хайрцгийн өндөр 6 х 50 мм + 50 мм = 350 мм буюу 35 см байна.
  • В - Мөн 2 далдлагчийн хоорондох зай 6 х 50 мм = 300 мм буюу 30 см-ээс багагүй зайд байрлана.
  • Хэрэв хайрцагт орж ирсэн кабел босоо болон хэвтээ тэнхлэг дагуу биш зурагт үзүүлсэн дагуу гарч байг. Энэ үед хайрцгийн хэмжээг хэрхэн тооцохыг үзье.
  • Далдлагчийн хэмжээ нь 3 инч буюу 80 мм байна. Тэгвэл босоо тэнхлэг дагуух өндөр нь босоо тэнхлэг дагуух далдлагчийн хамгийн ихийг 6-гаар үржүүлж бусад далдлагчуудыг нэмж олно.
  • А - Ингэвэл хайрцгийн өндөр нь 6 х 80 мм + 0 = 480 мм буюу 48 см байна.
  • В - Үүнээс гадна 2 далдлагчийн хоорондох зай нь хамгийн их далдлагчийн хэмжээг 6-гаар үржсэнтэй тэнцүү байна. Иймээс 2 далдлагчийн хоорондох зай 6 х 80 мм = 480 мм буюу 48 см-аас багагүй байна.

101-4. Хайрцгийг бэхлэх

  • А - Хэрэв хайрцгийг хадаасаар нэвт хадаж бэхлэх бол хадаас нь дотор хананаас 6 мм зайд дотогш байхаар хадаасыг тооцож зурагт үзүүлсний дагуу бэхэлнэ.
  • В - Хэрэв хайрцгийг бэхэлж тогтоох хатуу гадаргуу байхгүй бол тийм хаалтыг зориудаар хийж хайрцгийг түүн дээр бэхэлнэ.
  • С - Ингэж бэлтгэсэн хаалтын зузаан нь хамгийн багадаа 25-50 мм байна
  • А - Далд монтажид явж буй кабелыг заавал бэхэлсэн байх шаардлагагүй.
  • В - Харин хайрцаг нь хөдөлгөөнгүйгээр бэхлэгдсэн байна.
  • А - Далдлагчийг таазнаас утсаар дүүжилж бэхлэхгүй. Заавал 2 талаас нь зурагт үзүүлсний дагуу татаж эхэлнэ. Өөрөөр зөвхөн дүүжлэх биш доороос нь мөн татаж давхар бэхэлнэ.
  • В - Таазанд байрлах хайрцаг нь заавал барилгын бүтцэд бэхлэгдсэн бэхэлгээн дээр суугдсан байна.
  • А - Агаарт кабелын нээгддэг зам дээр суугдах хайрцгийг зөвхөн дараах тохиолдолд зөвшөөрнө, үүнд хайрцгийн хэмжээ 1650 см.куб-ээс бага, далдлагч холбох хэрэгсэл нь хавчаартай, найдвартай бэхлэгддэг, бүх далдлагч нь нэг талдаа биш, хамгийн багадаа хоёр талдаа ижил гарсан, хайрцагт холбогдох далдлагчуудын урт нь 90 см-ээс бага, нээгддэг далдлагч нь 2 талд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх шаардлагатай
  • В - Энэ үед хатуу, төмөр далдлагчийг ашиглана.
  • А - Хэрэв агаараар явж буй далдлагчийн замд суугдах хайрцаг дээр гэрэлтүүлэг, ламп, бусад нэмэлт тоноглол суугдах бол далдлагчийн урт нь 45 см-ээс хэтрэхгүй зайд бэхлэгдсэн байна.
  • В - мөн нэмэлт тоноглолын нийт жин 23 кг-аас хэтэрч болохгүй
  • А - Хэрэв далдлагч хайрцагны зөвхөн нэг тал уруу л гарах замтай бол хайрцгийн хэмжээ 1650 см.куб-ээс бага, далдлагч холбох хэрэгсэл нь хавчаартай, найдвартай бэхлэгддэг, хамгийн багадаа хоёр далдлагч гаргасан, хайрцагт холбогдох далдлагчуудын урт нь 45 см-ээс бага зайд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх шаардлагатай
  • В - Хэрэв ийм гаргалгаа нь дараа ашиглахаар сул орхигдох үүнд холбож болох тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргах, эсвэл түүнтэй дүйцүүлж болох төхөөрөмжийн үзүүлэлтийг бичиж тэмдэглэж орхино.
  • С - бүх далдлагч нэг талдаа бол түүний уртыг 45 см-ээс хэтрүүлж болохгүй.
  • Хэрэв далдлагч нь нээгддэг биш хаалттай битүү далдлагч байвал энэ үед өмнөхтэй ижил шаардлага тавигдана.
  • А - Гэрэлтүүлгийг зөвхөн далдлагч дээр тулгуур хийж суурилуулах бол хугарч, нугардаггүй металл эсвэл түүнтэй дүйцэхүйц бат бөх сувагчлалыг сонгоно.
  • В - Далдлагч нь түүний хамгийн сүүлд бэхэлсэн цэгээс 90 см-аас хэтрэхгүй урттай байна.
  • С - Далдлагчийн төгсгөлөөс гэрлийг холбох хүртэл урт 30 см-аас хэтрэхгүй байна.
  • D - Далдлагчийн нийт жин 9 кг-аас хэтрэхгүй жинтэй байна.
  • E - Далдлагч нь гэрэлтэй бат бөх найдвартай холбоосоор холбогдсон байна.
  • F - Гэрэл нь хүнд саад болохооргүй өндөрт буюу 2,5 м-ээс дээш өндөрт, цонх, поорчиг, хаалга, галын аюулын шат зэргээс хажуу тийш мөн 2,5 м зайд байрлана.
  • G - Далдлагчийн хамгийн сүүлийн 2 бэхэлгээний хоорондох зай 30 см орчимд байна.
  • А - 23 кг-аас илүү жинтэй гэрэлтүүлгийн хувьд тусгай бие даасан тулгуур ашиглана.
  • В - Гэрэлтүүлгийг хийхэд тулгуурын журмаар далдлагчийг ашиглаж байвал түүний жинг гэрэлтүүлгийн нийт жинд оруулж тооцно.
  • А - Гэрэлтүүлгийн гаргалгаа нь хамгийн ихдээ 23 кг хүртэл жинтэй гэрэлтүүлгийг нэмэлт дэмжлэггүйгээр даах боломжтой байхаар хийгдсэн байх шаардлагатай.
  • В - Гэрэлтүүлэг нь гэрлийн гаргалгаанаас 45 см хүртэл зайд дүүжлэгдсэн байдалтайгаар байж болно.
  • С - Гэрэлтүүлгийн гаргалгаа нь металл эсвэл түүнтэй дүйцэхүйц хатуу материалаар хийгдсэн байна.
  • D - Гэрэлтүүлэг нь хэвтээ тэнхлэг дагуу аль ч чиглэлдээ 30 см-ээс хэтрэхгүй байхаар хийгдсэн байна.
  • А - Ханан дээр суурилдаг гэрэлтүүлгийн жин 3 кг-аас хэтэрч болохгүй байхаар хийгдсэн байна.
  • А - Ил суугддаг хайрцгийн бэхэлгээ нь хайрцгийн гадна талд байх ба дотор талд бэхлэхгүй.
  • А - Таазанд суурилагддаг гэрэлтүүлгийн гаргалгаа нь нийтдээ 23 кг хүртэл жинтэй гэрэлтүүлгийг даах чадвартай байх ёстой.
  • В - Таазанд суурилагддаг гэрэлтүүлгийн гаргалгаа дотор түүний дааж чадах даацыг тэмдэглэсэн байна.
  • С - Гэрлийн холболтыг хийх, холбох, шалгах, тест хийхдээ гэрэлтүүлгийг бүтнээр нь тайлж авахгүйгээр хийх боломжтой байхаар хийгдсэн байх ёстой.
  • А - Сэнс, сэнстэй гэрэлтүүлгийн хувьд нийт сэнсний жин 32 кг-аас хэтрэхгүй байх ёстой ба 16 кг-аас дээш жинтэй бол гаргалгаа дээр даах даацыг нь бичиж тэмдэглэсэн байх ёстой.
  • В - Сэнс, сэнс бүхий гэрэлтүүлгийн гаргалгаа нь тусдаа бие даасан байх бөгөөд жагсаалтад түүний бүтэц бүрэлдэхүүн, бэхлэх аргыг заасан байх шаардлагатай.

101-3. Хайрцгийг суурилуулах

Металл хайрцаг дотор кабелыг оруулах
  • А - хайрцаг доторх газардуулгын кабелуудыг хооронд нь зөвхөн газардуулгын кабелуудыг холбохыг зөвшөөрсөн холбогч ашиглан холбоно.
  • В - Металл биш бүрхэвчтэй кабелыг хайрцгаас 300 мм буюу 30 см зайд бэхэлсэн байна.
  • С - Хайрцаг уруу орж буй кабел нь заавал хавчаараар хавчигдаж унжихгүй, зүүгдэхгүй, эсвэл сул байдлаар тогтоогдохгүй байна. Хавчиж буй хавчаар нь хайрцгийн дотор талд эсвэл гадна талд аль ч талд нь байрлаж болно.
  • D - Хайрцгийн ашиглагдаагүй оруулгууд бүгд хаалттай битүү байх ба онгорхой бол тусгай таглаагаар таглагдсан байна.
Металл бус хайрцаг дотор кабелыг оруулах
  • А - Металл бус бүрхэвчтэй кабел нь металл бус хайрцаг уруу орохдоо хавчаараар бэхлэгдээгүй бол хайрцгаас 200 мм буюу 20 см зайд бэхэлнэ.
  • В - Хайрцаг доторх сул кабел нь хамгийн багадаа 150 мм буюу 15 см урт байна.
  • С - Кабел нь гадна талаараа бүрхэвчтэй бол уг бүрхэвчийн хэмжээ хайрцаг дотор хамгийн багадаа 6 мм үлдсэн байхаар тооцож гадна тусгаарлагчийг авна.
  • А - Хэрэв металл бус бүрхэвчтэй кабел нь метал биш хайрцаг уруу орохдоо хавчаараар бэхлэгдсэн байвал кабелыг хайрцагнаас 300 мм буюу 30 см зайд бэхэлнэ.
  • В - Металл бус хайрцагт нэгээс олон тооны кабел орж байвал кабелууд заавал хавчаараар бэхлэгдсэн байна. Хэрэв хайрцагт орж буй кабел нь ердөө нэг байх юм бол өмнөх зааврын дагуу хавчаараар бэхлэхгүй байж болно. Нэгээс олон л бол заавал хавчаар хэрэглэнэ.
  • С - Кабелуудын гаднах бүрхэвч хайрцаг дотор хамгийн багадаа 6 мм үлдсэн байхаар гадна бүрхэвчийг авна.
Шатамхай болон шатамхай бус материал дээрх хайрцаг
  • А - Хайрцаг нь шатамхай бус материал болох бетон, тоосго зэрэг дээр хана, таазанд суурилагдаж байвал гадна ирмэгээс 6 мм дотогш байхаар тооцож хайрцгийг суурилуулна.
  • В - Хайрцаг нь шатамхай материал болох мод, түүнтэй төсөөтэй материалууд дээр хана, таазанд суурилагдаж байвал гадна ирмэгтэй чацуу байхаар тооцож хайрцгийг суурилуулна.
Галын тэсвэр үнэлэгдсэн хана дээр эсрэг тийшээ харж хайрцгуудыг суурилуулах
  • А - Хана, хананы материалуудын жагсаалтад тэдний галд хэр тэсвэртэй буюу галын эрсдэлийг нь үнэлж жагсаасан байна. Энэ жагсаалтад орсон материалуудаар ханыг хийсэн үед хананд эсрэг тийшээ харж байрлах хайрцгуудын хоорондох зайг хамгийн багадаа 24 инч буюу 600 мм (60 см) байхаар зааж өгсөн байна.
А - Хайрцгийг суурилуулахдаа эмтэрсэн, гэмтсэн хананы ирмэгүүдийг засварлах ёстой ба хана хайрцаг хоёрын хоорондох хамгийн их зай 3 мм байж болно.
А - Хэрэв хайрцаг уруу ил монтажаар кабел оруулах бол түүнийг гадаргуу дээр нь зурагт үзүүлсний дагуу өргөтгөхийг зөвшөөрнө.
Металл бус хайрцгийн металл таглаа
  • А - Хайрцгийг металл тагаар хааж байгаа тохиолдолд тагтай холбогдох хэсгүүдийг газардуулгатай холбосон байх шаардлагатай.
  • В- Хайрцгийг металл болон металл бус тагийн алинаар нь таглаж болох ч металл таг ашиглаж байвал таг газардуулагдсан байх ёстой.
  • D - Металл тагийг газардуулах 2 үндсэн арга бий, энд эхнийх нь боолтоор боогдох хэсгийг газардуулж үүгээр дамжуулан газардуулах, ийм боломжгүй бол газардуулгын жамп кабел ашиглаж тагийг газардуулна.
  • А - Хайрцаг суурилагдаж бүрэн дууссаны дараа тэрээр таглагдсан байх ёстой.
  • В - Таг нь үйлдвэрлэгчээс зааж өгсөн тодорхой урт, эрчлээстэй зориулалтын шруп, боолтоор боогдож бэхлэгдэнэ.
  • А - Хэрэв таг дээр разетка суурилагдсан байвал тагийг 1-ээс олон боолтоор бэхэлж тогтоосон байх ёстой.
  • А - Зарим онцгой тохиолдлуудад хайрцгийг шалан дээр суурилуулах зөвшөөрдөг. Гэхдээ энэ тохиолдолд зөвхөн шаланд суурилуулахыг зөвшөөрсөн хайрцаг, мөн тоноглолыг ашиглана.

101-2. Нэмэлт тэмдэглээнүүд

Нэмэлт тэмдэглэгээнүүд
  • А - үйлдвэрлэгчээс металл бус хайрцаг дээр түүний эзлэхүүнийг гаргацтай, тод байдлаар тэмдэглэсэн байна.
  • В - зарим үйлдвэрлэгч металл бус хайрцаг дээр түүнд агуулах кабелын тоо/хэмжээг бичиж тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ тэмдэглэгээг заавал хийх шаардлага үгүй.
  • С - Хэрэв хайрцаг дотор өөр ямар нэгэн зүйл агуулаагүй л бол (далдлагч тогтоох хавчаар, бусад тоноглол г.м) түүнд дотор багтах дамжуулагч кабелын тоо түүний багтаамжийг тодорхойлно. Жишээ нь энэ хайрцагт
    • 9/14 - 2,5 мм.кв (14 AWG)-ын кабел 9 ширхэг, эсвэл
    • 8/12 - 4 мм.кв (12 AWG) -ын кабел 8 ширхэг, эсвэл
    • 7/10 - 6 мм.кв (10 AWG)-ын кабел 7 ширхэг тус тус багтана.
  • D - Хэдийгээр Table 314.16(A) хүснэгтээс энэ хайрцаг дотор 4 мм.кв (12 AWG)-ын 7 кабел байна гэж заасан ч хайрцаг дээрх тэмдэглэгээнд 8 кабел багтана (8/12) гэж заасан л бол 8 кабел багтана гэж тооцно.
  • E - Хайрцагт хэдийгээр 3 газардуулгын кабел байгаа ч бүх газардуулгын кабелыг 1 гэж тоолно.
  • F - Энэ хайрцагт өөр тоноглол суурилуулахгүй бөгөөд зөвхөн тагаар таглаж хаана. Учир нь энэ хайрцагт 4 мм.кв хөндлөн огтлолтой нийт 7 кабел байгаа тул (энд байгаа 3 газардуулгын кабелыг нийлээд 1 гэж тоолох тул нийт кабелын тоо 7 байна) багтаамж нь ердөө 4 мм.кв-ын 8 кабел багтаах учраас нэмж тоноглол багтахгүй.
  • G - Ийм хайрцагт байгаа кабелын тоог тооцоолж үзэхэд 4 мм.кв-ын кабел 7 ширхэг байна. Учир нь газардуулгын 3 кабелыг 1 гэж тоолно. Харин хайрцаг дээрх тэмдэглэгээний дагуу 4 мм.в-ын 8 кабел энэ хайрцагт багтана.
  • А- Газардуулгын кабелуудыг хооронд холбон малгайлж, эндээс тоноглол холбох зорилгоор гаргасан богино кабелыг пигтэйл (pigtail) гэж нэрлэнэ. Гэхдээ үүнийг кабелын тоонд оруулж тоолдоггүй.
  • В - Металл хайрцгийн хувьд түүнийг газардуулгын кабелуудыг малгайлсан цэгээс богино кабел гаргаж холбох ба үүнийг газардуулгын жамп кабел гэж нэрлэнэ. Тэгвэл энэ кабелыг мөн кабелын тоонд оруулж тоолдоггүй. Тиймээс хайрцаг дотор газардуулгын бүх кабелуудыг нийлүүлээд (пигтэйл жамп кабелуудыг оруулаад) ердөө 1 дамжуулагч гэж тоолох ба дамжуулагчийн хэмжээг эдгээр газардуулгын кабелуудын хамгийн томоор нь авч тооцно.
Хайрцаг доторх кабелыг тоолох
  • А - Далдлагч эсвэл кабелын замыг тогтоох хэрэгслүүдийг тооцоонд оруулдаггүй.
  • В - Кабелыг тоолохдоо хайрцгийн гадна талд хэдэн кабел байна түүнийг удирдлага болно. Улаан кабелыг энд 2 гэж тоолно.
  • С - Энэ хайрцагт байгаа бүх кабелыг 4 мм.кв буюу 12 AWG кабел гэж үзье. Хайрцаг дээрх тэмдэглэгээний дагуу 4 мм.кв-ын кабел 8 багтах ёстой.
  • D - Энэ хайрцагт байгаа газардуулгын жамп кабел (шар), кабелуудыг хооронд нь холбон малгайлан тоноглол холбох зорилготой гаргасан пигтэйл кабелыг (богино цагаан) тоонд оруулахгүй.
  • E - Хайрцгаар зөвхөн дамжин өнгөрч буй кабелыг 1 гэж тоолно. Энэ жишээнд хар кабелыг 1 гэж тоолно. Дамжин өнгөрч буй кабелын урт нь хроп дотор сул байх кабелын уртаас хамгийн багадаа 2 дахин урт байна.
  • F - Кабелыг тоолохдоо хайрцгийн гадна талд байгаа кабелын тоог үндэс болгож, хэрэв уг кабел хайрцаг дотор ороод тасарсан бол 1 кабел гэж тоолно. Энд 2 улаан кабел хайрцгийн гадна 2 мөн дотор энэ кабел нь тасархай байгаа тул 2 гэж тоолно. Цагаан кабел хайрцгийн гадна 2 бөгөөд хайрцаг дотор энэ кабел нь тасархай байгаа тул мөн 2 гэж тоолно. Харин хар кабел хайрцгийн гадна 2 байгаа ч хайрцаг дотор тасраагүй зүгээр л хайрцгаар дамжин гарсан тул түүнийг 1 кабел гэж тоолно. Ингэж тоолбол энэ хайрцагт нийт 5 кабел байна гэж үзнэ.
  • G - Хайрцаг дотор кабелуудыг хооронд нь холбосон холболтыг тоолохгүй.
Кабелын хавчаар ба холбогч
  • А - Хайрцгийн гадна талд бэхлэгдсэн холбогч тоологдохгүй.
  • В - Хайрцгийн гадна талд байгаа хавчаар мөн тооцогдохгүй.
  • С - Хайрцаг дотор байгаа 2 хавчаарыг 1 дамжуулагч кабел гэж тоолно.
  • D - Хэрэв хайрцаг доторх хавчаар нь үйлдвэрээс угсрагдаж ирсэн байвал түүнийг 1 дамжуулагч кабел гэж тоолно. Хавчаарыг кабел гэж тоолохдоо хавчаарт хавчигдаж буй кабелын хэмжээтэй тэнцүү кабел гэж тооцно. Хэрэв хавчаарт 1-ээс олон кабел тогтоогдож байвал хамгийн том кабелаар нь хэмжээг авна.

Тоног төхөөрөмж ба тоноглол
  • А - 4 мм.кв кабел ашигласан даплекс разетка нь 2 дамжуулагчтай гэж тоологдоно.
  • В - 2,5 мм.кв кабел ашигласан 1 туйлт унтраалга нь мөн 2 дамжуулагчтай гэж тоологдоно.
  • С - Тоноглолыг суурилуулж буй бэхэлгээг 2 дамжуулагч гэж тоологдоно. Ингэхдээ уг тоноглолд холбогдсон кабелын хэмжээтэй адил 2 дамжуулагч кабел гэж тоолно.

Дамжуулагчийн эзлэхүүн
Зурагт янз бүрийн хөндлөн огтлолтой дамжуулагч кабелын эзлэхүүнийг харуулав.

Хайрцгийн хэмжээг тооцоолох
Хайрцаг нь 100 х 38 мм хэмжээтэй квадрат. Ийм эзлэхүүнтэй металл хайрцгийн эзлэхүүн нь 344 см.куб. Зурагт үзүүлсэн бүх кабел 4 мм.кв (12 AWG) байна.
  • А - Энд холбогдсон 3 цагаан кабел 3 гэж тоологдоно. Учир нь эдгээр кабелууд хайрцагт ороод тасарсан байгаа.
  • В - Разетка уруу холбосон 2 цагаан ба цэнхэр кабел 2 гэж тоологдоно.
  • С - 1 разетка нь түүнд холбогдсон утасны адил хэмжээтэй 2 кабел гэж тоологдоно.
  • D - Дамжин өнгөрч буй 1 хар кабел нь 1 гэж тоологдоно.
  • E - Газардуулгын ногоон кабелууд нийлээд 1 гэж тоологдоно.
  • F - Разетканаас гарсан 2 цагаан ба цэнхэр кабел мөн 2 гэж тоологдоно.
  • G - Мөн дамжин өнгөрч буй саарал кабел 1 гэж тоологдоно.
Ингээд нийтдээ энэ хайрцагт 4 мм.кв-ын нийт 12 кабел байна.
  • 4 мм.кв-ын 1 кабелын эзлэхүүн 36,9 см.куб байна.
  • 4 мм.кв-ын 12 кабелын эзлэхүүн 12 х 36,9 см.куб = 442,8 см.куб байна.
  • Хайрцгийн эзлэхүүн нь 344 см.куб байна.
  • Хайрцгийн гадна тагны эзлэхүүн болох 6 инч.куб буюу 98,4 см.куб байна.
  • Ингэвэл нийт хропны эзлэхүүн нь 344 см.куб + 98,4 см.куб = 442,4 см.куб болно.
  • Уг хайрцаг дахь кабелын нийт эзлэхүүн нь 442,8 см.куб, харин хайрцгийн эзлэхүүн нв 442,4 см.куб учраас ерөнхийдөө дүйцэж байна хэмээн үзэж энэ холболтыг хийхийг зөвшөөрнө.
  • А - Хэрэв далдлагч нь задардаг, түүн дотор багтаамжийг албан ёсоор, зохих журмын дагуу бичиж тэмдэглэсэн бол үүн дотор кабелыг залгаж холболт хийхийг зөвшөөрнө.
  • В - Холбож буй уулзвараас кабелууд хамгийн багадаа 150 мм буюу 15 см урт байхаар тооцож кабелыг тасалж холболтыг хийнэ.
  • С - Энэ холболт хийгдэж буй задардаг далдлагчийг хатуу металл болон металл бус далдлагчийн хоолойд бэхэлж тогтоох ба тусгайд нь бэхлэхгүй байна.
  • D - Ийм задардаг далдлагч доторх кабелын багтаамжийг өмнөх хайрцаг доторх кабелын багтаамжийг тооцоолсон аргын дагуу тооцно.
    • Жишээ нь энэ зурагт үзүүлсэн 4 ш 2,5 мм.кв-ын кабел нь тус бүр 32,8 см.куб эзлэхүүнтэй тул нийт кабелын эзлэхүүн нь 4 х 32,8 см.куб = 131,2 см.куб байна.
    • Харин далдлагчийн эзлэхүүн нь 8 инч.куб буюу 131 см.куб.
    • Иймээс энэ холболтыг энэ далдлагч дотор хийхийг зөвшөөрнө.

101-1. Хайрцагны хэмжээг тооцоолох

Зорилго
Энэ сэдвийг үзсэний дараа дараах мэдлэгийг эзэмшинэ. Үүнд:
  • 16 мм.кв хөндлөн огтлолтой болон түүнээс бага хэмжээтэй кабелуудыг суурилуулах угсралтын хайрцгийн хэмжээг сонгож чаддаг болох.
  • Хайрцгийн хэмжээг тооцоолохдоо юуг тооцох, юуг тооцохгүй байх талаар мэдлэгтэй болох
  • Хайрцаг дотор сул үлдээх ёстой кабелын хамгийн бага хэмжээ ямар байх шаардлагатай болон уг хэмжээний талаар мэдлэгтэй болох
  • Хайрцаг болон далдлагчийг суурилуулсны дараа тэдгээрт засвар хийх, өөрчлөх, үйлчилгээ хийх, нэвтрэх боломжтой байх шаардлагатайг ойлгох
  • Хайрцаг болон далдлагч, тэдгээрийг холбох хэрэгсэлтэй танилцах
  • Хайрцгийн төрлүүд, түүний хэрэглээний онцлогуудын талаар мэддэг болох
  • 25 мм.кв болон түүнээс их хэмжээтэй кабелуудын холболтыг хийх хайрцгийн хэмжээг тооцоолох аргыг ойлгох
Ерөнхий хэсэг
Хайрцгийн хэлбэр, хэмжээг зөв сонгож түүнд кабелыг зөв суурилуулах нь аюулаас урьдчилан сэргийлэхэд маш чухалд ач холбогдолтой болно. Энэ сэдэвт хайрцаг, далдлагч, холбох хэрэгслийн талаар тавигддаг үндсэн ойлголтуудын талаар авч үзнэ. Хайрцгийг сонгохдоо хуурай, чийгтэй, нойтон, аюултай ямар орчинд тавихаас хамааран сонгож авна. Хайрцагт тавигдах үндсэн шаардлага нь түүнд дотор агуулагдах кабелын тоо, хэмжээ болно. 16 мм.кв болон түүнээс бага хэмжээтэй кабелуудад ашиглагдах хайрцаг нь хамгийн багадаа урт, өндөр, өргөн хэмжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавигддаг бол 25 мм.кв болон түүнээс их кабелуудад ашиглагдах хайрцгийн хувьд хамгийн ихдээ урт, өндөр, өргөн хэмжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдана. Хайрцаг нь хатуу эсвэл тусгайлан бэлтгэгдсэн гадаргуу дээр суурилагдана. Тодорхой нөхцөлд л хайрцгийг зөвхөн 2 далдлагч дээр бэхлэгдсэн байхыг зөвшөөрнө. Ямар ч тохиолдолд хайрцагт нэвтрэх, түүнийг засварлах, үйлчилгээ хийх боломжтой байх ёстой.
Металл хайрцаг
Металл хайрцагт агуулагдах 0.75 мм.кв-аас 16 мм.кв хөндлөн огтлолтой кабелын тоо хэмжээг Table 314.16(A) хүснэгтэд үзүүлэв.
  • А - метал хайрцаг дээр түүний хэмжээг бичиж тэмдэглэх шаардлагагүй.
  • В - 75 мм х 50 мм х 65 мм тэгш өнцөгт хайрцаг гэвэл урт нь 75 мм, өндөр нь 50 мм, өргөн нь 65 мм хэмжээтэй гэж ойлгоно. Энэ хайрцгйин эзлэхүүнийг Table 314.16(A) хүснэгтээс харна. Хүснэгтээс харвал энэ хайрцаг нь 205 см.куб эзлэхүүнтэй байна.
  • С - 100 х  38 мм хэмжээтэй квадрат хайрцаг гэвэл энэ нь 100 мм квадрат хэмжээтэй, 38 мм өргөнтэй хайрцаг бөгөөд түүний эзлэхүүн нь Table 314.16(A) хүснэгтээс харвал 344 см.куб байна.
Хэрэв металл хайрцаг дээр түүний эзлэхүүнийг тэмдэглэсэн байвал энэ нь Table 314.16(A) хүснэгтэд заасан утгаас их байна.
  • А - Зурагт 100 х 54 мм хэмжээтэй октал буюу 8 талт хропны хайрцгийг үзүүлэв. Энэ хайрцгийн эзлэхүүнийг Table 314.16(A) хүснэгтээс харвал энэ нь 353 см.куб буюу инчээр 21,5 куб.инч хэмжээтэй байна.
  • В - Харин хайрцаг дээрх эзлэхүүний тэмдэглээ 22,5 куб.инч буюу Table 314.16(A) хүснэгт дэх утгаас их байна.

Металл бус хайрцаг
1650 см.куб-ээс бага хэмжээтэй Table 314.16(A) хүснэгтэд байхгүй бүх металл бус хайрцаг дээр түүний эзлэхүүнийг бичиж тэмдэглэсэн байна.

Багтаамжийг нэмэгдүүлэх
  • 100 х  38 мм квадрат хайрцгийн багтаамжийг нэмэгдүүлье. Энэ хайрцгийн багтаамж нь 344 см.куб буюу инчээр 21 инч.куб болно. Энд инч нь АНУ болон Европт өргөн хэрэглэгддэг уртын өөр нэг хэмжүүр бөгөөд 1 инч = 2,54 см байна.
  • А - Хэрэв хайрцгийг өргөсгөж багтаамжийг нэмэгдүүлэхдээ хэрэв нэмж буй багтаамж нь уг хайрцгийн хэмжээтэй ижил биш бол нэмэгдэж буй хэмжээг хайрцаг дээр бичиж тэмдэглэсэн байна.
  • В - Хайрцгийн хэмжээ ихэссэнээр зөвхөн түүний багтаамж ихсэхгүй мөн уг хайрцаг уруу орж буй оруулгын тоо ч ихэснэ.
  • С - Хэрэв уг хайрцаг дээр нэмэгдэж буй хэмжээ нь 7,5 инч.куб буюу 123 см.куб хэмээн бичиж тэмдэглэсэн бол энэ нь хайрцгийн багтаамж дээр нэмэгдэж нийт багтаамж нь 344 см.куб + 123 см.куб = 467 см.куб болно.
  • D - Хэрэв хайрцаг нь өөртэйгөө ижил хэмжээтэй хайрцгаар нэмэгдэж байвал нэмэгдэж буй хэмжээг хайрцаг дээр бичиж тэмдэглэхгүй.
  • Е - Харин энэ үед эзлэхүүн нь 2 дахин нэмэгдэж 688 см.куб эзлэхүүнтэй болно.