- А - хайрцаг доторх газардуулгын кабелуудыг хооронд нь зөвхөн газардуулгын кабелуудыг холбохыг зөвшөөрсөн холбогч ашиглан холбоно.
- В - Металл биш бүрхэвчтэй кабелыг хайрцгаас 300 мм буюу 30 см зайд бэхэлсэн байна.
- С - Хайрцаг уруу орж буй кабел нь заавал хавчаараар хавчигдаж унжихгүй, зүүгдэхгүй, эсвэл сул байдлаар тогтоогдохгүй байна. Хавчиж буй хавчаар нь хайрцгийн дотор талд эсвэл гадна талд аль ч талд нь байрлаж болно.
- D - Хайрцгийн ашиглагдаагүй оруулгууд бүгд хаалттай битүү байх ба онгорхой бол тусгай таглаагаар таглагдсан байна.
- А - Металл бус бүрхэвчтэй кабел нь металл бус хайрцаг уруу орохдоо хавчаараар бэхлэгдээгүй бол хайрцгаас 200 мм буюу 20 см зайд бэхэлнэ.
- В - Хайрцаг доторх сул кабел нь хамгийн багадаа 150 мм буюу 15 см урт байна.
- С - Кабел нь гадна талаараа бүрхэвчтэй бол уг бүрхэвчийн хэмжээ хайрцаг дотор хамгийн багадаа 6 мм үлдсэн байхаар тооцож гадна тусгаарлагчийг авна.
- А - Хэрэв металл бус бүрхэвчтэй кабел нь метал биш хайрцаг уруу орохдоо хавчаараар бэхлэгдсэн байвал кабелыг хайрцагнаас 300 мм буюу 30 см зайд бэхэлнэ.
- В - Металл бус хайрцагт нэгээс олон тооны кабел орж байвал кабелууд заавал хавчаараар бэхлэгдсэн байна. Хэрэв хайрцагт орж буй кабел нь ердөө нэг байх юм бол өмнөх зааврын дагуу хавчаараар бэхлэхгүй байж болно. Нэгээс олон л бол заавал хавчаар хэрэглэнэ.
- С - Кабелуудын гаднах бүрхэвч хайрцаг дотор хамгийн багадаа 6 мм үлдсэн байхаар гадна бүрхэвчийг авна.
- А - Хайрцаг нь шатамхай бус материал болох бетон, тоосго зэрэг дээр хана, таазанд суурилагдаж байвал гадна ирмэгээс 6 мм дотогш байхаар тооцож хайрцгийг суурилуулна.
- В - Хайрцаг нь шатамхай материал болох мод, түүнтэй төсөөтэй материалууд дээр хана, таазанд суурилагдаж байвал гадна ирмэгтэй чацуу байхаар тооцож хайрцгийг суурилуулна.
- А - Хана, хананы материалуудын жагсаалтад тэдний галд хэр тэсвэртэй буюу галын эрсдэлийг нь үнэлж жагсаасан байна. Энэ жагсаалтад орсон материалуудаар ханыг хийсэн үед хананд эсрэг тийшээ харж байрлах хайрцгуудын хоорондох зайг хамгийн багадаа 24 инч буюу 600 мм (60 см) байхаар зааж өгсөн байна.
А - Хэрэв хайрцаг уруу ил монтажаар кабел оруулах бол түүнийг гадаргуу дээр нь зурагт үзүүлсний дагуу өргөтгөхийг зөвшөөрнө.
Металл бус хайрцгийн металл таглаа
- А - Хайрцгийг металл тагаар хааж байгаа тохиолдолд тагтай холбогдох хэсгүүдийг газардуулгатай холбосон байх шаардлагатай.
- В- Хайрцгийг металл болон металл бус тагийн алинаар нь таглаж болох ч металл таг ашиглаж байвал таг газардуулагдсан байх ёстой.
- D - Металл тагийг газардуулах 2 үндсэн арга бий, энд эхнийх нь боолтоор боогдох хэсгийг газардуулж үүгээр дамжуулан газардуулах, ийм боломжгүй бол газардуулгын жамп кабел ашиглаж тагийг газардуулна.
- А - Хайрцаг суурилагдаж бүрэн дууссаны дараа тэрээр таглагдсан байх ёстой.
- В - Таг нь үйлдвэрлэгчээс зааж өгсөн тодорхой урт, эрчлээстэй зориулалтын шруп, боолтоор боогдож бэхлэгдэнэ.
- А - Хэрэв таг дээр разетка суурилагдсан байвал тагийг 1-ээс олон боолтоор бэхэлж тогтоосон байх ёстой.
- А - Зарим онцгой тохиолдлуудад хайрцгийг шалан дээр суурилуулах зөвшөөрдөг. Гэхдээ энэ тохиолдолд зөвхөн шаланд суурилуулахыг зөвшөөрсөн хайрцаг, мөн тоноглолыг ашиглана.