Showing posts with label Модул 105. Show all posts
Showing posts with label Модул 105. Show all posts

2020/05/19

105-7. Дээврийн ба шалны хөндий

Ямар нэгэн тоног төхөөрөмж агуулаагүй дээврийн хөндий, мансардад разетка гаргах шаардлагагүй. Хэрэв дээврийн хөндий нь ямар нэгэн байдлаар ашиглагддаггүй, агуулах болон тоног төхөөрөмж байрлуулаагүй бол гэрэлтүүлэг ч шаардлагагүй.
  • А - Хэрэв мансардыг агуулахын зорилгоор ашигладаг, эсвэл тоног төхөөрөмж байрладаг бол гэрэлтүүлгийн дор хаяж нэг гаргалгаа хийж өгнө.
  • В - Гэрэлтүүлгийн унтраалгыг орох, гарах хэсэгт байрлуулж өгнө.
  • С - Жаазны гишүүд дээр суугдаагүй бол кабелыг 2,1 м тутамд бэхэлж тогтоосон байна.
Хэрэв шалны хөндийг агуулахын журмаар ашигладаггүй, HVAC буюу агааржуулалтын тоног төхөөрөмж байрладаггүй бол гэрэлтүүлэг болон разетка гарган өгөх шаардлагагүй. Бусад тохиолдолд дор хаяж нэг гэрэлтүүлэг, мөн тоног төхөөрөмжийг тэжээлээр хангах разеткаар хангаж өгнө.
  • А - Шалны доогуурх хөндийн орох гарах хэсэгт унтраалга тавьж өгнө.
  • В - Шалны хөндийн гэрэлтүүлэг нь 15 А эсвэл 20 А-ийн салбар хэлхээнээс тэжээгдэнэ.
  • С - Шалны хөндийд тавигдах разетка нь GFCI хамгаалагчтай байна.
  • D - Шалны хөндийд тоног төхөөрөмж агуулдаг бол дор хаяж нэг гэрэлтүүлэгтэй байх бөгөөд гэрэл нь аль болох тоног төхөөрөмжийн ойролцоо байрлана.
  • Е - HVAC буюу агааржуулалтын төхөөрөмж нь тэжээлээс бүрэн залгаж салгах удирдлагатай байна.

105-6. Угаалгын өрөө

  • А - хувцас хатаагч нь газардуулгатай байна.
  • В - үйлчилгээ хийх газар нь хангалттай гэрэлтүүлэгтэй байна. Хэрэв угаалгын газар нь шууд хонгилтой залгаа бол хонгилын гэрэлтүүлгийг ашиглаж болно.
  • С - Угаалгын өрөөний гаргалгаа нь 20 А-ийн салбар хэлхээнээс тэжээгдэнэ.
  • D - Угаалгын өрөөнд угаалгын тоног төхөөрөмжүүдийг суурилуулах зорилготой дор хаяж нэг разетка гаргасан байна.
  • А - Угаалгын өрөөний разетканы гаргалгаа нь 20 А-ийн салбар хэлхээгээр тэжээгдэнэ.
  • В - Орон сууцанд угаалгын тоног төхөөрөмжийг холбох зориулалттайгаар дор хаяж нэг гаргалгаа гаргасан байна.
  • С - Угаалгын төхөөрөмжийг байрлуулах боломжоос шалтгаалан нэмэлт разетканы гаргалгааг гаргаж болно.
  • D - Угаалгын өрөөний разеткууд нь газардуулгын алдаанаас хамгаалах хамгаалалттай хэлхээ таслагч болох GFCI хамгаалагчаар хамгаалагдсан байна.
  • Е - Энэ салбар хэлхээнээс угаалгын төхөөрөмж л биш бол өөр зорилгоор хэлхээг салбарлаж болохгүй. Жишээ нь гэрэлтүүлэг, мөн бусад өөр өрөөний разетка
  • А - Хувцас хатаагчийн тэжээл нь нейтралаас гадна заавал газардуулгатай байна.
  • В - Разетка нь заавал 20 А-ийн салбар хэлхээгээр тэжээгдэх бөгөөд дуплекс буюу хос разетка суурилуулсан тохиолдолд уг разетка нь 15 А эсвэл 20 А-ийн аль нь ч байж болно.
  • С - Угаалгын өрөөний разеткыг ямар өндөр тавихыг заагаагүй бөгөөд шалнаас дээш 1,7 м-ээс л хэтрэхгүй бол дурын байрлалд тавьж болно.

105-5. Хонгил болон гарааш

  • А - Орон сууцтай шууд холбоотой гарааж эсвэл орон сууцнаас тусдаа байрлах гараашид хамгийн багадаа нэг разетка гаргаж өгнө. Мөн авто машины зогсоол болгоны ард разетка гаргаж өгнө.
  • В - Гараашид байрлах угаалгын машины тоног төхөөрөмжийн гаргалгааг гараашийн гаргалгаа гэж тооцохгүй, тусад нь гаргана.
  • С - Хувийн зорилгоор гаргасан (жишээ нь гар багажууд ашиглахад зориулагдсан) разеткууд нь газардуулгын хамгаалалттай буюу GFCI төрлийнх байна.
  • D - Гарааш дотор хэрэглээний разетка тавьсан бол (жишээ нь хөргөгч, хөлдөөгч г.м төхөөрөмжийг холбоход зориулагдсан) дуплекс буюу хос разетка ашиглахыг зөвшөөрөх ба мөн GFCI-гаар хамгаалагдсан байна.
  • Е - Тусдаа 20 А-ийн салбар хэлхээнээс авсан 1 разетка бол түүний авах ачаалал нь 20 А байна.
  • А - Хонгил болон орон сууцтай залгаа байрлах гараашид хамгийн багадаа 1 разетка суурилуулна. Гарааш дахь машины зогсоол болгоны ард тус тусад нь разетка гаргаж өгнө. Гараашид тэдэн м хананд тэдэн разетка гэсэн норм байхгүй. Гараашийн разеткуудыг тэжээж буй салбар хэлхээнээс гадна буюу гадаа байрлах разеткыг тэжээхгүй.
  • В - Гарааш уруу ордог орцны гадна талд унтраалгатай гэрэлтүүлэгтэй байна.
  • С - Тээврийн хэрэгсэл орж гарах гарцыг гарааш уруу орох орц гэж тооцдоггүй тул энд унтраалга тавихгүй.
  • D - Гэрэлтүүлэг өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэх биш харин тоног төхөөрөмж, машинд үйлчилгээ хийх орчныг л гэрэлтүүлэхэд тохиромжтой байдлаар тавигдсан байна.
  • Е - Гэрлүүд нь бүгд нэг унтраалгаар эсвэл хэсэгчилж асдаг байдлаар тавигдана.
  • F - Хэрэв хонгил болон гарааш уруу ордог шат 6-гаас дээш гишгүүртэй бол шатны төвшинд унтраалга гаргаж өгнө.
  • G - Шатны хажуу дахь унтраалга нь өрөөг нийтээр нь гэрэлтүүлэх гэрлийнх бол харин үйлчилгээ хийх төхөөрөмжийн дээр байрлах гэрэлтүүлэг нь тусдаа уг үйлчилгээ хийх орчинд байрлаж болно.
  • H - Хонгилд байрлах разеткууд нь 15 А болон 20 А-ийн салбар хэлхээнээс тэжээгдэнэ.
   

105-4. Ариун цэврийн өрөө

  • А - Ариун цэврийн өрөөнд GFCI хамгаалалттай 15 А болон 20 А-ийн салбар хэлхээнээс тэжээгдэх разеткууд байрлана.
  • В - Ариун цэврийн өрөөнд жорлон, шээлтүүр, ванн, шүршүүр, бидэ болон тэдгээртэй төсөөтэй сантехникийн хэрэгсэл суурилагдсан өрөөг ойлгоно.
  • С - Ариун цэврийн өрөө рүү орох гарах орц гарцын аль нэгэнд ханан дээр гэрэлтүүлгийг удирдах унтраалгыг байрлуулна.
Жорлон эсвэл угаагуурын гадна талаас 90 см зайд нэг разетка гаргана.
Ариун цэврийн өрөөний разетка нь 20 А-ийн салбар хэлхээгээр тэжээгдэнэ.
  • А - Суултуураас 90 см-ын зай дотор дор хаяж нэг разетка гаргана.
  • В - Эдгээр разеткууд нь 20 А-ийн салбар хэлхээгээр тэжээгдэх бөгөөд 15 А эсвэл 20 А-ийн даацтай разетка байх бөгөөд бүгд GFCI хамгаалалттай байна.
  • А - Ариун цэврийн өрөөний салбар хэлхээ нь нэг ариун цэврийн өрөөний разеткуудыг тэжээхээс гадна өөр ариун цэврийн өрөөний разеткуудыг давхар тэжээж болно.
  • В - Нэг ариун цэврийн өрөөний салбар хэлхээ нь уг өрөөн байрлах бусад тоног төхөөрөмжүүдийг ч (гэрэлтүүлэг, сэнс г.м) хамтад тэжээж болох боловч ийм хэлхээний хувьд бусад ариун цэврийн өрөөг тэжээлээр хангахгүй.
  • С - Ариун цэврийн өрөөний салбар хэлхээнээс өөр бусад өрөөний гэрэлтүүлэг болон разеткуудыг тэжээхгүй.
  • А - ванн, шүршүүрээс хажуу тийш 90 см, дээшээ 2,5 м зайтай бүсийн гаднах гэрэлтүүлгийг зөвшөөрнө.
  • В - ванн, шүршүүрээс хажуу тийш 90 см, дээшээ 2,5 м зайтай бүсийн дотор орших гэрэлтүүлгийг зөвшөөрөхгүй.
  • С - ванн, шүршүүрийн хориотой бүсийн хэмжээ нь ванн, шүршүүрийн ирмэгээс хажуу тийш 90 см, дээш 2,5 м зайтай талбайг ойлгоно.
  • А - Угаалгын өрөөний хориотой бүсэд далд гэрэл, таазанд суудаг ил гэрэл, сэнс байрлуулахыг зөвшөөрнө. Унждаг гэрэл зөвшөөрөхгүй. Мөн энд байрлах гэрэлтүүлэг нь газардуулгатай байна.
  • В - Доош унждаг бүх төрлийн гэрлүүд, зам дээр суудаг гэрэл, унждаг сэнс зэргийг зөвхөн хориотой бүсийн гадна зөвшөөрнө.
  • С - Ванны хориотой бүс нь хажуу тийш 90 см, босоо байрлалд 2,5 м зайг хамарна.

105-3. Хувцасны өрөө, шүүгээ

Хувцасны өрөө шүүгээнд унждаг болон ил гэрлийг зөвшөөрөхгүй.
Хувцасны өрөө шүүгээнд дараах гэрлүүдийг зөвшөөрнө.
  • А - Далд монтажийн гадна талаараа хаалттай улайсдаг ламп болон лед гэрэл.
  • В - Ил таазан дээр дээр суурилуулдаг улайсдаг ламп болон лед гэрэл.
  • С - Гадаргуу дээр суурилуулдаг флюресцентийн гэрэл.
  • D - Далд монтажийн гадна талаараа хаалттай флюресцентийн гэрэл.
Хувцасны шүүгээнд разетка гаргахыг зөвшөөрдөг ч заавал гаргах шаардлагагүй. Мөн гэрэлтүүлгийг ч зөвшөөрдөг ч заавал хийх шаардлагагүй.
  • А - Гадаргуу дээр ил суудаг улайсдаг ламп болон лед гэрэл нь хувцас хурааж хадгалах байрнаас 30 см зайтай байна.
  • В - Зураг дээрх цэнхэр хэсэг нь хувцас хадгалах болон өлгөх талбай болно.
  • С - Хувцас хурааж хадгалах талбайг нь 1,8 м-ээс дээш өндөрт 30 смээс багагүй өргөн гэж тооцно.
  • D - Хувцас өлгөх талбайн өндөр нь 1,8 м хүртэл байна.
  • Е - Хувцас өлгөх талбайн өргөн нь 60 см байна.
  • F - Далд гэрэлтүүлэг бол хувцас хадгалах газраас 15 см зайтай байна.
  • А - хувцас өлгөдөг талбайгаас дээш буюу 1,8 м өндрөөс дээш тусад нь тавиур хийн хувцас хадгалах талбайг үргэлжлүүлж болно.
  • В - хувцас өлгөх талбай нь 60 см өргөн байна.
  • С - улайсдаг ламп болон лек гэрэлтэй далд гэрэлтүүлэг бол хувцас хадгалах цэгээс 15 см зайд байрлана.
  • D - улайсдаг ламп болон лек гэрэлтэй ил гэрэлтүүлэг бол хувцас хадгалах цэгээс 30 см зайд байрлана.
  • Е - флюресцентийн ил гэрэлтүүлэг бол хувцас хадгалах цэгээс 15 см зайд байрлана.
  • F - флюресцентийн далд гэрэлтүүлэг бол хувцас хадгалах цэгээс 15 см зайд байрлана.
  • G - хувцас хадгалах хэсэг нь өлгүүр байрлах 30 см зайтайгаар дээшээ мөн үргэлжилж болно. Ингэсэн тохиолдолд хувцас өлгөх цэгээс дээш хувцас хадгалах талбай нь 30 см өргөнтэй байна.
  • H - хувцас өлгөх хэсгээс дээш үргэлжлүүлэх талбайг зурагт үзүүлсэн 3 байдлаар хийж болно.

105-2. Коридор ба шатны хэсэг

6-гаас олон гишгүүртэй шатны хувьд 2 талд нь унтраалгатай гэрэлтүүлэг тавьж өгнө.
  • А - Коридорын урт 3 м-ээс бага бол разетка шаардлагагүй.
  • В - Коридорын урт 3 м-ээс урт бол дор хаяж нэг разетка гаргана.
  • С - Коридорын уртыг тооцохдоо коридороор нэвт гарсан хаалгыг коридорын уртад оруулж тооцохгүй.

105-1. Гал тогоо ба хоолны өрөө

  • А - гал тогооны разеткууд нь 20 А-ийн салбар хэлхээнээс гарсан 15 А ба 20 А-ын разетка байна.
  • В - разеткуудын байрлалыг сонгохдоо 60 см урт залгууртай төхөөрөмжийг чөлөөтэй холбож байхаар тооцож гаргана.
  • А - гал тогооны цагны гаргалгаа энэ хэлхээнээс давхар гаргаж болно.
  • В - харин агааржуулалтын сэнсийг нэг салбар хэлхээнээс авахгүй.
  • С - гал тогооны гадна байрлах разеткыг энэ салбар хэлхээнээс тэжээхгүй.
  • D - гэрэлтүүлгийн энэ салбар хэлхээнээс мөн тэжээхгүй.
  • Е - гал тогооноос өөр өрөөний разеткуудыг энэ салбар хэлхээнээс тэжээхгүй.
  • А - разетка нь аль ч булангаас 60 см зайд байрлана.
  • В - хөргөгч тусдаа салбар хэлхээгээр тэжээгдэнэ.
  • С - гал тогооны тавилгын тавцангийн дээр суурилаагүй л бол уг разетка нь заавал GFCI-гаар хамгаалагдах шаардлагагүй.
  • D - хөргөгч нь гал тогооны тавцангийн дээр суурилаагүй разетканаас тэжээгдэнэ.
  • Е - гал тогооны тавилга суурилаагүй 30 см-ээс өргөн талбайд разетка гаргасан байна.
  • А - гал тогооны тавилгын тавцан дээрх разетка нь заавал тавцангаас дээш байрлах ба тавцангаас доош байрлахыг үүнд оруулж тооцохгүй.
  • В - гал тогооны тавилгын тавцангаас доош байрлах разетканд GFCI хамгаалалт шаардахгүй.
  • С - гал тогооны тавилгын тавцан дээр байрлах разеткууд нь заавал GFCI хамгаалалттай байна.
  • D - гал тогооны шүүгээн дотор разетка байрлуулж болох ба эдгээр нь тавцангаас дээш байрлах разеткуудад орохгүй, мөн GFCI хамгаалалт шаардахгүй.
Гал тогоонд хананаас тусдаа өрөөний голд байрлаж мөн гал тогооны хоол хүнс бэлтгэх зорилгоор хэрэглэгддэг тусдаа хэсэг нь 60 см өргөнтэй 1,5 м урттай бол 1 разетка гаргана. Хэрэв энэ хэсэгт плитк эсвэл угаагуур байрлаж байвал 30 см-ээс их гарсан талбайд 1 разеткаар тооцож шаардлагатай бол 2 талд нь разетка гаргана.
  • А - гал тогооны тавцангийн дээр разетка гаргахыг зөвшөөрөхгүй.
  • В - гал тогооны тавцан дээр тавьсан аливаа зүйлд ашиглагдах разетка нь заавал GFCI хамгаалалттай байна.
  • С - хэрэв гал тогооны тавцан нь ханагүй байрлалд тусгаарлагдсан бол түүний тавцангаас 30 см доош зайд разетка байрлуулахыг зөвшөөрнө.
  • D - тавцангаас доош разетка суурилуулж буй тохиолдолд тавцан нь доод хананаас хамгийн багадаа 15 см илүү гарсан байх ёстой.
  • А - гал тогоонд 300 VA-аас дээш чадалтай төхөөрөмжийг суурин байдлаар холбож хэрэглэж болно.
  • В - энэ нь гал тогооны хамгаалалтыг буулгахад энэ төхөөрөмж тэжээлээс тасрахгүй байхаар холбохыг хэлнэ.
  • С - ус халаагчийг холбож буй бол далдлагчгүй шууд холбохыг зөвшөөрөхгүй.
  • D - энэ төхөөрөмжид газардуулгыг заавал хийж холбосон байна.
  • Е - дамжуулагч кабел физик гэмтлээс хамгаалагдсан байна.
Гал тогооны өрөөнд аяга угаагч, гал тогооны тосгуурын бохирдол цэвэрлэгч гэх мэт төхөөрөмжийг суурилуулсан бол тусдаа салбар хэлхээнээс тэжээгдэнэ. Эдгээр нь 300 VA-аас их чадалтай бол түүнийг тэжээлээс салгах, залгах боломжтой байдлаар шийднэ.
Хэрэв гал тогооны тосгуурт бохирдол цэвэрлэгч суурилуулсан бол уг төхөөрөмж нь тусдаа залгаж салгах унтраалгатай байна. Энэ төхөөрөмж нь заавал газардуулгатай байх бөгөөд GFCI хамгаалалтыг шаардахгүй. Тэжээлийн залгуур нь 45-90 см урттай, гадна талаараа тусгаарлагчтай, газардуулгатай байна.
Гал тогоонд байрлах аяга угаагч нь тусдаа залгаж салгах разетканд  холбогдох бөгөөд залгуурын урт 0,9-1,2 м урт, газардуулгатай байна. Хэрэв аяга угаагч нь давхар тусгаарлагчтай гэж тэмдэглэгдсэн бол газардуулгагүй байж болно.
Гол тогооны тосгуурын бохирдол цэвэрлэгч, аяга угаагчийн хүчин чадлыг түүний пайз дээр байгаа моторын хүчин чадлаар тооцно. Эдгээр төхөөрөмжийг 15 а ба 20 А-ийн салбар хэлхээгээр тэжээх ба аль ч тохиолдолд эдгээр төхөөрөмжийн авах гүйдэл нь уг салбар хэлхээний гүйдлийн 80%-иас хэтэрч болохгүй. Хэрэв уг төхөөрөмжийн авах гүйдэл нь тухайн салбар хэлхээний 50%-иас хэтрэхгүй бол уг салбар хэлхээнд гэрэлтүүлэг давхар залгаж болно.
Гал тогооны өрөөнд тавигдах зуух нь плитк эсвэл шарах шүүгээ гэсэн 2 янз байна. Уг зуухны чадлыг нэрийн пайз дээрээс авч тохирох салбар хэлхээг сонгоно. Жишээ нь 6кВт чадалтай бол гүйдэл нь 6000 Вт / 240 В = 27,1 А тул 30 А-ийн салбар хэлхээнээс тэжээгдэж 6 мм.кв хөндлөн огтлолтой дамжуулагч ашиглана. Харин 4 кВт чадалтай бол гүйдэл нь 4000 Вт/ 240 В = 16,7 А тул 20 А-ийн салбар хэлхээнээс тэжээгдэж 4 мм.кв хөндлөн огтлолтой дамжуулагч ашиглана.
Плитк болон шарах шүүгээг цугт нь холбох бол 50 А-ийн салбар хэлхээг ашиглана. Гэхдээ уг салбар хэлхээнд холбогдсон төхөөрөмжүүд нь тус тусдаа 20 А-аас багагүй чадалтай байх ёстой. Энэ салбар хэлхээ нь плитк, нэг юм уу хоёр зуухыг тэжээх ба чадлыг эдгээр төхөөрөмжийн пайз дээрээс авна. Эдгээр төхөөрөмжүүд нь өөр дээрээ унтраах OFF гэсэн байрлалтай бол түүнийг заавал тэжээлээс салгах шаардлагагүй.
Плитк болон шарах шүүгээ нь хамтдаа байрладаг зуух байна. Ийм зуух мөн дан плитк, шарах шүүгээ, хувцас хатаагч зэрэг нь тусдаа салбар хэлхээгээр тэжээгдэнэ.
Ихэнх ийм зуухын холболт нь түүний доод талын шургуулганы ард байрлана. Хүчин чадлыг нэрийн пайз дээрээс харж тохирох салбар хэлхээнд холбоно.
8-12 кВт чадалтай төхөөрөмжийн тооцоог энгийн байдлаар хийнэ. Жишээ нь 8 кВт чадалтай бол гүйдэл нь 8000 Вт / 240 В = 33,3 А тул 40 А-ийн салбар хэлхээнд холбох ба 10 мм.кв хөндлөн огтлолтой дамжуулагч ашиглана.
Харин 12 кВт-аас илүүг бол тооцоог арай өөр байдлаар хийнэ. Жишээ нь 15 кВт чадалтай төхөөрөмжийн тооцоог хэрхэн хийхийг харуулъя.
  1. Эхлээд 15 кВт-аас 12 кВт-ыг хасна. 15 кВт - 12 кВт = 3 кВт
  2. Үүнийг 5%-иар үржинэ. Бидний олсон 3 кВт буюу 3 тул түүнийг 5-аар үржинэ. 3 х 5% = 15%
  3. Ингээд 8 кВт-ын 15%-ийг олно. 8кВт х 15% = 1,2 кВт
  4. Дараа нь үүнийгээ 8 кВт дээрээ нэмнэ. 8 кВт + 1,2 кВт = 9,2 кВт буюу 9200 Вт
  5. Үүнийгээ 240 В-д хувааж гүйдлийг олно. 9200 Вт / 240 В = 38,3 А
  6. Ингээд энэ зуухны ачаалал нь 38,3 А тул 40 А-ийн салбар хэлхээнд холбож болох ба 10 мм.кв хөндлөн огтлолтой дамжуулагч ашиглана.
  • А - гал тогоо, хоолны өрөө, цайны өрөө нь хамгийн багадаа 2 жижиг хэрэглээний салбар хэлхээтэй байна.
  • В - хоолны өрөөний тавцан дээрхээс бусад разеткууд хананд суугддаг разетка хэмээн тооцогдож тэдэнд тавигдах дүрмийг баримтална.
  • С - хөргөгч нь тусаа 15 А эсвэл 20 А-ийн салбар хэлхээгээр тэжээгдэнэ.
  • D - гэрэлтүүлэг болон зуухан дээрх соруулагч нь жижиг хэрэглээний салбар хэлхээнээс тэжээгдэхгүй.
  • Е - хөргөгч ээр 15 А-ийн салбар хэлхээг зөвшөөрөх ба бусад нь бүгд 20 А-ийн салбар хэлхээ байна.
  • F - разеткууд нь хамгийн багадаа тусдаа 2 салбар хэлхээнээс тэжээгдэнэ.
  • G - эдгээр нь хамгийн багадаа нэг унтраалгаар удирдагдах гэрэлтүүлэгтэй байх бөгөөд хоолны өрөөний разеткыг энэ гэрэлтүүлгийн хэлхээнээс авахыг зөвшөөрнө.