105-5. Хонгил болон гарааш
- А - Орон сууцтай шууд холбоотой гарааж эсвэл орон сууцнаас тусдаа байрлах гараашид хамгийн багадаа нэг разетка гаргаж өгнө. Мөн авто машины зогсоол болгоны ард разетка гаргаж өгнө.
- В - Гараашид байрлах угаалгын машины тоног төхөөрөмжийн гаргалгааг гараашийн гаргалгаа гэж тооцохгүй, тусад нь гаргана.
- С - Хувийн зорилгоор гаргасан (жишээ нь гар багажууд ашиглахад зориулагдсан) разеткууд нь газардуулгын хамгаалалттай буюу GFCI төрлийнх байна.
- D - Гарааш дотор хэрэглээний разетка тавьсан бол (жишээ нь хөргөгч, хөлдөөгч г.м төхөөрөмжийг холбоход зориулагдсан) дуплекс буюу хос разетка ашиглахыг зөвшөөрөх ба мөн GFCI-гаар хамгаалагдсан байна.
- Е - Тусдаа 20 А-ийн салбар хэлхээнээс авсан 1 разетка бол түүний авах ачаалал нь 20 А байна.
- А - Хонгил болон орон сууцтай залгаа байрлах гараашид хамгийн багадаа 1 разетка суурилуулна. Гарааш дахь машины зогсоол болгоны ард тус тусад нь разетка гаргаж өгнө. Гараашид тэдэн м хананд тэдэн разетка гэсэн норм байхгүй. Гараашийн разеткуудыг тэжээж буй салбар хэлхээнээс гадна буюу гадаа байрлах разеткыг тэжээхгүй.
- В - Гарааш уруу ордог орцны гадна талд унтраалгатай гэрэлтүүлэгтэй байна.
- С - Тээврийн хэрэгсэл орж гарах гарцыг гарааш уруу орох орц гэж тооцдоггүй тул энд унтраалга тавихгүй.
- D - Гэрэлтүүлэг өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэх биш харин тоног төхөөрөмж, машинд үйлчилгээ хийх орчныг л гэрэлтүүлэхэд тохиромжтой байдлаар тавигдсан байна.
- Е - Гэрлүүд нь бүгд нэг унтраалгаар эсвэл хэсэгчилж асдаг байдлаар тавигдана.
- F - Хэрэв хонгил болон гарааш уруу ордог шат 6-гаас дээш гишгүүртэй бол шатны төвшинд унтраалга гаргаж өгнө.
- G - Шатны хажуу дахь унтраалга нь өрөөг нийтээр нь гэрэлтүүлэх гэрлийнх бол харин үйлчилгээ хийх төхөөрөмжийн дээр байрлах гэрэлтүүлэг нь тусдаа уг үйлчилгээ хийх орчинд байрлаж болно.
- H - Хонгилд байрлах разеткууд нь 15 А болон 20 А-ийн салбар хэлхээнээс тэжээгдэнэ.