Showing posts with label Модул 103. Show all posts
Showing posts with label Модул 103. Show all posts

2020/05/19

103-7. Дамжуулагч

Параллель дамжуулагчууд
  • А - зэрэгцээ кабел нь бүгд ижил урттай байх албагүй. Жишээ нь нейтрал нь А фазтай ижил урттай байх албагүй, мөн А фазын дамжуулагчийн урт В фазын дамжуулагчийн урттай адил байх албагүй.
  • В - ерөнхий дүрмийн дагуу 50 мм.кв-ээс дээш хөндлөн огтлолтой кабелаас зэрэгцээ байдлаар салаалж болно.
  • С - гэхдээ салаалж авч буй нөхцөл ижил байх хэрэгтэй, жишээ нь С фазнаас салаалж буй дамжуулагчууд ижил урттай, ижил материалаар хийгдсэн, ижил хөндлөн огтлолтой, тусгаарлагч нь мөн ижил, тэр ч бүү хэл төгсгөгчүүд нь ижил байхыг шаарддаг.
  • D - дамжуулагчаар хувьсах гүйдэл гүйх учраас зэрэгцээ кабелуудын хувьд индукцийн үзэгдлээр үүсэх индукцийн халалтаас зайлсхийх ёстой.
  • Е - ингэж салаалж буй үед салаалж буй кабелууд нь ижил далдлагч ашиглах ба далдлагч доторх дамжуулагч нарын тоо ч ижил байх хэрэгтэй.
0-2000 В-ын үнэлгээтэй кабелуудыг Table 310.15(B)(16) - Table 310.15(B)(19), Table 310.15(B)(20) Table 310.15(B)(21) хүснэгтүүдийг ашиглаж чадлыг нь үнэлнэ. Table 310.104(A) хүснэгтэд кабелын брэнд, үсгэн тэмдэглэгээ, ажиллах орчны хамгийн их температур, хэрэглээ, тусгаарлагч, хэмжээ, гадна талын бүрхүүлийн тухай мэдээллийг багтаасан байна. Харин Tables 310.15(B)(16) - Tables 310.15(B)(21)-ийн хоорондох хүснэгт нь зэс, хөнгөн цагаан кабелуудын жагсаалт, дааж чадах гүйдлийн хамгийн их хэмжээг оруулсан байна.
  • А - 100 А-аас бага үнэлгээтэй хэлхээнд ашиглагддаг 2,5 мм.кв - 50 мм.кв хөндлөн огтлолтой кабелуудын ажлын температур нь 60 хэм байна.
  • В - 25 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел 60 хэм хүртэл орчинд 70 А хүртэл ачааллыг дааж чадна. 
  • С - Хэрэв уг кабелын ажлын температур нь 60/75 хэм гэж байвал энэ нь 60 хэмд ч 75 хэмд ч ашиглах боломжтой гэсэн утгатай. 
  • D - Кабелын температурын хязгаарыг гинжтэй зүйрлүүлж болно. Хэдийгээр гинж бат бөх боловч түүний холбоосууд дотор сулхан холбоос таарч болно. Кабел температурын хязгаараас даван тохиолдолд ийм сулхан холбоос тасарч болно. Тиймээс кабелыг өөрийнх нь дааж чадах хэмээс илүү хэмтэй орчинд ашиглахыг хориглодог.
  • Е - Кабелын даах гүйдлийн хэмжээ тусгаарлагчаас нь хамаарна. Жишээ нь 25 мм.кв хөндлөн огтлолтой THHN тусгаарлагчтай зэс кабел 70 А биш харин 95 А-ийн ачааллыг даана.
  • F - Мөн түүний ажлын температураас хамаарна. Жишээ нь 25 мм.кв хөндлөн огтлолтой 75 хэмд ажиллахад зориулагдсан зэс кабел 70 А биш харин 85 А-ийн ачааллыг даана.

  • А - 16 мм.кв-аас бага хөндлөн огтлолтой газардуулгын кабел цагаан, саарал, 3 цагаан судалтай эсвэл ногоон байна.
  • В - Table 310.104(A)-д кабелуудын тусгаарлагч болон хэрэглээг харуулна. 

100 А-аас их ачаалал даах 50 мм.кв-аас их хөндлөн огтлолтой кабелын ажлын температур нь 75 хэм байна.

Дээвэр дээр нарны гэрлийн шууд тусгалд өртөх кабелын зам, далдлагч нь Table 310.15(B)(3)-д заагдсан тохируулгын коэф-ийг ашиглана. Дээвэр дээрх разетка нь цаг агаарын нөхцөлд тэсвэртэй ангилалд хамаарах бөгөөд газардуулгын алдаанаас сэргийлэх хэлхээ таслагчтай байна.

  • А - Тасралтгүй ачаалал авах гүйдлийн хэмжээ нь хэлхээ таслагчийн гүйдлийн хэмжээг 125%-д хуваасантай тэнцүү байна. Жишээ нь 20 А-ийн салбар хэлхээнд тасралтгүй ачаалал холбох бол уг ачааны авах гүйдэл нь 20 / 125% = 16 А-аас хэтрэхгүй байх ёстой.
  • В - Тасралтгүй ачаалал гэдэгт тасралтгүйгээр бүрэн ачааллаараа 3 цагаас их хугацаанд ашиглагддаг хэрэглээг ойлгоно. Офисын өрөөний флюресценцийн гэрэлтүүлэг нь тасралтгүй ачаалалд орно.
  • С - Салбар хэлхээнд тасралтгүй ачаалал болон энгийн ачааллыг хамтад нь өгч болох ч тэдний нийлбэр ачаалал нь салбар хэлхээний нийт ачааллыг 125%-д хуваасан хэмжээнээс хэтэрч болохгүй. 

  • А - Босоо тэнхлэг дагуу дагуу зам дээр суугдсан кабелыг Table 300.19(A) хүснэгтэд заасан дагуу бэхэлгээг хийнэ.
  • В - Кабелуудыг нийлүүлж багцлах нь бэхэлгээнд тооцогдоно.
  • С - Кабелын бэхэлгээг аль болох дээд талд эхэлж хийх ба харин дундын бэхэлгээг Table 300.19(A) хүснэгтэд заасан хэмжээтэйгээр хийнэ.
  • D - Гадна талдаа хаалттай хайрцаг дотор кабелыг бэхлэхдээ хоорондын зайг хангалттай байхаар тооцож бэхэлгээг хийх ба бэхэлгээ нь кабелыг гэмтээхгүй, гадна талаараа тусгаарлагчтай байна.
  • Е - Холболтын хайрцаг дотор кабелыг бэхлэхдээ кабел хоорондын зайн түүний диаметрээс багадаа 2 дахин их байхаар тооцож 2-оос доошгүй бэхлэгч ашиглана тогтооно.
  • F - Тусгаарлагч ашиглан кабелуудыг салгахдаа тэдний хоорондох зайг Table 300.19(A) хүснэгт дэх утгын 20%-иас хэтрүүлж болохгүй.

103-6. Кембрик

Ижил хөндлөн огтлолтой кабелуудыг багцалж нэг кембрик дотор хийж болно. Ингэхдээ 3 болон түүнээс дээш кабелын дүүргэлт 40%-иас хэтэрч болохгүй.

Хэрэв кабел нь гадна талаараа бүрхүүлтэй кембрик доторх кабелын дүүргэлт 53%-иас хэтрэхгүй байна.

Кембрик доторх 1 кабелын дүүргэлт 53%, 2 кабелын дүүргэлт 31%, 3 болон түүнээс олон кабелын дүүргэлт 40%-иас хэтрэхгүй байна.

103-5. Бусад далдлагчууд

Ил монтажийн тагтай зам
Энэ замыг хуурай орчинд ил монтажид хэрэглэх ба доторх кабелын дүүргэлт нь 75%-иас хэтэрч болохгүй.
Ил монтажийн тагтай металл зам
Зөвхөн хуурай орчинд хэрэглэнэ, кабелын дүүргэлт 75%-иас хэтэрч болохгүй, өөрийнх нь хөндлөн огтлолын талбай 2500 мм.кв-аас хэтэрч болохгүй, доторх дамжуулагчийн тоо 30-аас олон байж болохгүй, ерөнхийдөө тоног төхөөрөмжийн удирдлагын сигнал зөөж буй кабелуудыг далдлах ба үүн дотор гэрэлтүүлгийн болон разетканы тэжээлийн кабелыг хамтад нь хийхийг зөвшөөрнө.
Strut-Type Channel Raceways
Шалан доогуур хийгддэг далдлагч
Шалан доогуур хийгддэг далдлагчийг бүрхэх аргууд
  • А - Хагас дугуй болон тэгш өнцөгт 10 см-ын далдлагчуудыг 2 см зузаан бетон эсвэл модоор таглана.
  • В - 10 см-аас 20 см хүртэлх тэгш өнцөгт далдлагчууд хоорондоо 2,5 см зайтай байрласан үед тэдгээрийг 2,5 см зузаан бетоноор далдална.
  • С - Trench төрлийн буюу тагтай онгойлгож болох далдлагчийг шалны ирмэгтэй чацуу хийнэ.
  • D - 10 см-ын металл далдлагчийг 1,6 мм зузаан шалны хуулгаар далдалж болно.
  • Е - 10 см-аас 20 см хүртэлх тэгш өнцөгт далдлагчууд хоорондоо 2,5 см-ээс бага зайтай байрлуулсан үед тэдгээрийг 3,8 см зузаан бетоноор далдална.
  • F - аль тохиолдолд далдлагч доторх кабелын дүүргэлт 75%-иас хэтэрч болохгүй
 

Cellular Metal Floor Raceways
Cellular Concrete Floor Raceways
Wireway (металл ба металл биш) далдлагч
Wireway (металл ба металл биш) далдлагчийг суурилуулах
  • Далдлагч доторх кабелын дүүргэлт 75%-иас хэтэрч болохгүй.
Wireway (металл ба металл биш) далдлагчийн бэхэлгээ

103-4. Уян далдлагч

FMC - Flexible Metal Conduit FMC - Уян металл хоолой
  • А - FMC төрлийн уян металл хоолой ил болон далд монтажийн алинд ч хэрэглэгддэг, мушгиж эрчилсэн металл болно.
  • В - FMC хоолой хамгийн багадаа 15 мм хэмжээтэй байна.
  • С - FMC хоолойг ихэвчлэн зүгээр л уян хоолой хэмээн нэрлэнэ.
  • D - FMC хоолойд ашиглах холбох хэрэгслүүд нь жагсаалтад орсон байна.
  • Е - FMC хоолой хамгийн том нь 100 мм хэмжээтэй байна.
  • F - FMC хоолойг монтажид хэрэглэхдээ нийт хазайлт нь 360 градус байхаар мурийлгаж болно.
  • G - FMC хоолойг мурийлгах радиус нь төмөр металл хоолойг мурийлгах радиустай адил байна.
  • H - FMC хоолойг тайрсны дараа хурц ирмэгүүдийг дарж холбогч эсвэл төгсгөгчийг суулгана.
  • I - FMC хоолойн булангийн холбогчийг далд монтажийн ажилд хэрэглэхгүй.
FMC хоолойн бэхэлгээнүүд
  • А - FMC хоолойг 1,4 м-ээс ихгүй зайтайгаар бэхэлнэ.
  • В - Хайрцгаас гарч буй FMC хоолойг 30 см зайд бэхэлнэ.
  • С - FMC хоолойд багтах кабелыг тоог хүснэгтээс харах бөгөөд нийт тойргийн 3/8-аас их хэмжээний кабел суурилуулахгүй.
  • D - FMC хоолойг гэрэлтүүлгийн кабелд ашиглаж буй бол 1,8 м хүртэл хэмжээтэй хоолойг ямар нэгэн бэхэлгээгүйгээр ашиглаж болно.
FMC хоолойн монтаж
  • А - 20 А хүртэлх хэлхээнд FMC хоолойг ашиглаж буй бол газардуулагч болгон ашиглаж болно.
  • В - 20 А хүртэл хэлхээнд тоног төхөөрөмжийг хайрцгаас шууд холбож тэжээвэл уян хоолойг 90 см-аас ихгүй урттай байхаар ашиглах ба гэхдээ хайрцгаас гарсан хоолойг 30 см зайд бэхэлнэ.
  • С - FMC хоолойг ашиглан тэжээлээр хангагдаж буй тоног төхөөрөмж нь хөдөлгөөнгүй суурилагдсан байна.
  • D - Дараах нөхцөлүүд биелж байвал FMC хоолойг газардуулагчаар ашиглаж болно: (1) бүх холбох хэрэгслүүд нь жагсаалтад багтсан зориулалтынх байвал (2) хэлхээ 20 А-аас хэтрэхгүй хамгаалах хэрэгслээр хамгаалагдсан байвал (3)  хоолойн нийт урт 1,8-ээс богино бол
  • Е - FMC хоолойн хайрцаг, тоног төхөөрөмж, бусад төгсгөлөөс 30 см-аас багагүй зайд бэхлэгдсэн байна.
LFMC - Liquidtight Flexible Metal Conduit - усанд тэсвэртэй уян металл хоолой
  • А - LFMC хоолойн гадна талаараа нарнаас хамгаалах хамгаалалттай, дотор талдаа ус нэвчихээс хамгаалсан хамгаалалттай уян хоолой юм.
  • В - LFMC хоолой хамгийн багадаа 15 мм байна.
  • С - LFMC хоолойн холбох хэрэгслүүд жагсаалтад багтсан байна.
  • D - LFMC хоолойн булангийн холбогчийг далд монтажид хэрэглэхгүй.
  • Е - LFMC хоолой хамгийн том нь 100 мм байна.
  • F - LFMC хоолойд үйлдвэрлэгч тамгаа дарсан байх ёстой.
LFMC хоолойг газардуулагчаар ашиглах
  • (1) нийт урт нь 1,8 м-ээс ихгүй бол (2) жагсаалтад багтсан зохих холбох хэрэгслүүдийг ашиглаж байвал (3) 10 мм ба 15 мм хоолойн хувьд дамжуулагч нь 20 А-ийн хэлхээ таслагчид холбоотой бол, 20 мм, 25 мм, 36 мм хоолойнуудын хувьд дамжуулагч нь 60 А-ийн хэлхээ таслагчид холбоотой бол LFMC хоолойг газардуулагчаар ашиглаж болно.
LFNC - Liquidtight Flexible Nonmetallic Conduit - усанд тэсвэртэй уян металл бус хоолой
  • А - FNMC хоолойн FNMC-A, FNMC-В, FNMC-С гэсэн 3н төрлийнх байна.
  • В - FNMC-A нь эрчлээс байхгүй гөлгөр хоолой
  • С - FNMC-В нь дотор тал нь эрчлээсгүй, гадна тал нь эрчлээстэй хоолой
  • D - FNMC-С нь дотор ба гадна талдаа эрчлээстэй хоолой
  • Е - FNMC хоолойн холбох хэрэгслүүд жагсаалтад орсон байна.
  • F - FNMC хоолойн булангийн төгсгөгчийг далд монтажид хэрэглэхгүй.
  • G - FNMC хоолой хамгийн том нь 100 мм хэмжээтэй байна.
  • H - FNMC хоолой хамгийн бага нь 15 мм хэмжээтэй байна.
FNMC хоолойн монтаж
  • А - бэхэлгээ хоорондын зай 90 см
  • В - хайрцгаас гарч буй үед бэхлэх зай 30 см
  • С - бэхэлгээгүйгээр сул явж тоног төхөөрөмж холбох зайн 90 см

103-3. Уян бус далдлагч металл биш хатуу PVC хоолой

Дараах 5 төрлийн хатуу PVC хоолойг кабел далдлагчид ашигладаг. Үүнд:
  1. Schedule 80 PVC - Schedule 80 Iron Pipe Size (IPS) нь хамгийн хүнд, хамгийн зузаан ханатай PVC хоолой болно.
  2. Schedule 40 PVC - Schedule 40 Iron Pipe Size (IPS) нь хүнд жинтэй, зузаан ханатай PVC хоолой болно.
  3. Type A PVC нь IPS-тэй адил зузаантай боловч төмөр ялтасгүй, хүнд тул газар доорх монтажид тохиромжтой.
  4. Type EB PVC нь мөн л зузаан ханатай, хүнд жинтэй тул газар доогуурх монтажид шулуунаар нь тавьж хэрэглэнэ.
  5. HDPE Schedule 40 нь өндөр нягтралтай полиэтилен мөн л зузаан ханатай, газар доогуурх монтажид хэрэглэнэ.
Хатуу PVC хоолойн дараах үндсэн шинж чанартай
  • А - Хатуу PVC хоолой металл бус хатуу, бөөрөнхий хоолой бөгөөд хоорондоо зориулалтын холбох хэрэгслээр холбогдоно.
  • В - Хоолойн урт нь стандартын дагуу байх ба, хоолойнуудыг хооронд нь холбох, төгсгөл хийх хэрэгсэл нь баталгаажсан аргын дагуу хийгддэг байна.
  • С - Тайралт хийсний дараа тайрагдсан ирмэгийг дотор гадаргууд үлдсэн базгар хэсгийг арилгана.
  • D - Уртасгах зорилгоор зориулалтын муфтыг ашиглан 6 м үүнээс урт болгоно.
  • Е - Энэ PVC хоолойн хамгийн багадаа 15 мм байна.
  • F - Энэ PVC хоолойн хамгийн томдоо 150 мм байна.
  • G - Энэ PVC хоолойг газар доогуур ашиглаж буй тохиолдолд өргөсгөх нарийсгах үед асуудал гарахгүй.
  • H - Зөвхөн үйлдвэрээс гаргасан жагсаалтад багтсан холбох хэрэгслүүдийг л ашиглана.
Металл бус хатуу PVC хоолойг бэхлэх
  • Хайрцгаас гарч буй үед хамгийн багадаа 90 см зайд эхний бэхэлгээг хийнэ.
  • 15 мм - 25 мм хоолойг 90 см-ын зайтай бэхэлнэ.
  • 32 мм - 50 мм хоолойг 1,5 м зайтай бэхэлнэ.
  • 65 мм - 80 мм хоолойг 1,8 м зайтай бэхэлнэ.
  • 90 мм - 125 мм хоолойг 2,1 м зайтай бэхэлнэ.
  • 150 мм хоолойг 2,5 м зайтай бэхэлнэ.
Металл бус хатуу PVC хоолойг мурийлгах
  • А - Металл бус хатуу PVC хоолойг мурийлгахдаа түүнийг эвдэж болохгүй, диаметрийг нь өөрчилж болохгүй, боломжтой бол үйлдвэрийн зориулалттай 90, 45, 30 градусын булангуудыг хэрэглэнэ.
  • В - Хүчээр бүтцийг нь эвдэж нугалж болохгүй.
  • С - Зориулалтын нугалагч төхөөрөмж (хоолой халаагч) ашиглаж төмөр хоолойг нугалах радиусын хэмжээтэйгээр нугалж болно.
  • D - Энэ хоолойг нарийсгахдаа тусгай нарийсгасан төгсгөвчийг ашиглана.
Electrical Nonmetallic Tubing (ENT) хоолойг бэхлэх
  • А - Нийт мурийлтын радиусын нийлбэр 360 градусаас хэтэрч болохгүй.
  • В - 90 см болгонд бэхэлгээ хийнэ.
  • С - Мурийлгахдаа бүтцийг эвдэхгүй, диаметрийг өөрчлөхгүй.
  • D - Хайрцгаас 90 см-ээс дотогш зайд бэхэлгээг хийнэ.
Electrical Nonmetallic Tubing (ENT) хоолой
  • А - Electrical Nonmetallic Tubing (ENT) цахилгааны металл бус хоолой ENT нь чийг болон химийн урвалд тэсвэртэй, янз бүрийн орчинд хэрэглэхэд тохиромжтой, хатуу хэлбэртэй атираатай сунаж тэнийдэг хоолой болно.
  • В - Тайрсны дараа тайрагдсан хэсгийн дотор гадна талын базгарыг арилгана.
  • С - Энэ хоолойн хамгийн багадаа 15 мм байна.
  • D - Мөн энэ хоолойн хамгийн томдоо 50 мм байна.
  • Е - Гаднын механик хүч ашиглахгүйгээр нугалж болох тэр хэмжээгээр нь нугалж болно.
  • F - Стандарт төгсгөвчүүдийг ашиглана
  • G - Хооронд нь холбохдоо стандарт муфьтыг ашиглах бол ихэсгэж багасгахдаа мөн стандарт шилжүүлэгчийг ашиглана.
ENT хоолойг жаазын дундуур монтажлах
  • А - ENT хоолойг сүвэгчлэх нүх нь ирмэгээс 32 мм зайтай байна. Үүнээс ойр бол 1,6 мм хавтгай листээр хамгаалалт хийнэ.
  • В - Сүвэгчилж буй нүх нь хамгийн ойр байх ирмэгээс 32 мм-ээс их зайтай байна.
  • С - Хайрцагнаас 90 см зайтай бэхлэгдсэн байна.
  • D - 90 см-ээс хэтрэхгүй жаазан дундуур гүйж байгаа үед бэхлэх шаардлагагүй.
ENT хоолойг гэрэлтүүлгийн утсанд ашиглах
  • А - Хайрцгаас хамгийн багадаа 90 см зайд бэхэлсэн байна.
  • В - Гэрэлтүүлэг рүү хамгийн уртдаа 1,8 м урт ENT хоолойгоор дамжуулагчийг татаж болох ба энэ үед хоолойг бэхлэхгүй.

103-2. Уян биш далдлагч металл хоолой

RMC - Rigid Metal Conduit - Өндөр хатуулагтай Металл Хоолой
  • А - RMC нь кабелыг физик гэмтлээс хамгаалах, чиглүүлэх зорилгоор хэрэглэгддэг.
  • В - RMC нь хамгийн зузаан ханатай металл далдлагчид орно.
  • С - RMC хоолойн холбогч болон төгсгөлүүд нь резба холболттой байна. Энэ далдлагч нь өндөр даацын ачааг даах чадалтай тул бетон байгууламжийн дор ашиглана.
  • D - RMC хоолойн хамгийн бага нь 25 мм, хамгийн том нь 150 мм-ийн хоолой байна.
  • Е - RMC хоолойг өөрийг нь газардуулгын зорилгоор ашиглахыг зөвшөөрнө.
  • F - Цайрдсан, зэвэрдэггүй гангаар хийгдсэн RMC хоолойг бүх нөхцөлд ашиглахыг зөвшөөрнө.
  • G - RMC хоолойг металл төмөртэй хүрэлцэхээс зайлсхийх хэрэгтэй.
  • H - RMC хоолойн стандарт урт нь 3,05 м байна.
IMC - Intermediate Metal Conduit - Дунд зэргийн хатуулгатай Металл Хоолой
  • А - IMC хоолой хамгийн бага нь 15 мм хэмжээтэй байна.
  • В - IMC хоолой хамгийн том нь 100 мм хэмжээтэй байна.
  • С - IMC хоолой RMC хоолойтой үндсэндээ адилхан. Ялгаатай тал нь арай хөнгөхөн, хана нь нимгэн. Гол ялгаатай бат бөх чанараараа ялгаатай гангаар хийгддэг явдал.
  • D - IMC хоолойг физик гэмтлээс хамгаалах зорилгоор гангаар хийдэг учраас уг хоолойг газардуулагчаар хэрэглэж болно.
  • А - Бүх металл хоолойн резба татаагүй байна. Харин холболтын муфтууд нь дотор резбатай байна.
  • В - EMT хоолойг тайрсны дараа түүнд резба татахаас өмнө түүний ирмэгийн барзгарыг дарсан байх ёстой.
  • С - IMC ба RMC хоолойг ч тайрсны дараа түүнд резба татахаас өмнө түүний ирмэгийн барзгарыг дарсан байх ёстой.
  • D - Металл хоолойд их урт резба гаргадаггүй.
  • Е - Металл хоолойд татах резба ердийн стандарт резба байна.
RMC, IMC, EMT хоолойнуудын бэхэлгээ
  • А - Металл хоолойн бэхэлгээ хоорондын зайн хамгийн ихдээ 3 м байна.
  • В - Металл хоолойн хайрцгаас гарч байвал хамгийн холдоо 90 см-ын дотор бэхэлгээ хийсэн байна.
  • С - Ямар нэгэн барилгын бүтээц дагаагүй үед металл хоолойг хамгийн ихдээ 1,5 м урт зайд байрлуулж болно.
  • D - Металл хоолойг 1,5 м зайд ямар нэгэн барилгын бүтээц дагуулахгүйгээр ашиглаж болох ч ингэж ашиглагдаж буй хоолойг муфтаар залгагдаж уртасгасан байж болохгүй. Хэрэв дунд нь муфт хийж уртасгасан бол 0,9  зайд ямар нэгэн барилгын бүтээц дагуулахгүй ашиглаж болно.
Муфтлэгдсэн RMC ба IMC хоолойнуудын бэхэлгээ
  • Муфтлэгдсэн 15 мм ба 20 мм-тэй хоолойн нийт урт 3 м
  • Муфтлэгдсэн 25 мм-тэй хоолойн нийт урт 3,7 м
  • Муфтлэгдсэн 32 мм ба 40 мм-тэй хоолойн нийт урт 4,3 м
  • Муфтлэгдсэн 50 мм ба 65 мм-тэй хоолойн нийт урт 4,9 м
  • Муфтлэгдсэн 80 мм-аас дээш хоолойн нийт урт 6,1 м
  • В - муфтлэгдэж уртасгасан хоолойнуудын хувьд хоолойн хэмжээ ихсэхэд бэхэлгээ хоорондын зай мөн ихэснэ.
  • С - Босоо чиглэлд муфтлэгдсэн хоолой хамгийн ихдээ 6 м урттай байж болох ба дээд цэг болон доод цэгүүдэд заавал бэхлэгдсэн байна.
Хэвтээ чиглэлд жаазан дундуур металл хоолойг татах
  • А - Хэвтээ чиглэлд металл хоолойг хайрцгаас 90 см зайтайгаар, бусад үед 3 м зайтайгаар бэхэлсэн байх шаардлагатай ч хэрэв 3 м-ээс ойрхон байрлах жаазны дээгүүр нэвтэрч байвал заавал бэхлэх шаардлагагүй.
EMT хоолойг далд ажлын үед хананд хэрэглэх
  • А - Барилгын далд ажлын үед хананд EMT хоолойг хэрэглэж болно.
  • В - Хананы далд ажлын үед EMT хоолойд бэхэлгээ хийхгүй.
  • С - Ердийн үед EMT хоолойг хайрцгаас 920 см зайд бэхлэх ёстой.
  • D - Энэ хоолойг барилгын далд хийгдэх ажлын үед хэрэглэгддэг тул ажил дууссаны дараа үүнийг дахин засварлах, шинэчлэх, өөрчлөх боломжгүй байна.
EMT хоолойг тоног төхөөрөмжийн газардуулгад ашиглах.
  • EMT хоолойг тоног төхөөрөмжийн газардуулгаар ашиглаж болно.
EMT - Electrical Metallic Tubing - Цахилгааны металл хоолой
  • А - EMT нь нимгэн ханатай, дамжуулагчийг физик гэмтлээс хамгаалах зорилгоор хэрэглэгддэг, тоног төхөөрөмжийн газардуулга болгон ашиглаж болдог хоолой болно.
  • В - EMT  нь хэдийгээр нимгэн ханатай боловч бараг ихэнх хүнд төрлийн физик гэмтлээс найдвартай хамгаалж чаддаг.
  • С - EMT хоолойн хамгийн бага хэмжээ нь 25 мм байна.
  • D - EMT хоолойн хамгийн том хэмжээ нь 100 мм байна.
  • Е - EMT хоолойг зүсэж тайрсны дараа ирмэгүүдийг дарна.
  • F - EMT хоолойг түүнд зориулагдсан холбох хэрэгслийг ашиглан холбоно. EMT хоолойд ихэнхдээ резба татдаггүй бөгөөд ихэнхдээ шахаж холбох аргыг ашиглана.

103-1. Кабел далдлагч

Энэ сэдвийг судалснаар дараах зүйлүүдийн талаар мэдэх болно.
  • Нээлттэй кабел явах замын бэхэлсэн цэгүүдийн хоорондох гулзайлт
  • Металл болон PVC битүү далдлагч
  • Монтаж хийхэд тохиромжтой нээлттэй замыг сонгох
  • Битүү далдлагчийн төрлүүд болох IMC (Intermediate Metal Conduit), RMC (Rigid Metal Conduit), EMT (Electrical Metallic Tubing) тэдгээрийн бэхэлгээтэй танилцах
  • Үндсэн төрлийн металл бус битүү далдлагчийн өвөрмөц шинж чанартай танилцах
  • Металл бус хатуу битүү далдлагч болон цахилгааны металл бус хоолойн ялгааг ойлгох
  • Уян хоолойнууд, тэдгээртэй танилцах
  • Нээлттэй зам ба битүү далдлагч, тэдгээрийн онцлогтой танилцах
  • Дамжуулагчийн температурын хязгааруудтай танилцах
  • Зэрэгцээ явах дамжуулагчууд, тэдгээрийн далдлагчууд
Ерөнхий зүйл
  • А - Нээлттэй кабелын замд кабел явах замыг ойлгох бөгөөд үүний эхлэл болон төгсгөл нь бэхлэгдсэн байна.
  • В - Нээлттэй зам дээгүүрх хайрцгийг дүүжилж бэхлэхээс гадна зам уруу татаж бэхэлнэ.
  • С - Нээлттэй зам дээгүүрх кабелын далдлагчийг таазнаас дүүжилж бэхлэхээс гадна зам уруу татаж эхэлнэ.
  • D - Хайрцгийг нээлттэй зам дээр бус харин далдлагч дээр суурилуулах нь тохиромжтой.
  • Е - Нээлттэй зам дээрх EMT далдлагч хоолойг 90 см бүрд бэхэлж хайрцаг болон зангилаанууд, гаргалгаануудыг гаргах зорилгоор ашиглана.
  • F - Таазанд суурилагддаг далд гэрэлтүүлгийг кабелын зам дээр суурилуулж болно.
  • 360 градус мурийлгаж болох далдлагчид дараах төрлүүд багтна. Үүнд: IGS (326.26), IMC (342.26), RMC (344.26), FMC (348.26), LFMC (350.26), PVC (352.26), HDPE (353.26), NUCC (354.26), RTRC (355.26), LFNC (356.26), EMT (358.26), ENT (362.26)
  • Мурийлтын радиусыг тогтоохдоо мурийсан бүх градусуудыг хооронд нь нэмж гаргана.
  • Жишээ нь доорх монтажид нийт мурийлтын радиус нь 10 + 10 + 90 +30 + 30 + 30 + 30 + 90 + 10 + 10 = 340 буюу нийт мурийлтын радиус нь 340 градус байна гэж тогтооно.
Тусгаарлагчийг хэрэглэх
  • А - хэрэв далдлагч нь бөөрөнхий, шууд хайрцаг уруу орж байвал энэ хэсэгт тусгаарлагч хэрэглэхгүй
  • В - хэрэв 25 мм.кв-аас том далдлагч хоолой ашиглаж байвал оруулга дээр бэхэлгээ хийж бэхэлнэ.
  • А - хэрэв далдлагч хоолой стандартын дагуу зөв суурилагдсан бол түүнд өөр хоолойг бэхэлж тогтоож болно.
  • В - хэрэв далдлагч хоолой стандартын дагуу суурилагдаагүй бол өөр хоолой, кабел, бусад далдлагчуудыг дэмжигч болж чадахгүй.
  • С - зурагт харагдаж буй тохиолдолд энэ далдлагч нь зөвхөн HVAC нэгжийн цахилгаан хангамжийн дамжуулагчийг л агуулна.
  • D - энэ тохиолдолд уг далдлагч дотор HVAC нэгжийн цахилгаан хангамжийн кабелаас өөр кабел, жишээ нь түүний удирдлагын кабелыг давхар хийж болохгүй.
  • Далдлагч хоолойд багтах кабелын тоо хэмжээг хүснэгтэд заасан байдаг. Жишээ нь 6 мм.кв кабел 20 мм-ийн хоолойд хэрэв уг хоолойн металл хоолой бөгөөд EMT бол 10, IMC бол 11, RMC бол 10 багтана. Харин PVC хоолой бол 40 PVC бол 9, 80 PVC бол 7 багтана.
Далдлагч хоолойг гулзайлгах мурийлтын хамгийн бага радиусыг дараах хүснэгтэд харуулав.
ХоолойIMC, RMC, EMTFMC, LFMC, PVC, LFNC, ENT
15 мм10 см10 см
20 мм11 см13 см
25 мм14 см15 см
32 мм18 см20 см
40 мм21 см25 см
50 мм24 см30 см
65 мм27 см38 см
80 мм33 см46 см
90 мм38 см53 см
100 мм41 м61 см
125 мм61 см76 см
150 мм76 см91 см