103-2. Уян биш далдлагч металл хоолой
RMC - Rigid Metal Conduit - Өндөр хатуулагтай Металл Хоолой
- А - RMC нь кабелыг физик гэмтлээс хамгаалах, чиглүүлэх зорилгоор хэрэглэгддэг.
- В - RMC нь хамгийн зузаан ханатай металл далдлагчид орно.
- С - RMC хоолойн холбогч болон төгсгөлүүд нь резба холболттой байна. Энэ далдлагч нь өндөр даацын ачааг даах чадалтай тул бетон байгууламжийн дор ашиглана.
- D - RMC хоолойн хамгийн бага нь 25 мм, хамгийн том нь 150 мм-ийн хоолой байна.
- Е - RMC хоолойг өөрийг нь газардуулгын зорилгоор ашиглахыг зөвшөөрнө.
- F - Цайрдсан, зэвэрдэггүй гангаар хийгдсэн RMC хоолойг бүх нөхцөлд ашиглахыг зөвшөөрнө.
- G - RMC хоолойг металл төмөртэй хүрэлцэхээс зайлсхийх хэрэгтэй.
- H - RMC хоолойн стандарт урт нь 3,05 м байна.
IMC - Intermediate Metal Conduit - Дунд зэргийн хатуулгатай Металл Хоолой
- А - IMC хоолой хамгийн бага нь 15 мм хэмжээтэй байна.
- В - IMC хоолой хамгийн том нь 100 мм хэмжээтэй байна.
- С - IMC хоолой RMC хоолойтой үндсэндээ адилхан. Ялгаатай тал нь арай хөнгөхөн, хана нь нимгэн. Гол ялгаатай бат бөх чанараараа ялгаатай гангаар хийгддэг явдал.
- D - IMC хоолойг физик гэмтлээс хамгаалах зорилгоор гангаар хийдэг учраас уг хоолойг газардуулагчаар хэрэглэж болно.
- А - Бүх металл хоолойн резба татаагүй байна. Харин холболтын муфтууд нь дотор резбатай байна.
- В - EMT хоолойг тайрсны дараа түүнд резба татахаас өмнө түүний ирмэгийн барзгарыг дарсан байх ёстой.
- С - IMC ба RMC хоолойг ч тайрсны дараа түүнд резба татахаас өмнө түүний ирмэгийн барзгарыг дарсан байх ёстой.
- D - Металл хоолойд их урт резба гаргадаггүй.
- Е - Металл хоолойд татах резба ердийн стандарт резба байна.
RMC, IMC, EMT хоолойнуудын бэхэлгээ
- А - Металл хоолойн бэхэлгээ хоорондын зайн хамгийн ихдээ 3 м байна.
- В - Металл хоолойн хайрцгаас гарч байвал хамгийн холдоо 90 см-ын дотор бэхэлгээ хийсэн байна.
- С - Ямар нэгэн барилгын бүтээц дагаагүй үед металл хоолойг хамгийн ихдээ 1,5 м урт зайд байрлуулж болно.
- D - Металл хоолойг 1,5 м зайд ямар нэгэн барилгын бүтээц дагуулахгүйгээр ашиглаж болох ч ингэж ашиглагдаж буй хоолойг муфтаар залгагдаж уртасгасан байж болохгүй. Хэрэв дунд нь муфт хийж уртасгасан бол 0,9 зайд ямар нэгэн барилгын бүтээц дагуулахгүй ашиглаж болно.
Муфтлэгдсэн RMC ба IMC хоолойнуудын бэхэлгээ
- Муфтлэгдсэн 15 мм ба 20 мм-тэй хоолойн нийт урт 3 м
- Муфтлэгдсэн 25 мм-тэй хоолойн нийт урт 3,7 м
- Муфтлэгдсэн 32 мм ба 40 мм-тэй хоолойн нийт урт 4,3 м
- Муфтлэгдсэн 50 мм ба 65 мм-тэй хоолойн нийт урт 4,9 м
- Муфтлэгдсэн 80 мм-аас дээш хоолойн нийт урт 6,1 м
- В - муфтлэгдэж уртасгасан хоолойнуудын хувьд хоолойн хэмжээ ихсэхэд бэхэлгээ хоорондын зай мөн ихэснэ.
- С - Босоо чиглэлд муфтлэгдсэн хоолой хамгийн ихдээ 6 м урттай байж болох ба дээд цэг болон доод цэгүүдэд заавал бэхлэгдсэн байна.
Хэвтээ чиглэлд жаазан дундуур металл хоолойг татах
- А - Хэвтээ чиглэлд металл хоолойг хайрцгаас 90 см зайтайгаар, бусад үед 3 м зайтайгаар бэхэлсэн байх шаардлагатай ч хэрэв 3 м-ээс ойрхон байрлах жаазны дээгүүр нэвтэрч байвал заавал бэхлэх шаардлагагүй.
EMT хоолойг далд ажлын үед хананд хэрэглэх
- А - Барилгын далд ажлын үед хананд EMT хоолойг хэрэглэж болно.
- В - Хананы далд ажлын үед EMT хоолойд бэхэлгээ хийхгүй.
- С - Ердийн үед EMT хоолойг хайрцгаас 920 см зайд бэхлэх ёстой.
- D - Энэ хоолойг барилгын далд хийгдэх ажлын үед хэрэглэгддэг тул ажил дууссаны дараа үүнийг дахин засварлах, шинэчлэх, өөрчлөх боломжгүй байна.
EMT хоолойг тоног төхөөрөмжийн газардуулгад ашиглах.
- EMT хоолойг тоног төхөөрөмжийн газардуулгаар ашиглаж болно.
EMT - Electrical Metallic Tubing - Цахилгааны металл хоолой
- А - EMT нь нимгэн ханатай, дамжуулагчийг физик гэмтлээс хамгаалах зорилгоор хэрэглэгддэг, тоног төхөөрөмжийн газардуулга болгон ашиглаж болдог хоолой болно.
- В - EMT нь хэдийгээр нимгэн ханатай боловч бараг ихэнх хүнд төрлийн физик гэмтлээс найдвартай хамгаалж чаддаг.
- С - EMT хоолойн хамгийн бага хэмжээ нь 25 мм байна.
- D - EMT хоолойн хамгийн том хэмжээ нь 100 мм байна.
- Е - EMT хоолойг зүсэж тайрсны дараа ирмэгүүдийг дарна.
- F - EMT хоолойг түүнд зориулагдсан холбох хэрэгслийг ашиглан холбоно. EMT хоолойд ихэнхдээ резба татдаггүй бөгөөд ихэнхдээ шахаж холбох аргыг ашиглана.