Showing posts with label Модул 116. Show all posts
Showing posts with label Модул 116. Show all posts

2020/05/19

116-6. Рентген төхөөрөмж

  • А - Суурилагдаагүй зөөврийн рентген төхөөрөмжийг 3 ангилна. Үүнд мобайл (mobile) дугуйтай суурин дээр суурилагдсан, портабл (portable) гараар зөөвөрлөх боломжтой, транспортабл (transportable) тусгай зөөвөрлөгч ашиглан зөөх боломжтой.
  • В - 60 А-аас бага хүчин чадалтай зөөврийн (мобайл, портабл, транспортабл) рентген төхөөрөмжид бие даасан салбар хэлхээ шаардлагагүй.
  • С - 30 А-аас бага хүчин чадалтай зөөврийн рентген төхөөрөмжийг зохих үнэлгээтэй разетканд шууд залгаж хэрэглэж болно.
Суурин рентген төхөөрөмж
30 А-аас бага рентген төхөөрөмжийг шууд разетканд тохирох вилканы хамт залгаж хэрэглэж болно. Рентген төхөөрөмжийн үнэлгээ нь агшин зуурын (5 секунд түүнээс бага хугацааны интервалд авах чадал) болон удаан хугацааны (5 минут ба түүнээс их хугацааны интервалд авах чадал) гэсэн 2 янзаар үнэлнэ. Рентген төхөөрөмжийн нийт чадлыг агшин зуурын чадлын 50% болон удааны хугацааны чадлын 100% 2-ыг харьцуулж аль ихээр нь авна. Рентген төхөөрөмжийн хэт гүйдлийн хамгаалалтын хэмжээг эхний агшин зуурт авах чадлын 50% дээр дараагийн авах авах чадлын 25% мөн түүний дараагийн авах чадлын 10%-ийг нэмж нийлбэрээр нь авна.

116-5. Нойрсуулагчийн өрөө

Мэдээ алдуулагч, нойрсуулагч бодис нь шатамхай бодист ордог тул түүнийг агуулах өрөө нь галын эсрэг үнэлгээтэй байна. Иймээс шалнаас дээш 1,52 м талбайг галын эрсдэлтэй талбай гэж үзнэ.
Мэдээ алдуулагч, нойрсуулагч бодис агуулж буй өрөөний галын аюултай хэсэг нь шалнаас 1,52 м учраас гэрэлтүүлгийг үүнээс дээш талбайд байрлуулна.

116-4.


116-3. Госпиталь -эмнэлэг

Life safety branch - LS салбар хэлхээ
LS салбар хэлхээний гэрэлтүүлэг, разетка, тоноглолын жагсаалтыг 517,32-ийн A-гаас H-ийн хооронд зааж өгсөн байна. Үүнд:
  • А - Орж гарах гарцын гэрэлтүүлэг
  • В - Exit гарцын тэмдэг
  • С - Галын дохиолол, мөн хийн (medical gases) мэдрэгчийн дохиолол, мөн үүнд HVAC-ийн хяналтын хэлхээ орж болно.
  • D - Харилцаа холбооны систем
  • Е - Генераторын сэлгэн залгагчийн хэлхээ
  • F - Генераторын ажиллагаанд шаардлагатай хэлхээ
  • G - Цахилгаан шат
  • H - Автомат хаалганууд
Үндсэн цахилгаан тэжээлийн систем (150 kVA-гаас их)
Эмнэлгийн цахилгаан тэжээл нь үндсэн тэжээлийн систем болон эрчим хүчний өөр эх үүсвэр гэсэн хувилбартай байна. Генераторын хэмжээг тооцоолохдоо зөвхөн холбоотой байгаа ачааллыг тооцохоос гадна боломжтой эрэлтийн хүчин зүйлүүд болон ачааллын хисториг хамтад нь авч үзэх ёстой. LS салбар хэлхээ болон критик салбар хэлхээ нь 10 секундээс богино хугацаанд автоматаар сэлгэн залгагддаг байна. Үндсэн салбар хэлхээ нь LS салбар хэлхээ, критик салбар хэлхээ, тоног төхөөрөмжийн салбар хэлхээ гэсэн үндсэн 3 хэлхээнд хуваагдана.
Харин 150 kVA-гаас бага чадалтай эмнэлгүүдийн хувьд үндсэн хэлхээг салбар хэлхээнүүдэд хуваах шаардлагагүй.
Ослын үед ашиглагдах гаргалгаанууд нь өнгөөр танигддаг, эсвэл өөр таних тэмдэглээтэй байна.

  • А - Критик салбар хэлхээний тоноглолын жагсаалтыг 517.33-ийн 1-ээс 9-д жагсаасан байна. Үүнд:
  • В - Критик буюу эрчимт эмчилгээнд нойрсуулагч хийн систем орно. Энэ систем нь гэрэлтүүлэг, тусгай разетка, суурилагдсан төхөөрөмж зэргийг агуулсан байна.
  • С - Тусгаарлагдсан тусгай орчны тэжээлийн систем
  • D - Өвчтөнд нэн шаардлагатай нэмэлт эмчилгээ хийхэд зориулагдсан төхөөрөмж, гэрэлтүүлэг, разетканы хамт орно.
  • Е - Нярай хүүхдийн тасаг, эмчилгээнд урьдчилан бэлтгэх тасаг, эм хуваарилах тасаг, байнгын сувилгаа шаарддаг өвчтөн, сэтгэцийн хурц өвчтөний ор, сувилагч нарын өрөө нь критик хэлхээнд холбоотой байна.
  • F - Критик хэлхээг 2 болон түүнээс дээш салбар хэлхээ болгон хуваахыг зөвшөөрнө.
  • G - Эмчилгээний үр дүнтэй үйл ажиллагаанд шаардлагатай гэрэлтүүлэг, разетка, бусад тэжээлийн гаргалгаануудыг критик хэлхээнд холбож болно. Мөн энэ зорилгоор 1 фазын бутархай морины хүчтэй моторуудыг энэ хэлхээнд ашиглахыг зөвшөөрнө.
  • H - Өвчтөний ор болгоны дээрх разеткуудаас хамгийн багадаа 2 ш, ангиографийн лаборатори, зүрх судасны тасаг, титэмт судасны эмчилгээний тасаг, гемодиализын өрөө, яаралтай тусламжийн бүс, хүний физиологийн лаборатори, эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын дараах нөхөн сэргээх өрөө зэрэг нь критик хэлхээнд холбоотой байна.
  • I - Телефон утас, дата агуулдаг төхөөрөмжүүд критик хэлхээтэй холбоотой байна.
  • J - Цус, яс, чөмөгний ийлдэс агуулдаг савнууд критик хэлхээтэй холбоотой байна.
  • K - Сувилагчийг дуудах хэлхээ критик хэлхээнд холбоотой байна.
Тэжээлийн үүсгүүр
Тэжээлийн систем нь хамгийн багадаа 2 тусдаа бие даасан тэжээлийн үүсгүүр байна. Үүнд үндсэн тэжээлийн үүсгүүр, мөн эрчим хүчний өөр эх үүсгүүр байна. Эрчим хүчний өөр эх үүсгүүр болон үндсэн тэжээлийн үүсгүүрийн аль нэг нь эсвэл 2-ул суурилагдсан генераторын систем байж болно.

116-2. Өвчтөний эмчилгээний талбай

Өвчтөний орны салбар хэлхээ /ердийн эмчилгээний тасгийн/
Өвчтөний орны салбар хэлхээ нь зөөврийн рентген төхөөрөмж залгах болон бусад тусгай зориулалтын гаргалгаануудтай байна. Өвчтөний ор дээр ердийн тэжээлийн салбар хэлхээ, критик хэлхээний салбар хэлхээ аль алин нь очсон байх бөгөөд энэ 2 хэлхээ нь нэг тэжээлийн самбарт байж болно. Өвчтөний ор дээр хамгийн багадаа 8 разетка ирсэн байна.
Өвчтөний орны разетка /ердийн эмчилгээний тасгийн/
Тусгай зориулалтын гаргалгаанууд нь разетканд тоологдохгүй. Хамгийн багадаа 8 разетка байна. Разетка нь нэг, хос, дөрөвлөсөн хос гэсэн 3 төрлийн алин ч байж болно.


Өвчтөний ор /эрчимт эмчилгээний тасгийн/
Тусгай зориулалттай гаргалгаанууд бүхий тусгай самбар ашиглаж болно. Өвчтөний ор дээр хамгийн багадаа ердийн хэлхээ болон критик хэлхээнээс гэсэн 2 салбар хэлхээ очсон байна. Критик хэлхээний гаргалгаанууд нь өөр өнгөөр эсвэл танигдахуйц тэмдэглээтэй байна. Разетканы тоо нь хамгийн багадаа 14 байна.
Мэс заслын өрөөний разетка

Мэс заслын өрөөнд хамгийн багадаа 36 разетканы хайрцаг байна. Разеткууд нь нэг эсвэл хос разетка байж болно. Бүх разеткууд эмнэлэгт хэрэглэгдэж болно гэсэн тэмдэглэгээтэй байна.

116-1. Эмнэлэг (ерөнхий зүйл)

Асрамжийн газар болон сувилал нь эрүүл мэндийн төвд орно. Тийм учраас тавигдах шаардлага нь эмнэлгүүдтэй адилхан.
  • А - Госпитал (Hospital) нь 4 ба түүнээс дээш хэвтэн эмчлүүлдэг өвчтөнтэй, 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг сэтгэцийн эмнэлэг, төрөх, мэс засал, гэмтэл согог болон бусад эмнэлгийн барилга байгууламжийг ойлгоно.
  • В - Эрүүл мэндийн төв нь шүдний эмнэлэг, сэтгэцийн эмнэлэг, сувилал, төрөх, мэс засал, гэмтэл согогийн эмнэлгийн үйл ажиллагааг явуулахад зориулагдсан барилга байгууламжийг ойлгоно. Эрүүл мэндийн төв нь зөвхөн госпитал, асрамжийн газар, сувилал зэргээр хязгаарлагдахгүй клиникүүд, амбулатори, анхан шатны тусламж үзүүлдэг байнгын болон хөдөлгөөнт төвүүдийг ч хамруулна.
  • С - Өвчтөний ор нь өвчтөний унтаж амрах ор эсвэл сэхээн амьдруулах тасгийн орыг ойлгоно.
  • D - Өвчтөн байгаа бүх байрнууд эрүүл мэндийн төвд хамаарна.
  • Е - Өвчтөнд тусламж үзүүлэх орон зай, байранд өвчтөнд үзлэг хийх, эмчилгээ хийхэд зориулагдан эрүүл мэндийн төвөөс гаргасан орон зайг ойлгох бөгөөд 4 ангилалд хуваана. Үүнд: ерөнхий үзлэгийн өрөө, өвчтөнд зориулагдсан үндсэн орон зай, сэхээн амьдруулах тасаг дахь орон зай, анхан шатны тусламж үзүүлэх орон зай багтана.
  • F - Сэхээн амьдруулах тасаг дахь орон зай. Энэ орон зайд өвчтөн байгаа үед тоног төхөөрөмж эвдэрч систем доголдох юм бол өвчтөний амь нас ч эрстэх боломжтой орон зай. Үүнд тусгай эмчилгээний тасгууд, эрчимт эмчилгээний тасгууд, зүрх судасны болон ангиографийн тасаг, хагалгааны өрөө орно.
Өвчтөний тусламж үйлчилгээ авах орон зайд өвчтөний үзлэг, эмчилгээнд зориулагдсан байрыг ойлгох бөгөөд ор, сандал, ширээ, шүүгээ, мөн эмчилгээ сувилгаа хийхэд зориулагдсан бусад зүйлээр тоноглогдсон орноос 1,8 м зайтай, 2,3 м-ээс багагүй өндөртэй орон зайг ойлгоно.
Амбулаторийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төв

  • А - Өвчтөнд эмчилгээ хийх, өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах чадваргүй өвчтөнд туслалцаа үзүүлэх, яаралтай туслалцаа үзүүлэх, сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлэхэд зориулагдсан барилга байгууламжийг ойлгоно.
  • В - Ийм байрнуудад үндсэн цахилгаан түгээх сүлжээнээс гадна батарей эсвэл цахилгаан генераторын систем суугдсан байх ёстой.
  • С - Амбулаторийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн байгууллагуудад багтана.
Эмнэлгийн эрчим хүчний системд хэрэглэгдэх нэр томъёо
  • А - Эрчим хүчний өөр эх үүсгүүр (Alternate power source) - үндсэн цахилгаан дамжуулах сүлжээнд доголдол гарах үед эрчим хүчээр хангах өөр эх сурвалжууд
  • В - Критик салбар хэлхээ (Critical branch) - өвчтөний эрүүл мэндтэй шууд холбоотой тасалгааны гэрэлтүүлэг, суурин төхөөрөмжүүд, тусгай разеткууд болон тусгайлсан салбар хэлхээнүүдийг ойлгох бөгөөд үндсэн цахилгаан дамжуулах сүлжээнд доголдох гарах үед автоматаар сэлгэн залгагддаг хэлхээ
  • С - LS салбар хэлхээ (Life safety branch) - нийт ажиллагсадын аюулгүй ажиллагаатай холбоотой тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гэрэлтүүлэг, разеткууд бүхий хэлхээ.
  • D - Тоног төхөөрөмжийн салбар хэлхээ (Equipment branch) - Үндсэн цахилгаан дамжуулах сүлжээнд доголдол гарах үед заавал шууд тасралтгүйгээр холбогдох шаардлагагүй, гар аргаар хугацааны сааталтайгаар холбож болох ерөнхийдөө 3 фазын салбар хэлхээ.
  • Е - Сэлгэн залгагч нь найдвартай ажиллагаатай, ачааллыг зөв тооцоолсон байна. Салбар хэлхээнүүд нь нэг эсвэл хэд хэдэн сэлгэн залгагчаар холбогдож болно. Нэг сэлгэн залгагчаар нэг болон хэд хэдэн салбар хэлхээ залгагдахыг зөвшөөрнө.
  • F - Үндсэн цахилгаан дамжуулах сүлжээ (Essential electrical system) нь тухайн эрүүл мэндийн төвийг бүхэлд нь үйл ажиллагааг хэвийн явуулахад нь дэмжих үүрэгтэй цахилгааны эх үүсгэвэр болно.
  • А - Эрчимт эмчилгээний тасаг болон ердийн эмчилгээний тасгийн алинд ч байрлах разетка эмнэлгийн гэсэн ангилалд багтана.
  • В - Эмнэлгийн орчинд хэрэглэгдэх бүх разеткууд “hospital grade” төрлийнх байх бөгөөд “isolated ground”  төрлийг зөвшөөрөхгүй.
  • С - Эмнэлгийн орчинд 6 мм.кв-аас багагүй хөндлөн огтлолтой гадна талаараа бүрхүүлтэй зэс дамжуулагчийг газардуулгын кабелаар (нейтрал болон газардуулгын аль алинд) ашиглана.
  • D - Өвчтөнд тусламж үзүүлж буй талбайд (1) бүх разеткууд газардуулагдсан байна (2) бүх төмөр хайрцаг, төмөр эдлэлүүд газардуулагдсан байна (3) өрөөнд буй бүх тоног төхөөрөмж, мөн гадаргуугийн үрэлтээс болж цахилгаанжиж энерги хуримтлуулах боломжтой металл бус бүх зүйлүүд гадна талаараа бүрхүүлтэй зэс дамжуулагч ашиглан газардуулагдсан байна.
  • Е - Тоног төхөөрөмжийн газардуулгын кабел (bonding jumper) нь 517.13(B)(2)-д заагдсан байрлалд шууд холбогдсон байна.
  • F - Өвчинд үйлчилгээ үзүүлэх талбайн бүх салбар хэлхээний дамжуулагчууд нь металл кабелын зам дээр эсвэл метал хоолойгоор сувагчлагдсан байна.
Чийгтэй нойтон орчин
  • Эмчилгээний зориулалттай нойтон чийгтэй орчинд газардуулгын гүйдэл 6 мА-аас хэтэрсэн үед хэлхээг шууд таслах боломжтой газардуулгын алдааны үед хэлхээг таслагч хамгаалалтын төхөөрөмжийг цахилгаан самбарт суурилуулсан байна.