- А - Госпитал (Hospital) нь 4 ба түүнээс дээш хэвтэн эмчлүүлдэг өвчтөнтэй, 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг сэтгэцийн эмнэлэг, төрөх, мэс засал, гэмтэл согог болон бусад эмнэлгийн барилга байгууламжийг ойлгоно.
- В - Эрүүл мэндийн төв нь шүдний эмнэлэг, сэтгэцийн эмнэлэг, сувилал, төрөх, мэс засал, гэмтэл согогийн эмнэлгийн үйл ажиллагааг явуулахад зориулагдсан барилга байгууламжийг ойлгоно. Эрүүл мэндийн төв нь зөвхөн госпитал, асрамжийн газар, сувилал зэргээр хязгаарлагдахгүй клиникүүд, амбулатори, анхан шатны тусламж үзүүлдэг байнгын болон хөдөлгөөнт төвүүдийг ч хамруулна.
- С - Өвчтөний ор нь өвчтөний унтаж амрах ор эсвэл сэхээн амьдруулах тасгийн орыг ойлгоно.
- D - Өвчтөн байгаа бүх байрнууд эрүүл мэндийн төвд хамаарна.
- Е - Өвчтөнд тусламж үзүүлэх орон зай, байранд өвчтөнд үзлэг хийх, эмчилгээ хийхэд зориулагдан эрүүл мэндийн төвөөс гаргасан орон зайг ойлгох бөгөөд 4 ангилалд хуваана. Үүнд: ерөнхий үзлэгийн өрөө, өвчтөнд зориулагдсан үндсэн орон зай, сэхээн амьдруулах тасаг дахь орон зай, анхан шатны тусламж үзүүлэх орон зай багтана.
- F - Сэхээн амьдруулах тасаг дахь орон зай. Энэ орон зайд өвчтөн байгаа үед тоног төхөөрөмж эвдэрч систем доголдох юм бол өвчтөний амь нас ч эрстэх боломжтой орон зай. Үүнд тусгай эмчилгээний тасгууд, эрчимт эмчилгээний тасгууд, зүрх судасны болон ангиографийн тасаг, хагалгааны өрөө орно.
Амбулаторийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төв
- А - Өвчтөнд эмчилгээ хийх, өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах чадваргүй өвчтөнд туслалцаа үзүүлэх, яаралтай туслалцаа үзүүлэх, сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлэхэд зориулагдсан барилга байгууламжийг ойлгоно.
- В - Ийм байрнуудад үндсэн цахилгаан түгээх сүлжээнээс гадна батарей эсвэл цахилгаан генераторын систем суугдсан байх ёстой.
- С - Амбулаторийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн байгууллагуудад багтана.
- А - Эрчим хүчний өөр эх үүсгүүр (Alternate power source) - үндсэн цахилгаан дамжуулах сүлжээнд доголдол гарах үед эрчим хүчээр хангах өөр эх сурвалжууд
- В - Критик салбар хэлхээ (Critical branch) - өвчтөний эрүүл мэндтэй шууд холбоотой тасалгааны гэрэлтүүлэг, суурин төхөөрөмжүүд, тусгай разеткууд болон тусгайлсан салбар хэлхээнүүдийг ойлгох бөгөөд үндсэн цахилгаан дамжуулах сүлжээнд доголдох гарах үед автоматаар сэлгэн залгагддаг хэлхээ
- С - LS салбар хэлхээ (Life safety branch) - нийт ажиллагсадын аюулгүй ажиллагаатай холбоотой тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гэрэлтүүлэг, разеткууд бүхий хэлхээ.
- D - Тоног төхөөрөмжийн салбар хэлхээ (Equipment branch) - Үндсэн цахилгаан дамжуулах сүлжээнд доголдол гарах үед заавал шууд тасралтгүйгээр холбогдох шаардлагагүй, гар аргаар хугацааны сааталтайгаар холбож болох ерөнхийдөө 3 фазын салбар хэлхээ.
- Е - Сэлгэн залгагч нь найдвартай ажиллагаатай, ачааллыг зөв тооцоолсон байна. Салбар хэлхээнүүд нь нэг эсвэл хэд хэдэн сэлгэн залгагчаар холбогдож болно. Нэг сэлгэн залгагчаар нэг болон хэд хэдэн салбар хэлхээ залгагдахыг зөвшөөрнө.
- F - Үндсэн цахилгаан дамжуулах сүлжээ (Essential electrical system) нь тухайн эрүүл мэндийн төвийг бүхэлд нь үйл ажиллагааг хэвийн явуулахад нь дэмжих үүрэгтэй цахилгааны эх үүсгэвэр болно.
- А - Эрчимт эмчилгээний тасаг болон ердийн эмчилгээний тасгийн алинд ч байрлах разетка эмнэлгийн гэсэн ангилалд багтана.
- В - Эмнэлгийн орчинд хэрэглэгдэх бүх разеткууд “hospital grade” төрлийнх байх бөгөөд “isolated ground” төрлийг зөвшөөрөхгүй.
- С - Эмнэлгийн орчинд 6 мм.кв-аас багагүй хөндлөн огтлолтой гадна талаараа бүрхүүлтэй зэс дамжуулагчийг газардуулгын кабелаар (нейтрал болон газардуулгын аль алинд) ашиглана.
- D - Өвчтөнд тусламж үзүүлж буй талбайд (1) бүх разеткууд газардуулагдсан байна (2) бүх төмөр хайрцаг, төмөр эдлэлүүд газардуулагдсан байна (3) өрөөнд буй бүх тоног төхөөрөмж, мөн гадаргуугийн үрэлтээс болж цахилгаанжиж энерги хуримтлуулах боломжтой металл бус бүх зүйлүүд гадна талаараа бүрхүүлтэй зэс дамжуулагч ашиглан газардуулагдсан байна.
- Е - Тоног төхөөрөмжийн газардуулгын кабел (bonding jumper) нь 517.13(B)(2)-д заагдсан байрлалд шууд холбогдсон байна.
- F - Өвчинд үйлчилгээ үзүүлэх талбайн бүх салбар хэлхээний дамжуулагчууд нь металл кабелын зам дээр эсвэл метал хоолойгоор сувагчлагдсан байна.
- Эмчилгээний зориулалттай нойтон чийгтэй орчинд газардуулгын гүйдэл 6 мА-аас хэтэрсэн үед хэлхээг шууд таслах боломжтой газардуулгын алдааны үед хэлхээг таслагч хамгаалалтын төхөөрөмжийг цахилгаан самбарт суурилуулсан байна.