2020/05/19

107-5. Газардуулга

Нейтрал буюу газардуулгын дамжуулагч нь Table 250.102(C)(1)-д заасан шаардлагыг хангасан байна.
Нейтрал дамжуулагч нь нейтрал шин дээр боолтоор боогдож суурилуулагдана.
 
 Нейтрал дамжуулагчийн шин болон газардуулгийн шин нь тус тусдаа байрлах ба нейтрал дамжуулагчийн шин нь эх биеэс тусгаарлагдсан байна.
Газардуулга нь газардуулгын электродтой шууд холбогдож газардуулгын шин дээр ирж холбогдоно. 
 Хайрцгийн эх биеийг газардуулахдаа зөвхөн газардуулгын тоноглолын жагсаалтад багтсан хэрэгслийг ашиглана.
Төмөр буюу дамжуулагч болж чадах бүх хэсгүүд газардуулагдсан байна. Тусдаа холболтын хэсэг болгон тусдаа газардуулагдана.





100 А хэт гүйдлийн хамгаалалттай хайрцаг нь 10 мм.кв хөндлөн огтлолтой газардуулгын кабел ашиглах ба уг самбараас тэжээгдэх тоног төхөөрөмж нь энэ газардуулгын шинд холбогдоно.
Хаалттай хайрцгийн гадна талд газардуулгын шинийг байрлуулж болох ба энэ тохиолдолд уг шинд холбогдох газардуулгын кабел нь хамгийн багадаа 16 мм.кв хөндлөн огтлолтой 3-аас багагүй байна.
Байшин барилгын салангид хэсгүүд заавал тусдаа газардуулгатай байх шаардлагагүй.
Байшин барилгын тусдаа салангид хэсгүүд үндсэн барилгын газардуулгыг ашиглаж болно. 
Нейтрал дамжуулагчийг гүйдлийн баланс алдагддаг тул салаалж болохгүй.