2020/05/19

107-4. Цахилгаан самбарын тоноглол

Цахилгаан самбарт хэт гүйдлээс хамгаалах тоноглол, хэрэгслүүд, мөн зам шин байрлаж зөвхөн урд талаасаа нэвтрэх боломжтой байхаар хийгдсэн байна.
Цахилгаан самбарын төрлүүд, Type 1 төрлийн цахилгаан самбаруудыг дотор хэрэглэнэ, харин Type 3R төрлийн самбаруудыг гадаа хэрэглэнэ.
Цахилгаан самбар доторх зам буюу шин дээр суурилуулах хэрэгсэл нь хоосон байх үед түүнийг зориулалтын тагаар таглаж битүүлнэ.
  • А - Стандарт хэлхээ таслагч, гал хамгаалагч нь дараах үнэлгээтэй байна, үүнд: 15, 20, 25, 30, 35, 40, 45, 50, 60, 70, 80, 90, 100, 110, 125, 150, 175, 200, 225, 250, 300, 350, 400, 450, 500, 600, 700, 800, 1000, 1200, 1600, 2000, 2500, 3000, 4000, 5000, 6000 А. Хэлхээ таслагч нь автомат бус ажиллагаатай бөгөөд нь энэ нь ямар нэгэн тохиолдолд автоматаар өөрөө нээгддэггүй гэсэн утгыг агуулна.
  • B - Бүх хэлхээ таслагч дээр ямар тохиолдолд хэлхээг таслахыг зохих ёсоор тэмдэглэсэн байна. Хэлхээ таслагчууд дээр байдаг ampere interrupting rating [AIR] гэсэн тэмдэглээстэй гүйдэл нь түүнийг таслах гүйдлийн тэмдэглэгээ биш болно.
  • C - Бүх хэлхээ таслагч дээр ажлын хүчдэлийг бичиж тэмдэглэсэн байх бөгөөд энэ нь гүйдэлд алдаа гарах үед хэлхээг таслах боломжтой хүчдэлийн хэмжээ болно.
  • D - Хэлхээ таслагч нээлттэй эсвэл хаалттай байрлалд байгаа эсэх нь шууд хараад мэдэгдэхээр тэмдэглэгээ ойлгомжтой тод, тодорхой байна.
  • E - Босоо байрлалтай хэлхээ таслагчуудын хувьд дээшээ байрлал нь нээлттэй буюу ON байрлалыг заана.
  • F - Хэлхээ таслагчийг суурилуулсны дараа ч түүний тэмдэглэгээ нь бүрэн харагдаж байх ёстой бөгөөд халхалж буй зүйл байвал түүнийг авахыг нь зөвшөөрнө.
  • G - Хэлхээ таслагчууд дээр inverse time гэж бий. Энэ нь уг хэлхээ таслагчийг залгаж салгах үеийг хугацааг түр саатуулах зорилготой гаргасан хугацаа юм. Гэхдээ гүйдлийн хэмжээ ихсэх тусам энэ хугацаа багасаж ирнэ.
  • H - Тохируулгагүй хэлхээ таслагчийн хувьд түүнийг таслах гүйдэл, inverse time зэрэг параметрүүдийг өөрчлөх боломжгүй.
  • I - Хэлхээ таслагчийн ON эсвэл OFF байрлалууд ойлгомжтой тод тэмдэглэгээтэй байна.
  • J - 1000 В-оос бага хүчдэлд ажилладаг 100 А-аас бага гүйдлийн хэлхээ таслагчуудын тэмдэглээ бариул дээрээ эсвэл ижил байрлалд тэмдэглэгдсэн байна.
Arc-Fault Circuit Interrupter (AFCI) нь нуман ниргэлгээс үүдэлтэй алдааг мэдэрч хэлхээг таслагч болно. Орон сууцны 15 А ба 20 А-ын бүх хэлхээнүүдэд ийм төрлийн хэлхээ таслагчийг ашиглахыг зөвлөдөг.
Хэлхээ таслагчид ачааллыг боолтоор бэхэлж холбох ба боолт нь хэт гүйдлээс хамгаалах төхөөрөмж биш тул түүнд нэмэлт бэхэлгээг хийх шаардлагагүй. Ачаалал холбох тал нь тусгаарлагчтай бол plug-in type төрлийн хэлхээ хамгаалагч гэнэ. Back-fed device гэдэг нь оролт ба гаралт нь ижил ажиллагаатай гэсэн үг. Хэлхээ таслагчууд нь back-fed device төхөөрөмжүүд бөгөөд тэдний оролт/гаралтыг солиход ажиллагаа нь өөрчлөгддөггүй. Тиймээс ингэж ашиглах бол тэжээл холбоотой болон ачаалал холбоотой талуудыг тусгайлан зааж өгөх шаардлагатай. Тусгайлан зааж өгөөгүй бол дээд тал нь тэжээлд холбогдох, доод тал нь ачаалал холбох хэсэг гэж ойлгоно.
  • А - Чийгтэй орчин дахь цахилгаан самбар нь усны хамгаалалттай байна.
  • В - Цахилгаан самбар нь дамжуулагчуудыг бөөгнөрүүлэхгүйн тулд тодорхой хэмжээний зайтай байх ёстой.
  • С - Чийгтэй болон нойтон орчинд суурилагдах самбарууд заагдсан нөхцөлийг баримтална.
  • D - Бетон, тоосго, хавтангаар хийсэн ханыг газардуулагдсан гэж тооцно.
  • Е - Цахилгаан тоноглолыг бэхлэх бэхэлгээ, хавчаар, боолтууд нь жагсаалтад багтсан буюу хэрэглэж болох тоноглол, хэрэгслүүдийн батлагдсан жагсаалтад багтсан байна. Шаардлага хангахгүй буюу жагсаалтад багтаагүй бэхэлгээг хэрэглэхгүй.
  • F - Чийгтэй нойтон орчинд хэрэглэгдэх хайрцагт ус орохгүй, хуримтлагдахгүй байх нөхцөлийг хангасан байна. Ингэхдээ чийгтэй, нойтон хананаас хамгийн багадаа 6 мм зайтай суугдсан байна.
  • G - Цахилгаан самбар нь тэгш ханан дээр суугдахдаа нүхэлж гаргасан нүхэнд модон шаантаг хийж тогтоосон бэхэлгээг ашиглахгүй.
2-оос 6 хүртэлх самбаруудыг нэг таслагчаар нийтэд нь салгаж залгах маягаар хамгаалахыг зөвшөөрнө.
Бүх самбаруудыг нийтэд нь хамгаалж буй үндсэн хамгаалагчийг дотор эсвэл гадаа аль ч байрлалд байрлуулж болно.
Хэмжүүрийн төхөөрөмж нь үйлчилгээ хийх тоноглолд орохгүй. Үйлчилгээ хийх тоноглолд 1000 В-оос бага хүчдлийн бүх хэлхээ таслагч, гал хамгаалагчууд орно. Тоноглол болгоны ард түүний үүрэг хэрэглээг бичиж тэмдэглэсэн байна. 1 айлын орон сууцны хувьд хамгийн багадаа 100 А-ийн хэрэглээг хэрэглэх боломжтой. Иймээс түүний үндсэн оролт дээр хамгийн багадаа 100 А-ийн хэлхээ таслагчийг суурилуулах ба энэ нь уг айлын бүхий л хэрэглээг залгах эсвэл салгах зориулалттай байна.
Нэг хэлхээ таслагч нь зөвхөн нэг л төхөөрөмжийг хамгаална. Нэг орон сууцны хувьд цахилгаан самбар нь 6 хүртэл байж болох ба 6 хүртэл самбарыг 1 ачаалал таслагчаар удирдаж болно. Хэлхээ таслагчууд нь 2 туйлтай, 1 туйлтай байхаас гадна хоорондоо холбоотой нэг удирдлагатай 1 туйлтай 2 хэлхээ таслагчуудыг ашиглахыг зөвшөөрнө.
Цахилгаан самбар дотор хамгаалалтын тоноглолууд нь түүний өөрийнх нь даац болох хэмжээнээс хэтэрч болохгүй. Цахилгаан самбар нь бетон, тоосго болон галд тэсвэртэй материалаар хийгдсэн хананд  хананаас 6 мм-ээс бага зайд суугдсан байна. Цахилгаан самбарт суугдсан хэлхээ таслагчууд нь 30 А-аас бага бол хэт гүйдлээс хамгаалах үндсэн хамгаалагч нь 200 А-аас бага байна. Нейтрал дамжуулагч нь цахилгаан самбарын үндсэн эх биеэс тусгаарлагчаар тусгаарлагдсан шинтэй холбогдсон байна.
Ердийн хэрэглээний 1 туйлтай хэлхээ таслагчууд нь галтай дамжуулагч болох фазыг л салгах залгах үүрэгтэй байна.
Гал хамгаалагч ба түүний төрлүүд
Дамжуулагчийн хэмжээ, дамжуулагчийн хэмжээг хэрхэн тооцохыг 1 өрхийн цахилгаан хэрэглээг хэрхэн тооцох сэдэвт үзсэн байгаа. Жишээ нь үндсэн хэт гүйдлийн ачаалал таслагч нь 200 А-ийнх бол түүний 83%-иар ачааллыг тооцож 200 А х 83% = 166 А гээд үүнд тааруулж цахилгаан самбарын дамжуулагчийн хэмжээг Table 310.15(B)(7)-гээс сонгоно. Харин бусад тохиолдолд дамжуулагчийн хэмжээг Table 310.15(B)(16)-гаас сонгоно.
Цахилгаан самбарыг суурилуулах.
  • А - цахилгаан самбарыг зохих мэргэжлийн хүн суурилуулна.
  • В - суурилуулалтын явцад дотор болон гадна талд гэмтэл гаргаж болохгүй.
  • С - цахилгаан самбар нь барилгын бүтцэд орж суурилахад зохих стандарт шаардлагыг хангасан байна.
  • D - цахилгаан самбарын кабин дотор дамжуулагч кабелууд овоорсон эмх цэгцгүй байж болохгүй
  • Е - дамжуулагчийн хэмжээг мм.кв эсвэл AWG, cm (circular mil) гэсэн хэмжээсний аль нэгнээр нь хэмжиж тэмдэглэсэн байна.

Эргэдэн суугддаг гал хамгаалагчууд