2020/05/19

107-3. Цахилгаан самбар

  • А - Цахилгаан самбарыг амархан шатдаг материал (жишээ нь хувцас)-тай ойр хийхгүй. Гэхдээ орон сууцны айл өрхүүдийн хувьд хувцасны шүүгээн дотор хийхийг зөвшөөрнө.
  • В - 600 В хүртэлх хүчдэлийн төвшинтэй самбаруудыг 2 м өндөртэй хананд суурилуулна.
  • С - Цахилгаан самбарт чөлөөтэй нэвтрэх, түүнд засвар үйлчилгээ хийх боломжтой байхын тулд цахилгаан самбартай ажиллах ажлын талбай нь 2 м болон түүнээс дээш өндөртэй байна.
  • D - Ажлын талбайн гэрэлтүүлэгтэй байна.
  • Е - Цахилгаан самбар байрлах талбайг агуулахын журмаар ашиглахгүй.
Цахилгаан самбар байрлах талбайд ил кабел хэвтээ байрлуулахгүй бөгөөд бүх кабелууд металл болон металл бус нээгдэж нэвтрэх боломжтой хайрцагт далдлагдсан байна.
Цахилгаан самбартай чөлөөтэй ажиллахын тулд самбар байрлах хананы өргөн 76.2 см-ээс өргөн байна.
Олон самбаруудыг зэрэгцүүлж тавьсан тохиолдолд 1 самбарын ажлын талбайг 76.2 см байхаар тооцно.
Хаалга хаалттай байх үед түүнээс 91,4 см их зайд самбарыг хийнэ.
Цахилгаан самбарын ажлын талбайг Table 110.26A хүснэгтэд зааж өгнө. Үүнд самбарын ажлын талбай нь 2 м өндөр, өргөн нь 76.2 см, харин урт нь 91.4 см байна. Цахилгаан самбарын өмнөх ийм талбайг ажлын талбай гэж тооцож чөлөөлж өгсөн байна.

Цахилгаан самбар нь хананаас ил гарч суугдсан бол түүний хэмжээтэй дээш үргэлжлэх замыг мөн цахилгаан самбарт оруулж тооцох ба энэ хэсэгт оруулгын кабелыг монтажлах боломжтой гэж үзнэ.
Гадаа байрлах самбарын хувьд дотор байрлах самбартай ижил ажлын талбайг тооцно.
Тоног төхөөрөмжийг холбох самбар нь түүнд нэвтрэх, засвар үйлчилгээ хийх боломжтой байхад болно.