Агаарын шугамын хувьд унжиж буй хамгийн доод цэг нь газраас багадаа 3 м өндөрт байх ёстой. Явган хүний зам талбай дээгүүр өнгөрч буй агаарын шугам нь мөн багадаа 3 м өндөрт байх ёстой. Цонхны дээд ирмэгээс агаарын шугам нь багадаа 90 см зайтай байна. Харин агаарын шугамаас бууж байр уруу оруулж буй үед далдлагч нь цонхны ирмэгээс багадаа 90 см зайд байрлана.
Агаарын шугам нь довжоо явган зам зэргээс хамгийн багадаа 3 м өндөрт байна. Хэрэв агаарын шугам нь 300 В-оос бага бол хувийн эзэмшлийн машин зам дээр (том тэрэгний хөдөлгөөнт зам биш зөвхөн жижиг суудлын тэрэгний хөдөлгөөнт зам) 3.7 м, 300 В-оос их хүчдэлтэй бол 4.5 м-ээс их өндөрт байрлана. Харин нийтийн эзэмшлийн талбайд агаарын шугам нь 5.5 м өндөрт байрлана.
Мөн агаарын шугам нь нээгддэг цонх, хаалга, поорчиг, балкон, галын шат, тэдгээртэй төсөөтэй байгууламжаас хамгийн багадаа 90 см зайтай байна. Нээгддэггүй цонх дээр энэ дүрмийг баримтлахгүй. Мөн 90 см-ын энэ дүрмийн цонхны дээд тал дээр баримтлахгүй.
Гарааж, материал буулгадаг хаалганы дээд талаар агаарын шугамыг байрлуулахгүй байна.
Дээвэр дээр агаарын шугам нь 1.8 м-ээс их өндөрт, эсвэл 45 см-ээс бага өндөрт байрлахгүй. Хэвтээ тэнхлэг дагуу дээврийн ирмэгээс 1.2 м-ээс хол зайд байрлахгүй.
Хавтгай дээвэр дээр агаарын шугамыг буулган авах дүрмийг зураг дээр харуулав.
Налуу дээвэр дээр агаарын шугам буулган авах дүрмийг мөн зураг дээр харуулав.
Хэрэв дээврийн налуу нь 30 градусаас бага бол дээврээс дамжуулагч хүрэх хамгийн минимум зайн 90 см байна. Энэ нь хэдийгээр хамгийн бага зай боловч үүнээс дээшлүүлэх тусам эрсдэл ихэсдэг гэдгийг бас санаарай.
Агаарын шугам нь дээвэр дээгүүр өнгөрч байх үед түүний өндөр дээврээс 1.8 м-ээс хэтрэхгүй зайтай байна. Дамжуулагч нь дээврээс босоо зайд 45 см-ээс их зайд байна. Мөн хэвтээ тэнхлэг дагуу 1.2 м-ээс ихгүй, 45 см-ээс хол зайд дамжуулагчийг хүлээн авагчийг байрлуулна.