2020/05/19

107-1. Кабелын оруулга

Агаарын шугам нь байшин барилгын бүтцэд бэхлэгдсэн шатдаггүй, ус чийг нэвтрүүлдэггүй, цахилгаан тусгаарлагчаар дамжин холбогдоно. Энд ашиглагдах хатуу металл далдлагч нь оруулгаас болон хайрцгаас 90 см зайд бэхлэгдэнэ гэсэн дүрмийг баримтлахгүй. Оруулгын бэхлэгдсэн бэхэлгээ нь тэсвэртэй, ачаалал даах чадвартай, тогтоосон цохилтыг тэсвэрлэх чадалтай, найдвартай байна.
Агаарын шугамыг хүлээн авагчийг хүлээн авах толгой (service head) гэж нэрлэх ба чийгтэй нойтон орчинд ашиглагдах шаардлагыг хангасан байна. Энд тус тусдаа хоорондоо потенциалын ялгаатай оролтуудыг тусгаарласан гаргалгаа гаргаж өгсөн байна. Гаргалгаа дээр 25 мм.кв болон түүнээс дээш хөндлөн огтлолтой дамжуулагчуудын хувьд нейтрал дамжуулагч нь цагаан эсвэл саарал, нэг бол цагаан/саарал ээлжилсэн өнгөтэй байна.
Кабел зөөгч (service drop) нь тодорхой цэгээс өөр цэгийн хооронд кабелыг дааж хүргэх зориулалттай байна. Цахилгааны кабел бэхэлж тогтоох кабел зөөгчийг бусад зорилгоор ашиглагдаж буй (телефоны кабел, кабелын телевизийн кабел, интернетийн кабел гм) кабел зөөгчүүдийн хамтад нь нэг бэхэлгээнд бэхлэхгүй.
Хүлээн авах толгой (service head)-г барилга байгууламжийн хананд суурилуулах бол гал болон чийгт тэсвэртэй цахилгаан тусгаарлагч дээр бэхэлнэ. Хүлээн авах толгой (service head)-г цахилгаан металл хоолой (Electrical metallic tubing EMT)-д суурилж түүнийгээ барилга байгууламжийн хананд бэхэлж тогтооно. Мөн хүлээн авах толгой нь кабел зөөгчийг бэхэлсэн цэгээс дээш байрлах ёстой. Хэрэв бэхэлсэн цэгээс дээш байрлуулах боломжгүй бол хоорондох зайг 60 см байхаар хүлээн авах толгойг байрлуулна. Хүлээн авах толгойноос хайрцаг хүртэл металл хоолой ашиглах бөгөөд үүнийг service mats гэж нэрлэнэ. Уг хоолойд кабел зөөгчийг бэхлэхгүй. Цахилгаан оруулгын хайрцгийг барилгын хананд сайтар бэхэлж тогтоосон байна. Ингэхдээ тоосго, бетоныг өрөмдөж модон шаантаг ашиглаж тогтоохыг зөвшөөрөхгүй.
Мод, бутлаг ургамлыг кабел зөөгчийг дэмжих зорилгоор бэхэлгээ хийж ашиглахгүй. Мөн гаргалгаа дээр дамжуулагч тус бүр өөр өөрийн гогцоо үүсгэж нөөцийг авна. Нейтрал кабелын гогцоо хамгийн доор байрлана. Дамжуулагчид чийг нэвтрэхээс сэргийлж холболтыг нь хүлээн авагч толгойгоос доош байрлахаар хийнэ.
Оруулгын кабелыг галуун хүзүү гэж нэрлэгддэг зурагт үзүүлсэн аргын дагуу холбож оруулж болно. Ингэхдээ кабелыг гулзайлгах радиус нь хамгийн багадаа кабелын диаметрээс 5 дахин их байх ба ямар нэгэн гэмтэл учруулахгүй байх хэрэгтэй. Галуун хүзүү гэх энэхүү гогцоо нь холболтын цэгээс дээр байрлах ёстой. Гогцоо нь бүхэлдээ цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй термопластикаар битүүмжлэгдсэн байна. Залгах холбоос дээр кабел болгон өөр өөрийн гогцоог үүсгэж нөөц авагдах ба нейтрал кабелын гогцоо хамгийн доор байрлана.
Зурагт хүлээн авагч толгойноос гарсан хоолойг хэрхэн бэхлэх (толгой болон хайрцгаас 30 см зайд бэхэлнэ, бэхэлгээ хоорондын зайн 75 см) хоолойн бэхэлгээ ямар байх, хайрцаг уруу орох хавчаар, түүний гаргалгаа зэрэгт баримтлах дүрмүүдийг харуулав.

  • А - Барилга байгууламжийн дотор хана.
  • В - Оруулгын кабелын залгах/салгах хэрэгсэл нь кабелын оруулгад аль болох ойр байхаар байрлана. Кабелын зам нь барилгын доор байрлах 5 см бетон хавтангийн доор суурилна. Энэ нөхцөлд барилгын дотор хананд салгах/залгах хэрэгсэл нь суугдана.
  • С - Барилга байгууламжийн доор 5 см болон түүнээс зузаан бетон хавтангийн  доод талд гадаа кабел суурилагдана.
Газар доогуурх кабел нь газар доор байхдаа чийгээс хамгаалагдсан байх ба дээшээ гарч ирэхдээ нь заавал далдлагчид суугдсан байна. Газраас гарч ирж буй гаргалгаа нь төмөр хоолойн далдлагчаар сүвлэгдэж гарч ирнэ. Газраас гарч ирсэн кабелын эхний холболтын хайрцаг нь байрны гадна эсвэл дотор талд хаана нь ч байрлаж болно.
USE төрлийн кабел (Underground Service-Entrance)-ын хувьд тэрээр гадна талаараа чийгээс хамгаалагдсан бүрхүүлтэй байдаг тул түүнийг газар доор хэрэглэхдээ тусгаарлагч болон далдлагч ашиглахгүй, нүцгэн хэрэглэж болно.