- Ерөнхий гэрэлтүүлэг болон разетканы ачааллыг тооцоолох.
- Үүний тулд талбайг 32,3 А-аар үржинэ.
- Жишээ нь нийт орон сууц нь 172,3 м.кв талбайтай бол үүнийг 32,3 А-аар үржиж нийт ерөнхий чадлыг олно.
- 172,3 м.кв х 32,3 А = 5565 Вт
- Жижиг хэрэглээний салбар хэлхээний тоог олох.
- Ингэхдээ 1 жижиг хэрэглээний салбар хэлхээний чадал 1500 Вт байна гэж тооцно.
- Нийт ерөнхий чадал маань 5565 Вт тул нийтдээ 4 жижиг хэрэглээний салбар хэлхээ байна.
- Өөрөөр 1500 Вт х 4 = 6000 Вт тул 4 жижиг хэрэглээний салбар хэлхээ байна.
- Угаалгын өрөөний салбар хэлхээний тоог олох.
- Угаалгын өрөөний салбар хэлхээ нь тоног төхөөрөмж холбох 1500 Вт-ын нэг, мөн гэрэлтүүлгийн 1500 Вт-ын нэг нийт 2 салбар хэлхээ байна.
- Ингээд угаалгын салбар хэлхээг тооцвол 1500 Вт х 2 = 3000 Вт
- Үүний дараа нийт хэрэглээг тоолно. Гэхдээ агааржуулалтын системийг энд тооцохгүй. Мөн хувцас хатаагч, гал тогооны зуухаас 5кВт-аас бага чадалтайг оруулахгүй. Ингээд:
- ус халаагуур - 4500 Вт,
- аяга угаагч - 1200 Вт,
- хог ангилагч - 900 Вт,
- хувцас хатаагуур - 5500 Вт,
- гал тогооны тосгуурын бохир цэвэрлэгч - 1127 Вт,
- дээврийн 3 сэнс - 1512 Вт,
- плитка - 7000 Вт,
- шарах шүүгээ - 6000 Вт,
- нийт 27739 Вт.
- Ингээд 1-4-ийг хооронд нэмбэл 5565 Вт + 6000 Вт + 3000 Вт + 27739 Вт = 42304 Вт болно. Эндээс 10000 Вт-ийг 100% ашиглаад үлдсэнг нь 40% ашиглана гэж тооцох тул эхлээд 10000 Вт хасаад үлдсэнийх нь 40%-ийг олж эргүүлээд 10000 Вт-ийг нэмнэ. 42304 Вт - 10000 Вт = 32304 Вт 32304 Вт х 40% = 12922 Вт 12922 Вт + 10000 Вт = 22922 Вт бол нийт төлөвлөгдсөн чадал гэж ойлгоно.
- Агааржуулалтын системийг тооцохдоо хөргөлтийн системийг 100% харин халаалтын системийг 65%-иар тооцож ачааллыг авна.
- Хөргөлтийн систем: 3818 Вт хөргөлтийн компрессор, үлээх мотор 368 Вт, конденсацын мотор 230 Вт буюу нийт хөргөлтийн системийн чадал 4416 Вт бөгөөд үүнийг 100% тооцно.
- Халаалтын систем: 5 кВт-ын 3 халаагч 15000 Вт, үлээх мотор 368 Вт буюу нйт 15368 Вт бөгөөд үүний 65%-ийг ачаалалд тооцох тул 15368 Вт х 65% = 9989 Вт
- Халаалтын ба хөргөлтийн системийн чадлын аль ихийг нь авч өмнөх төлөвлөгдсөн чадал дээр нэмнэ. 22922 Вт + 9989 Вт = 32911 Вт
- Ингээд нийт чадалд хамаарах гүйдлийг олно.
- 32911 Вт / 240 В= 137 А.
- Дараа нь хэлхээ таслагч болон гал хамгаалагчийг сонгоно. 137 А-аас дээш байх стандарт хэлхээ таслагч болон гал хамгаалагч нь 150 А болно.
- Стандарт аргаар тооцоход энэ нь 200 А байсан бол тусгай аргаар тооцоход 150 А байна.
- Кабелыг тооцохдоо уг автомат эсвэл гал хамгаалагчийн 83%-ийн ачаалалд тааруулж тооцно. Ингэвэл 150 А х 83% = 125 А. Хүснэгтээс 50 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабелын ачаалал нь 75 градуст 130 А, эсвэл 70 мм.кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан кабелын ачаалал нь 75 градуст 130 А байгааг харна. Ингээд сонгосон кабел нь:
- 50 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел, эсвэл
- 70 мм.кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан кабел
- Нейтрал кабелыг сонгохдоо стандарт аргатай адил сонгоно. Иймээс:
- 35 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел, эсвэл
- 50 мм.кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан кабел
- Үүний дараа газардуулгын кабел болон электродыг 35 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел, эсвэл 50 мм.кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан кабелд таарах кабел болон электрод хэмээн хүснэгтээс сонгоно.
2020/05/19
106-3. Нэг өрхийн цахилгааны тооцоо хийх тусгай арга
Тусгай аргын эхний гурван алхам нь стандарт аргатай адилхан.