106-2. Нэг өрхийн цахилгааны тооцоо хийх стандарт аргачлал
- Ерөнхий гэрэлтүүлэг болон разетканы ачааллыг тооцоолох.
- Үүний тулд талбайг 32,3 А-аар үржинэ.
- Жишээ нь нийт орон сууц нь 172,3 м.кв талбайтай бол үүнийг 32,3 А-аар үржиж нийт ерөнхий чадлыг олно.
- 172,3 м.кв х 32,3 А = 5565 Вт
- Жижиг хэрэглээний салбар хэлхээний тоог олох.
- Ингэхдээ 1 жижиг хэрэглээний салбар хэлхээний чадал 1500 Вт байна гэж тооцно.
- Нийт ерөнхий чадал маань 5565 Вт тул нийтдээ 4 жижиг хэрэглээний салбар хэлхээ байна.
- Өөрөөр 1500 Вт х 4 = 6000 Вт тул 4 жижиг хэрэглээний салбар хэлхээ байна.
- Угаалгын өрөөний салбар хэлхээний тоог олох.
- Угаалгын өрөөний салбар хэлхээ нь тоног төхөөрөмж холбох 1500 Вт-ын нэг, мөн гэрэлтүүлгийн 1500 Вт-ын нэг нийт 2 салбар хэлхээ байна.
- Ингээд угаалгын салбар хэлхээг тооцвол 1500 Вт х 2 = 3000 Вт
- Ингээд нийт ачаалал нь дээрх 3 чадлын нийлбэр байна.
- 5565 Вт + 6000 Вт + 3000 вт = 14565 Вт
- Энэ чадлын 3000Вт-ыг нь бүгдийн 100% ашиглаж үлдсэн чадлын 35%-ийг ашиглана гэж тооцож ерөнхий чадлыг гаргана.
- Ингээд эхлээд 3000 Вт чадлыг хасаж үлдсэн чадлыг нь олно.
- 14656 Вт - 3000 Вт = 11565 Вт
- Хэрэв 3000 Вт-г хасаад үлдэх чадал нь 117000 Вт-аас их бол ахиж 117000 Вт-ыг хасна. Харин 3000 Вт-ыг хасаад үлдэх чадал нь 117000 Вт-аас бага бол энэ хэсгийг алгасаад шууд 8 уруу шилжинэ.
- 3000 Вт-ыг хасаад 117000 Вт-аас их бол үлдэгдэл чадлын 25%-ийг ашиглана гэж тооцно. Үлдэгдэл чадал 117000 Вт-аас бага бол шууд 8 уруу шилжиж энэ хэсгийг алгасна.
- 3000 Вт-ийг хасаад үлдсэн чадлын 35%-ийг ашиглана гэж үзнэ.
- 11565 Вт х 35 % = 4048 Вт
- Ингээд олсон чадал дээрээ буцаагаад 3000 Вт-аа нэмж ерөнхий чадлыг олно.
- 4048 Вт + 3000 Вт = 7048 Вт бөгөөд энэ бол нийт ерөнхий чадал болно.
- Үүний дараа суурилагдах тоног төхөөрөмжийг жагсаалтыг гаргана. Жишээ нь:
- ус халаагч - 4500 Вт,
- аяга угаагч - 1200 Вт,
- гал тогооны тосгуурын бохир цэвэрлэгч - 1127 Вт,
- хог хаягдал ангилагч - 900 Вт,
- дээвэр дээрх 3 сэнс нийлээд - 1512 Вт,
- ингээд нийтдээ суурилагдсан тоног төхөөрөмж 4500 Вт + 1200 Вт + 1127 Вт + 900 Вт + 1512 вт = 9239 Вт болно.
- Хэрэв эдгээр суурилагдсан тоног төхөөрөмжийн тоо 4-өөс бага бол энэ чадлыг хэвээр нь авна. Харин 4-өөс их бол энэ чадлыг 75%-ийг нь авна.
- Бидний жишээнд тоног төхөөрөмжийн тоо 4-өөс их тул 75%-ийг авах тул 9239 Вт х 75% = 6929 Вт болно. Энэ бол суурилагдсан тоног төхөөрөмжийн авах нийт чадал болно.
- Үүний дараа хувцас хатаагчийн чадлыг нэмнэ. Хувцас хатаагч байхгүй бол энэ хэсгийг алгасна. Хувцас хатаагчтай бол үүнийг энд тусад нь авна.
- Жишээ нь 5,5 кВт-ийн хувцас хатаагчтай бол энд 5500 Вт гэж нэмэгдэнэ.
- Гал тогооны нэмэлт тоноглолын чадлыг энд тооцно.
- Хэрэв гал тогооны нэмэлт тоноглолын нийт хүчин чадал 1750 Вт-аас бага бол энэ хэсгийг алгасна.
- Биш бол 1 ш тоноглолтой бол түүний бүх чадлыг авна.
- 2 бол нийлбэр чадлын 65%-ийг авна.
- Жишээ нь гал тогоонд 7 кВт-ын плитка, 6 кВт-ын шарах шүүгээ байдаг бол нийт чадлын 65%ыг галт тогооны нэмэлт тоноглолын чадал болгож авна.
- Ингээд 7000 Вт + 6000 Вт = 13000 Вт бөгөөд үүний 65% нь 13000 Вт х 65% = 8450 Вт буюу нийт гал тогооны тоноглол нь 8450 Вт болно.
- Агааржуулалтын чадлыг энд тооцно.
- Агааржуулалт нь халаах хөргөх гэсэн 2 хэсгээс тогтдог бол эдгээрийг тус тусад нь үнэлж аль ихээр нь авна.
- Халаах хэсэг нь 15 кВтын халаагч болон 368 Вт-ын сэнснээс тогтох бол халаалтын системийн чадал нь 15368 Вт байна.
- Харин хөргөгч нь 3818 Вт-ын хийн компрессор, 230 Вт ба 368 Вт-ын 2 сэнстэй бол хөргөлтийн системийн нийт чадал нь 4416 Вт байна.
- Халаалтын системийн чадал нь хөргөлтийн системийн чадлаас илүү тул агааржуулах системийн нийт чадлыг 15368 Вт эж тооцно.
- Энд орон сууцанд ашиглагдаж буй хамгийн моторын чадлыг нэмж оруулна.
- Хэрэв хамгийн том мотор нь 370 Вт-аас бага бол энэ хэсгийг орхино.
- Энд дурдагдсан хамгийн том мотор бол компрессорын мотор болох 3818 Вт-ын мотор байна. Гэвч энэ мотор нь хөргөлтийн системд багтаж тооцооноос хасагдсан тул тооцоонд багтсан дараагийн моторыг авна.
- Энэ нь гал тогооны тосгуурын бохир цэвэрлэгчийн мотор бөгөөд 1127 Вт юм.
- Хамгийн том моторын чадлыг 25%-иар тооцож авна.
- Ингэвэл 1127 Вт х 25% = 282 Вт болно.
- Ингээд тооцоолж олсон бүх чадлуудыг нэмж нийт чадлыг олно.
- Бүх чадал нь 7048 Вт + 6929 Вт + 5500 Вт +8450 Вт + 15368 Вт + 282 Вт = 43577 Вт болно.
- Энд нийт ачааллын хамгийн бага гүйдлийг олно.
- Нэгэнт чадал тодорхой болсон тул үүнд харгалзах гүйдлийг хамгийн бага гүйдэл гэж үзнэ.
- 43577 Вт / 240 В = 182 А.
- Дараа нь хэлхээ таслагч, гал хамгаалагчийг сонгоно. Хамгийн бага гүйдэл 182 А тул үүний дээд талын стандарт гал хамгаалагч болон хэлхээ таслагчийн гүйдлийг сонгож авна. 182 А-аас дээш орших хэлхээ таслагч болон гал хамгаалагчийн стандарт хэмжээ 200 А тул энд 200 А-ыг сонгож авна.
- Энд хамгийн бага дамжуулагч кабелын хэмжээг олно.
- Нэг өрхийн хувьд хэрэглээ нь 100-400 А байна.
- Сонгосон хэлхээ таслагч болон гал хамгаалагчийн 83%-ийг олж дамжуулагчийг сонгоно.
- Бидний жишээнд 200 А тул үүний 83% нь 200 А х 83% = 166 А.
- 166 А-ийг дамжуулах дамжуулагчийг хүснэгтээс харах ба энэ нь
- 70 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел, эсвэл
- 120 мм.кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан кабел байна.
- Үүний дараа нейтрал дамжуулагчийн хэмжээг тооцоолно.
- Суурилагдсан бүх төхөөрөмжүүдийн чадлыг нэмж суурилагдсан чадлын 75%-ийн чадлыг олно.
- Суурилдагдсан тоног төхөөрөмжийн чадал 9239 Вт байгаа үний 75%-ийн чадлыг олно.
- 9239 Вт х 75% = 6929 Вт
- Мөн хувцас хатаагч 11 кВт-ын 75% нь буюу 11000 Вт х 75% = 3850 Вт-ыг олно.
- Мөн гал тогооны зуухны 12 кВт-ын 70% буюу 12000 Вт х 70% = 5912 Вт
- Энд халаалт болон хөргөлтийн системийн чадлыг олно.
- халаалтын системийн чадлын 65%-ийг олно.
- 15368 Вт х 65% = 9989 Вт
- үүнийг хөргөлтийн системийн чадал 4416 Вт-тай харьцуулж аль ихийг нь тооцно.
- Иймээс 9989 Вт энд тооцогдоно.
- Мөн хамгийн том моторын 282 Вт орно.
- Ингээд дээр чадлуудыг нэмж нийт чадлыг олно. Нийт чадал 26962 Вт байна.
- Энэ чадалд харгалзах гүйдлийг олно.
- 26962 Вт / 240 В = 112 А болох ба энэ нейтрал дамжуулагчийн гүйдэл байна.
- Энэ гүйдэлд харгалзах дамжуулагч нь
- 35 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел, эсвэл
- 50 мм.кв өндлөн огтлолтой хөнгөн цагаан кабел байна.
- Хамгийн сүүлд газардуулгын кабел болон газардуулгын электродыг сонгоно. Үүний тулд нейтрал гүйдлийн дамжуулагчийг сонгосон үр дүнг хүснэгтээс харж газардуулгын кабел, газардуулгын электрод гадасны хэмжээг сонгож авна.