Showing posts with label Модул 106. Show all posts
Showing posts with label Модул 106. Show all posts

2020/05/19

106-3. Нэг өрхийн цахилгааны тооцоо хийх тусгай арга

Тусгай аргын эхний гурван алхам нь стандарт аргатай адилхан.
  1. Ерөнхий гэрэлтүүлэг болон разетканы ачааллыг тооцоолох.
    • Үүний тулд талбайг 32,3 А-аар үржинэ.
    • Жишээ нь нийт орон сууц нь 172,3 м.кв талбайтай бол үүнийг 32,3 А-аар үржиж нийт ерөнхий чадлыг олно.
    • 172,3 м.кв х 32,3 А = 5565 Вт
  2. Жижиг хэрэглээний салбар хэлхээний тоог олох.
    • Ингэхдээ 1 жижиг хэрэглээний салбар хэлхээний чадал 1500 Вт байна гэж тооцно.
    • Нийт ерөнхий чадал маань 5565 Вт тул нийтдээ 4 жижиг хэрэглээний салбар хэлхээ байна.
    • Өөрөөр 1500 Вт х 4 = 6000 Вт тул 4 жижиг хэрэглээний салбар хэлхээ байна.
  3. Угаалгын өрөөний салбар хэлхээний тоог олох.
    • Угаалгын өрөөний салбар хэлхээ нь тоног төхөөрөмж холбох 1500 Вт-ын нэг, мөн гэрэлтүүлгийн 1500 Вт-ын нэг нийт 2 салбар хэлхээ байна.
    • Ингээд угаалгын салбар хэлхээг тооцвол 1500 Вт х 2 = 3000 Вт
  4. Үүний дараа нийт хэрэглээг тоолно. Гэхдээ агааржуулалтын системийг энд тооцохгүй. Мөн хувцас хатаагч, гал тогооны зуухаас 5кВт-аас бага чадалтайг оруулахгүй. Ингээд:
    • ус халаагуур - 4500 Вт,
    • аяга угаагч - 1200 Вт,
    • хог ангилагч - 900 Вт,
    • хувцас хатаагуур - 5500 Вт,
    • гал тогооны тосгуурын бохир цэвэрлэгч - 1127 Вт,
    • дээврийн 3 сэнс - 1512 Вт,
    • плитка - 7000 Вт,
    • шарах шүүгээ - 6000 Вт,
    • нийт 27739 Вт.
  5. Ингээд 1-4-ийг хооронд нэмбэл 5565 Вт + 6000 Вт + 3000 Вт + 27739 Вт = 42304 Вт болно. Эндээс 10000 Вт-ийг 100% ашиглаад үлдсэнг нь 40% ашиглана гэж тооцох тул эхлээд 10000 Вт хасаад үлдсэнийх нь 40%-ийг олж эргүүлээд 10000 Вт-ийг нэмнэ. 42304 Вт - 10000 Вт = 32304 Вт 32304 Вт х 40% = 12922 Вт 12922 Вт + 10000 Вт = 22922 Вт бол нийт төлөвлөгдсөн чадал гэж ойлгоно.
  6. Агааржуулалтын системийг тооцохдоо хөргөлтийн системийг 100% харин халаалтын системийг 65%-иар тооцож ачааллыг авна.
    • Хөргөлтийн систем: 3818 Вт хөргөлтийн компрессор, үлээх мотор 368 Вт, конденсацын мотор 230 Вт буюу нийт хөргөлтийн системийн чадал 4416 Вт бөгөөд үүнийг 100% тооцно.
    • Халаалтын систем: 5 кВт-ын 3 халаагч 15000 Вт, үлээх мотор 368 Вт буюу нйт 15368 Вт бөгөөд үүний 65%-ийг ачаалалд тооцох тул 15368 Вт х 65% = 9989 Вт
  7. Халаалтын ба хөргөлтийн системийн чадлын аль ихийг нь авч өмнөх төлөвлөгдсөн чадал дээр нэмнэ. 22922 Вт + 9989 Вт = 32911 Вт
  8. Ингээд нийт чадалд хамаарах гүйдлийг олно.
    • 32911 Вт / 240 В= 137 А.
  9. Дараа нь хэлхээ таслагч болон гал хамгаалагчийг сонгоно. 137 А-аас дээш байх стандарт хэлхээ таслагч болон гал хамгаалагч нь 150 А болно.
    • Стандарт аргаар тооцоход энэ нь 200 А байсан бол тусгай аргаар тооцоход 150 А байна.
  10. Кабелыг тооцохдоо уг автомат эсвэл гал хамгаалагчийн 83%-ийн ачаалалд тааруулж тооцно. Ингэвэл 150 А х 83% = 125 А. Хүснэгтээс 50 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабелын ачаалал нь 75 градуст 130 А, эсвэл 70 мм.кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан кабелын ачаалал нь 75 градуст 130 А байгааг харна. Ингээд сонгосон кабел нь:
    • 50 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел, эсвэл
    • 70 мм.кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан кабел
  11. Нейтрал кабелыг сонгохдоо стандарт аргатай адил сонгоно. Иймээс:
    • 35 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел, эсвэл
    • 50 мм.кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан кабел
  12. Үүний дараа газардуулгын кабел болон электродыг 35 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел, эсвэл 50 мм.кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан кабелд таарах кабел болон электрод хэмээн хүснэгтээс сонгоно.

106-2. Нэг өрхийн цахилгааны тооцоо хийх стандарт аргачлал

  1. Ерөнхий гэрэлтүүлэг болон разетканы ачааллыг тооцоолох.
    • Үүний тулд талбайг 32,3 А-аар үржинэ.
    • Жишээ нь нийт орон сууц нь 172,3 м.кв талбайтай бол үүнийг 32,3 А-аар үржиж нийт ерөнхий чадлыг олно.
    • 172,3 м.кв х 32,3 А = 5565 Вт
  2. Жижиг хэрэглээний салбар хэлхээний тоог олох.
    • Ингэхдээ 1 жижиг хэрэглээний салбар хэлхээний чадал 1500 Вт байна гэж тооцно.
    • Нийт ерөнхий чадал маань 5565 Вт тул нийтдээ 4 жижиг хэрэглээний салбар хэлхээ байна.
    • Өөрөөр 1500 Вт х 4 = 6000 Вт тул 4 жижиг хэрэглээний салбар хэлхээ байна.
  3. Угаалгын өрөөний салбар хэлхээний тоог олох.
    • Угаалгын өрөөний салбар хэлхээ нь тоног төхөөрөмж холбох 1500 Вт-ын нэг, мөн гэрэлтүүлгийн 1500 Вт-ын нэг нийт 2 салбар хэлхээ байна.
    • Ингээд угаалгын салбар хэлхээг тооцвол 1500 Вт х 2 = 3000 Вт
  4. Ингээд нийт ачаалал нь дээрх 3 чадлын нийлбэр байна.
    • 5565 Вт + 6000 Вт + 3000 вт = 14565 Вт
  5. Энэ чадлын 3000Вт-ыг нь бүгдийн 100% ашиглаж үлдсэн чадлын 35%-ийг ашиглана гэж тооцож ерөнхий чадлыг гаргана.
    • Ингээд эхлээд 3000 Вт чадлыг хасаж үлдсэн чадлыг нь олно.
    • 14656 Вт - 3000 Вт = 11565 Вт
  6. Хэрэв 3000 Вт-г хасаад үлдэх чадал нь 117000 Вт-аас их бол ахиж 117000 Вт-ыг хасна. Харин 3000 Вт-ыг хасаад үлдэх чадал нь 117000 Вт-аас бага бол энэ хэсгийг алгасаад шууд 8 уруу шилжинэ.
  7. 3000 Вт-ыг хасаад 117000 Вт-аас их бол үлдэгдэл чадлын 25%-ийг ашиглана гэж тооцно. Үлдэгдэл чадал 117000 Вт-аас бага бол шууд 8 уруу шилжиж энэ хэсгийг алгасна.
  8. 3000 Вт-ийг хасаад үлдсэн чадлын 35%-ийг ашиглана гэж үзнэ.
    • 11565 Вт х 35 % = 4048 Вт
  9. Ингээд олсон чадал дээрээ буцаагаад 3000 Вт-аа нэмж ерөнхий чадлыг олно.
    • 4048 Вт + 3000 Вт = 7048 Вт бөгөөд энэ бол нийт ерөнхий чадал болно.
  10. Үүний дараа суурилагдах тоног төхөөрөмжийг жагсаалтыг гаргана. Жишээ нь:
    • ус халаагч - 4500 Вт,
    • аяга угаагч - 1200 Вт,
    • гал тогооны тосгуурын бохир цэвэрлэгч - 1127 Вт,
    • хог хаягдал ангилагч - 900 Вт,
    • дээвэр дээрх 3 сэнс нийлээд - 1512 Вт,
    • ингээд нийтдээ суурилагдсан тоног төхөөрөмж 4500 Вт + 1200 Вт + 1127 Вт + 900 Вт + 1512 вт = 9239 Вт болно.
    • Хэрэв эдгээр суурилагдсан тоног төхөөрөмжийн тоо 4-өөс бага бол энэ чадлыг хэвээр нь авна. Харин 4-өөс их бол энэ чадлыг 75%-ийг нь авна.
    • Бидний жишээнд тоног төхөөрөмжийн тоо 4-өөс их тул 75%-ийг авах тул 9239 Вт х 75% = 6929 Вт болно. Энэ бол суурилагдсан тоног төхөөрөмжийн авах нийт чадал болно.
  11. Үүний дараа хувцас хатаагчийн чадлыг нэмнэ. Хувцас хатаагч байхгүй бол энэ хэсгийг алгасна. Хувцас хатаагчтай бол үүнийг энд тусад нь авна.
    • Жишээ нь 5,5 кВт-ийн хувцас хатаагчтай бол энд 5500 Вт гэж нэмэгдэнэ.
  12. Гал тогооны нэмэлт тоноглолын чадлыг энд тооцно.
    • Хэрэв гал тогооны нэмэлт тоноглолын нийт хүчин чадал 1750 Вт-аас бага бол энэ хэсгийг алгасна.
    • Биш бол 1 ш тоноглолтой бол түүний бүх чадлыг авна.
    • 2 бол нийлбэр чадлын 65%-ийг авна.
    • Жишээ нь гал тогоонд 7 кВт-ын плитка, 6 кВт-ын шарах шүүгээ байдаг бол нийт чадлын 65%ыг галт тогооны нэмэлт тоноглолын чадал болгож авна.
    • Ингээд 7000 Вт + 6000 Вт = 13000 Вт бөгөөд үүний 65%  нь 13000 Вт х 65% = 8450 Вт буюу нийт гал тогооны тоноглол нь 8450 Вт болно.
  13. Агааржуулалтын чадлыг энд тооцно.
    • Агааржуулалт нь халаах хөргөх гэсэн 2 хэсгээс тогтдог бол эдгээрийг тус тусад нь үнэлж аль ихээр нь авна.
    • Халаах хэсэг нь 15 кВтын халаагч болон 368 Вт-ын сэнснээс тогтох бол халаалтын системийн чадал нь 15368 Вт байна.
    • Харин хөргөгч нь 3818 Вт-ын хийн компрессор, 230 Вт ба 368 Вт-ын 2 сэнстэй бол хөргөлтийн системийн нийт чадал нь 4416 Вт байна.
    • Халаалтын системийн чадал нь хөргөлтийн системийн чадлаас илүү тул агааржуулах системийн нийт чадлыг 15368 Вт эж тооцно.
  14. Энд орон сууцанд ашиглагдаж буй хамгийн моторын чадлыг нэмж оруулна.
    • Хэрэв хамгийн том мотор нь 370 Вт-аас бага бол энэ хэсгийг орхино.
    • Энд дурдагдсан хамгийн том мотор бол компрессорын мотор болох 3818 Вт-ын мотор байна. Гэвч энэ мотор нь хөргөлтийн системд багтаж тооцооноос хасагдсан тул тооцоонд багтсан дараагийн моторыг авна.
    • Энэ нь гал тогооны тосгуурын бохир цэвэрлэгчийн мотор бөгөөд 1127 Вт юм.
    • Хамгийн том моторын чадлыг 25%-иар тооцож авна.
    • Ингэвэл 1127 Вт х 25% = 282 Вт болно.
  15. Ингээд тооцоолж олсон бүх чадлуудыг нэмж нийт чадлыг олно.
    • Бүх чадал нь 7048 Вт + 6929 Вт + 5500 Вт +8450 Вт + 15368 Вт + 282 Вт = 43577 Вт болно.
  16. Энд нийт ачааллын хамгийн бага гүйдлийг олно.
    • Нэгэнт чадал тодорхой болсон тул үүнд харгалзах гүйдлийг хамгийн бага гүйдэл гэж үзнэ.
    • 43577 Вт / 240 В = 182 А.
  17. Дараа нь хэлхээ таслагч, гал хамгаалагчийг сонгоно. Хамгийн бага гүйдэл 182 А тул үүний дээд талын стандарт гал хамгаалагч болон хэлхээ таслагчийн гүйдлийг сонгож авна. 182 А-аас дээш орших хэлхээ таслагч болон гал хамгаалагчийн стандарт хэмжээ 200 А тул энд 200 А-ыг сонгож авна.
  18. Энд хамгийн бага дамжуулагч кабелын хэмжээг олно.
    • Нэг өрхийн хувьд хэрэглээ нь 100-400 А байна.
    • Сонгосон хэлхээ таслагч болон гал хамгаалагчийн 83%-ийг олж дамжуулагчийг сонгоно.
    • Бидний жишээнд 200 А тул үүний 83% нь 200 А х 83% = 166 А.
    • 166 А-ийг дамжуулах дамжуулагчийг хүснэгтээс харах ба энэ нь
      • 70 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел, эсвэл
      • 120 мм.кв хөндлөн огтлолтой хөнгөн цагаан кабел байна.
  19. Үүний дараа нейтрал дамжуулагчийн хэмжээг тооцоолно.
    • Суурилагдсан бүх төхөөрөмжүүдийн чадлыг нэмж суурилагдсан чадлын 75%-ийн чадлыг олно.
    • Суурилдагдсан тоног төхөөрөмжийн чадал 9239 Вт байгаа үний 75%-ийн чадлыг олно.
    • 9239 Вт х 75% = 6929 Вт
    • Мөн хувцас хатаагч 11 кВт-ын 75% нь буюу 11000 Вт х 75% = 3850 Вт-ыг олно.
    • Мөн гал тогооны зуухны 12 кВт-ын 70% буюу 12000 Вт х 70% = 5912 Вт
    • Энд халаалт болон хөргөлтийн системийн чадлыг олно.
      • халаалтын системийн чадлын 65%-ийг олно.
      • 15368 Вт х 65% = 9989 Вт
      • үүнийг хөргөлтийн системийн чадал 4416 Вт-тай харьцуулж аль ихийг нь тооцно.
      • Иймээс 9989 Вт энд тооцогдоно.
    • Мөн хамгийн том моторын 282 Вт орно.
    • Ингээд дээр чадлуудыг нэмж нийт чадлыг олно. Нийт чадал 26962 Вт байна.
    • Энэ чадалд харгалзах гүйдлийг олно.
    • 26962 Вт / 240 В = 112 А болох ба энэ нейтрал дамжуулагчийн гүйдэл байна.
    • Энэ гүйдэлд харгалзах дамжуулагч нь
      • 35 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел, эсвэл
      • 50 мм.кв өндлөн огтлолтой хөнгөн цагаан кабел байна.
  20. Хамгийн сүүлд газардуулгын кабел болон газардуулгын электродыг сонгоно. Үүний тулд нейтрал гүйдлийн дамжуулагчийг сонгосон үр дүнг хүснэгтээс харж газардуулгын кабел, газардуулгын электрод гадасны хэмжээг сонгож авна.

106-1. Ачааллыг тооцоолох

  • А - Задгай тавцантай талбайг орон сууцны талбайд оруулж тооцохгүй. Задгай тавцан нь дээвэртэй байж болох ч энэ нь задгай буюу битүүмжилсэн хана үгүй тул орон сууцны талбайд орохгүй.
  • В - Разетка, гэрэлтүүлэг, унтраалга, цахилгаан самбар гэх мэтийн байршлыг тогтоохдоо метр ашиглаж хэмжээс тавина.
  • С - Хэмжээсийг тавихдаа барилгын зургийг удирдлага болгоно.
  • D - Барилгын зураг ашиглан хэмжээсийг тавих нь нийт талбайг зөв тогтооход тус болно.
  • Е - Ердийн хэмжүүр ашиглаж болох боловч барилгын зураг ашиглах нь ажлыг илүү хялбар болгож өгнө.
Чадлыг тооцоолохдоо дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:
  • А - Барилга, орон сууцны нийт талбайг олно.
  • В - Нийт суурилуулагдах тоног төхөөрөмжийн нормчлогдсон чадлыг нэмж олно.
  • С - Хэчнээн салбар хэлхээ байхыг тооцоолно.
  • D - Угаалгын өрөөг тооцоонд оруулна.
  • Е - Хувцас хатаагч суурилуулагдах бол түүний чадлыг нэмж тооцно.
  • F - Орон сууцанд суурилагдах гал тогооны тоноглолын чадлыг нэмж тооцно.
  • G - Агааржуулалтын системийн чадлыг нэмж оруулна.