Showing posts with label Модул 104. Show all posts
Showing posts with label Модул 104. Show all posts

2020/05/19

104-5. Гадаах разетка

Хувийн орон сууцны 2 талд газрын төвшнөөс 2 м доош байрлалд хамгийн багадаа нэг нэг разетка гаргахыг зөвлөдөг. 2 айлын орон сууц бол тус тусдаа разетка гаргана.

Балкон буюу тагт, тавцан, үүдний танхимд дор хаяж нэг разетка гаргах ба шалнаас 2 м-ээс дотогш зайд байрлуулна. Гадаа байрлалтай разетка нь 15А ба 20А байхаас хамаарахгүйгээр ус, чийгээс хамгаалагдсан хайрцагт суулгагдсан байна. Хэдийгээр тагт тавцан үүдний танхим нь жижиг хэмжээтэй байсан ч түүнд разетка гаргасан байна. Мөн тагт нь хэдий гадаа байрлах ч орон сууцны дотор талаас нэвтэрдэг тул үүн дээр разетка гаргаж өгсөн байвал зохино.

Ус, чийгтэй орчинд гадаа ашиглагдах разетка нь уг орчинд ашиглагдах тоноглолын жагсаалтад орсон байна. Ус, чийгтэй орчинд ашиглагдах разетка нь хананаас тодорхой зайтайгаар салангид байрлана.

Нэг айлын урд ба хойд талд, 2 айлын тус бүрийнх нь ард ба хойд талд газраас 2 м-ээс доош зайд байрлалтай разетка гаргаж өгнө. Тагт, тавцан, үүдний танхим (амбаар) зэрэг гадагш гарсан бүх талбайд хамгийн багадаа мөн нэг разетка гаргаж өгнө.

Агааржуулагч, халаагуур, хөргүүр зэрэг гадаа байрлах төхөөрөмжүүд нь уг төхөөрөмжөөс 7,5 м-ийн зайн дотор байрлах разетканд холбогдсон байна.

Нэг далдлагчийг өөрийг нь тулгуур болгон ашиглаж болохгүй. Хэрэв нэг далдлагчтай бол хамгийн багадаа 25 мм х 50 мм хөндлөн огтлолтой модон тулгуурт бэхэлж тогтооно. 1650 см.куб-ээс бага эзлэхүүнтэй хайрцгийг 2 болон түүнээс олон далдлагчийг өөрийг нь тулгуур болгон ашиглаж тогтоож болох ч далдлагчийн урт 45 см-ээс илүү байж болохгүй.

Орон сууцны орох гарах гарцын хэсэгт хамгийн багадаа нэг гэрэлтүүлэг хийж өгнө. Харин разетка урд талд эсвэл хажуу талын алинд ч байрлаж болох ба GFCI хамгаалалттай байна.

Гадна ургасан мод, модлог ургамлыг гэрэлтүүлгийн суурь болгон ашиглаж болох ч моднуудын хооронд шууд кабелыг татаж болохгүй. Өөрөөр модонд гэрэлтүүлэг хийж болно, гэхдээ моддын хооронд агаараар кабел татахгүй.

104-4. Гэрэлтүүлэг ба унтраалга

  • А - Орон сууцны өрөө болгонд түүний гэрлийг хянах зориулалттай дор хаяж нэг гэрлийн унтраалгыг ханан дээр байрлуулна.
  • В - Гарц, орц дээр тэдгээрийн гэрэлтүүлгийг хянах зориулалттай тус бүр нэг унтраалга ханан дээр байрлуулсан байна.
Ерөнхий гэрэлтүүлэг
Бүх унтраалгыг хаалганаас тохиромжтой зайд шалнаас 2 -ээс хэтрүүлэхгүй өндөр тавьдаг.
  • А - Орон сууцны хонгилд хамгийн багадаа нэг гэрлийн унтраалгаар удирдагдах гэрэлтүүлэг тавина.
  • В - Орон сууцны өрөө, ариун цэврийн өрөө болгонд хамгийн багадаа нэг унтраалгаар удирдагдах гэрэлтүүлэг тавина.
  • С - Гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс бусад өрөөний гэрэлтүүлгийн хэлхээнд разеткыг давхар холбохыг зөвшөөрнө.
  • D - Орон сууцны ариун цэврийн өрөөнд хамгийн багадаа нэг гэрлийн унтраалгаар удирдагдах гэрэлтүүлэг тавина.
Хэдийгээр унтраалга дээр нейтрал дамжуулагч холбогддоггүй ч ирээдүйд ашиглах зорилгоор унтраалга дээр нейтрал дамжуулагчийг аваачсан байна. Энэ нь яг одоо унтраалга нь нейтрал утсыг ашигладаггүй ч ирээдүйд түүнийг ашиглах боломжтой байхаар тооцож унтраалга дээр нейтрал дамжуулагчийг авч ирнэ.
Хэрэв сэнс нь тусгай тулгуур ашиглаж бэхлэгддэг бол нийт жин нь 32 кг-аас хэтрэхгүй байна. Харин шууд хайрцаг дээр суурилж байвал нийт жин нь 16 кг-аас хэтрэхгүй байх ба уг жин хропны дотор талд мөн сэнс дээр бичиж тэмдэглэсэн байх шаардлагатай.
Унтраалганы хайрцаг төмөр бол газардуулагдсан байна. Унтраалганы их бие мөн газардуулагдсан байна. Мөн гэрлийн хэлхээ нь газардуулагдсан байх ёстой.

104-3. Разетка (үргэлжлэл)

Хэрэв хропонд газардуулгын дамжуулагч ирсэн байвал газардуулагчгүй хуучны разеткуудыг газардуулагчтай разеткаар солино.
Мөн GFCI хамгаалалт шаардлагатай разеткуудын салбар хэлхээний хэлхээ хамгаалагчийг GFCI хамгаалагчаар солино.
Хэрэв хропонд газардуулгын утас байхгүй бол газардуулагч байхгүй хуучны разеткуудыг GFCI-тай буюу өөр дээрээ газардуулгын алдааг мэдэрч хэлхээ таслагчтай разеткаар солино.

Хэрэв разеткан дээр TR (tamper resistant) гэсэн тэмдэглэгээ байвал ердийн 15 А ба 20 А-ийн хэлхээнд ашиглана. Харин WR (water resistant) гэсэн тэмдэглэгээ байвал уг разеткыг чийгтэй орчинд хэрэглэж болно.

104-2. Разетка

  • А - орон сууцны байрны хананы 1,8 м урт талбайд 1 разетка гаргана.
  • В - 2 разетканы хоорондох хамгийн их зай 3,6 м байна.
  • С - ерөнхийдөө разеткууд нь 15 А болон 20 А-ийн салбар хэлхээнээс тэжээгддэг байна.
Ерөнхийдөө хананы нийт өргөн 60 см-ээс их бол уг хананд разетка гаргана.
  • Разетканы байрлалын талаар хамгийн энгийн байдлаар ойлгох гэвэл 1,8 м урт утастай гэрлийг байрлуулахад разета хаана хаана гаргавал тохиромжтой вэ гэдгийг удирдлага болгоод явж болно.
2 разетканы хоорондох зайн хамгийн ихдээ 3,6 м байх ба энэ зайг тогтоохдоо булан болгоныг хэмжиж хооронд нь нэмж олно.
Хэрэв хана явах замд хаалга таарвал түүний үргэлж хаалттай байдаг хэсгийг хананд тооцох ба харин хаалга байгаа хэсгийг хана хэмээн тооцохгүй бөгөөд хаалганаас 1,8 м зайд разетка гаргана.
Хэрэв өрөөн дотор тусгаарлагч хана байрлаж байвал түүний ирмэгээс 1,8 м зай разеткыг байрлуулах ба хэрэв тусгаарлагч ханан дээр разеткыг суулгах боломжгүй бол уг разеткыг шалан дээр суулгаж болно.
  • А - Мөн шалнаас 1,7 м-ээс өндөрт разетка гаргахыг зөвшөөрдөг ба харин үүнийг албан ёсны байх ёстой разетканы тоонд оруулж тоолохгүй.
  • В - Мөн шүүгээ саван дотор разетка гаргахыг ч зөвшөөрнө. Энэ нь мөн албан ёсны байх ёстой разетканы тоонд орохгүй.
Балкон дээр мөн 1,8 м зайд тооцож разетка гаргах бөгөөд энэ разеткыг ханан дээр суулгах боломжгүй бол шаланд суулгаж болно. Шаланд суугдах разеткууд нь зориулалтын, жагсаалтад багтсан байх шаардлагатай.
Зоорины хананд халаалтын систем нь 3,6 м-ээс урт бол 4,8 м зоорины хананд тооцож разеткыг гаргана.
Хэрэв зооринд байрлах халаалтын системийн гадаргуу дээр үйлдвэрээс нь разетканы гаргалгаа зориуд гаргасан бол уг гаргалгаа дээр разетка гаргахыг зөвшөөрнө.
Разетка суулгах хайрцаг (хроп) нь металл бол заавал боолт эсвэл тусгай хавчаар ашиглан газардуулгын утсыг холбох холболттой байна.
  • А - Газардуулгагүй разеткыг хуучны байрнуудад хэрэглэнэ.
  • В - Газардуулгатай разетка нь 15 А ба 20 А гэсэн үндсэн 2 янз байна.
  • С - 15 А-ийн хэлхээнд 2,5 мм.кв, 20 А-ийн хэлхээнд 4 мм.кв, 30 А-ийн хэлхээнд 6 мм.кв утас ашиглана.
  • А - Унтраалгыг салбар хэлхээг таслах зорилгоор хэрэглэнэ.
  • В - Унтраалгыг галтай утас буюу фазын дамжуулагч дээр тавина. Тэрнээс газардуулгын утас, нейтрал утсан дээр тавихгүй.
  • С - Унтраалгыг дангаар нь разеткуудын тэжээлийг таслах зорилгоор хэрэглэхгүй.
  • D - Унтраалгыг ерөнхийдөө гэрлийн тэжээлийг таслах залгах зорилгоор хэрэглэнэ.
  • Е - Разеткыг хэлхээний дунд цуваа байдлаар залгахгүй. Учир нь уг разеткыг салгасан ч хэлхээ тасрахгүй хэвийн үлдэж байхаар холболтыг хийнэ.
  • F - Дуплекс буюу хос разеткыг унтраалгатай хамт хийж байвал дээд разетка нь унтраалга нээлттэй хаалттай байхаас үл хамааран үргэлж залгаастай, харин доод разетка нь зөвхөн гэрлийн унтраалга нээгдэх үед тэжээлээр хангагддаг байхаар холбож өгнө.
Чийгтэй орчин дахь разетка
Хэрэв гал тогоо, гуанз, хоолны өрөө болон түүнтэй ижил байрнаас гадна байгаа разеткууд үүнд хамаарахгүй.
  • А - Угаагуураас 1,8 м-ийн дотор байгаа бүх разеткууд газардуулгын алдаанаас хамгаалах хамгаалалт бүхий хэлхээ таслагчаар хамгаалагдсан байна. Зураг дээрх разетка угаагуураас 1,8 м зайд байгаа тул GFCI-гээр хамгаалагдсан байна.
  • В - Эдгээр разеткууд нь угаагуураас 1,8 м-ийн зайнаас дотогш байгаа тул бүгд GFCI хамгаалагчаар хамгаалагдсан байна.
  • А - Өрөөний агааржуулагчийн гүйдэл нь тэжээлээр хангаж буй хэлхээний гүйдлийн 80%-иас хэтэрч болохгүй.
  • В - Хэрэв агааржуулагчийн гүйдэл нь салбар хэлхээний гүйдлийн 50%-иас хэтрэхгүй бол энэ салбар хэлхээнд нэмэлт разетка болон гэрлийн хэлхээг салбарлаж болно.
  • С - Агааржуулагчийг разетка уруу залгуур вилкаар холбож залгаж салгана.
  • D - Агааржуулагчийн разетка уруу холбох кабелын урт 1,8 м-ээс хэтэрч болохгүй.
  • А - Хропон даь чөлөөтэй сул байх кабелын урт хамгийн багадаа 15 см байна.
  • В - Мөн хропны гадна талын хананаас хамгийн багадаа 7,5 см урт урагш гарч чаддаг байх ёстой.

104-1. Салбар хэлхээ

Нэг айлын орон сууцны цахилгааны зургийг энд харуулав.
Нэг айлын орон сууцанд хамгийн багадаа:
  • А - Хамгийн багадаа 2 ширхэг хэрэглээний 20 А-ийн салбар хэлхээ байна.
  • В - Хамгийн багадаа 1 ширхэг угаалгын өрөөнд зориулагдсан 20 А-ийн салбар хэлхээ байна.
  • С - Хамгийн багадаа 1 ширхэг ариун цэврийн өрөөнд зориулагдсан 20 А-ийн салбар хэлхээ байна.
  • А - Ерөнхий байдлаар салбар хэлхээг 15 А-ийн, 20 А-ийн, 30 А-ийн салбар хэлхээ гэж 3 ангилна.
  • В - Салбар хэлхээ болгон ачааны хамгийн их максимум хэмжээгээр түүний чадал хязгаарлагдана.
130 м.кв (1400 ft.sq) талбайтай орон сууцны салбар хэлхээг тооцоолж үзье.
  1. 130 м.кв х 32,3 А = 4199 VA
  2. 4199 VA / 240 V = 17,5 A
  3. Хэрэв 15 А-ийн салбар хэлхээ бол 17,5 А / 15 А = 1,2 ~ 1-2 ширхэг
  4. Хэрэв 20 А-ийн салбар хэлхээ бол 17,5 А / 20 А = 0,9 ~ 1 ширхэг
  5. 130 м.кв орон сууцанд гэрэлтүүлгийн хэлхээг хийх бол 15А-ийн хэлхээ 1-2 ш, эсвэл 20 А-ийн хэлхээ 1 ширхгээр хийж болно.
  6. Ингээд үүн дээр хамгийн багадаа 20 А-ийн 4 салбар хэлхээ нэмэгдэх ба 2 нь энгийн хэрэглээний, 1 нь угаалгын өрөө, ахиад 1 нь ариун цэврийн өрөөнийх байх болно.
Одоо нэмэлт тусгай хэрэглээг тооцож үзье.
  1. Уг байранд 4500 Вт-ын ус халаагчийг ашигладаг байг.
  2. Тэгвэл түүний ашиглах гүйдэл 4500 Вт / 240 В = 18,75 А
  3. Хамгаалах төхөөрөмжийг үүнээс 150% дахин илүүгээр тооцож тавина. Ингэвэл 18,75 А х 150% = 28,125 А
  4. 28,125 А-ийн дээд талд байрлах стандарт хамгаалах төхөөрөмж нь 30А. Тиймээс энэ ус халаагуур дээр 30А-ийн хамгаалалтын төхөөрөмж болох хэлхээ таслагч эсвэл гал хамгаалагч тавина.
  5. 30 А-ийн салбар хэлхээнд 6 мм.кв хэмжээтэй дамжуулагч утас ашиглана. Жич: 20 А-ийн салбар хэлхээнд 4 мм.кв, 15 А-ийн салбар хэлхээнд 2,5 мм.кв хэмжээтэй дамжуулагч утсыг тус тус ашиглана.
  6. Энэхүү ус халаагуур нь тасралтгүй ажиллагаатай байна. Ингэж тооцвол түүний авах ачаалал нь номинал гүйдлийн 125%-тай тэнцүү байна. Ингэвэл 18,75 А х 125% = 23,44 А. Иймээс энэ халаагуур хамгийн багадаа 23,44 А гүйдэл авна.
Ингээд орон сууцны 20 А-ийн салбар хэлхээг авч үзье. 20 А-ийн салбар хэлхээнд угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, гал тогоо (хөргөгчийг тусад нь 15 А эсвэл 20 А-ийн аль тохиромжтой салбар хэлхээгээр тэжээнэ) зоорь бусад түүнтэй төсөөтэй өрөөнүүдэд хэрэглэнэ. Мөн нэг айлын орон сууцанд 15 А-ийн салбар хэлхээг хэрэглэхийг зөвшөөрнө. Мөн жижиг хэрэглээний разетка, угаалгын өрөөний разетка, ариунц цэврийн өрөөний разеткуудаас бусад хэрэглээнд разетка гэрэлтүүлгийг нэг салбар хэлхээнээс авахыг зөвшөөрнө.
  • А - 15 А-ийн хос разеткыг 15 А-ийн салбар хэлхээнд холбоно.
  • В - 15 А-ийн салбар хэлхээнд 20 А-ийн хос разека холбохгүй.
  • С - 20 А-ийн салбар хэлхээнд 15 А-ийн болон 20 А-ийн хос разетканы алиныг нь ч ашиглаж болно.
  • D - хэрэв 1 л разетка суугдсан бол уг разетка дээрх ачаалал нь түүний дааж чадах гүйдлийн хязгаараас давж болохгүй. Жишээ нь 15 А-ийн разека суугдсан бол түүнд өгөх ачаалал нь 15 А-аас хэтэрч болохгүй.
  • Е - 15 А-ийн салбар хэлхээнд 20 А-ийн 2 болон түүнээс дээш разеткыг холбож болохгүй. Харин 15 А-ийн салбар хэлхээнд 20 А-ийн 1 разета холбож болох ба ачаалал нь 15 А-аас хэтэрч болохгүй.
  • F - 20 А-ийн салбар хэлхээнд 15 А-ийн 1 разетка суулгаж болохгүй.
  • G - нэг разетка ба хос разетка нь хоорондоо ялгаатай ба нэг разетка дээр 1-ээс их төхөөрөмжийг холбож болохгүй.
  • H - 20 А-ийн салбар хэлхээнд 15 А ба 20 А-ийн хос разеткыг алиныг нь ч холбож болно.