Нэг айлын орон сууцанд хамгийн багадаа:
- А - Хамгийн багадаа 2 ширхэг хэрэглээний 20 А-ийн салбар хэлхээ байна.
- В - Хамгийн багадаа 1 ширхэг угаалгын өрөөнд зориулагдсан 20 А-ийн салбар хэлхээ байна.
- С - Хамгийн багадаа 1 ширхэг ариун цэврийн өрөөнд зориулагдсан 20 А-ийн салбар хэлхээ байна.
- А - Ерөнхий байдлаар салбар хэлхээг 15 А-ийн, 20 А-ийн, 30 А-ийн салбар хэлхээ гэж 3 ангилна.
- В - Салбар хэлхээ болгон ачааны хамгийн их максимум хэмжээгээр түүний чадал хязгаарлагдана.
- 130 м.кв х 32,3 А = 4199 VA
- 4199 VA / 240 V = 17,5 A
- Хэрэв 15 А-ийн салбар хэлхээ бол 17,5 А / 15 А = 1,2 ~ 1-2 ширхэг
- Хэрэв 20 А-ийн салбар хэлхээ бол 17,5 А / 20 А = 0,9 ~ 1 ширхэг
- 130 м.кв орон сууцанд гэрэлтүүлгийн хэлхээг хийх бол 15А-ийн хэлхээ 1-2 ш, эсвэл 20 А-ийн хэлхээ 1 ширхгээр хийж болно.
- Ингээд үүн дээр хамгийн багадаа 20 А-ийн 4 салбар хэлхээ нэмэгдэх ба 2 нь энгийн хэрэглээний, 1 нь угаалгын өрөө, ахиад 1 нь ариун цэврийн өрөөнийх байх болно.
- Уг байранд 4500 Вт-ын ус халаагчийг ашигладаг байг.
- Тэгвэл түүний ашиглах гүйдэл 4500 Вт / 240 В = 18,75 А
- Хамгаалах төхөөрөмжийг үүнээс 150% дахин илүүгээр тооцож тавина. Ингэвэл 18,75 А х 150% = 28,125 А
- 28,125 А-ийн дээд талд байрлах стандарт хамгаалах төхөөрөмж нь 30А. Тиймээс энэ ус халаагуур дээр 30А-ийн хамгаалалтын төхөөрөмж болох хэлхээ таслагч эсвэл гал хамгаалагч тавина.
- 30 А-ийн салбар хэлхээнд 6 мм.кв хэмжээтэй дамжуулагч утас ашиглана. Жич: 20 А-ийн салбар хэлхээнд 4 мм.кв, 15 А-ийн салбар хэлхээнд 2,5 мм.кв хэмжээтэй дамжуулагч утсыг тус тус ашиглана.
- Энэхүү ус халаагуур нь тасралтгүй ажиллагаатай байна. Ингэж тооцвол түүний авах ачаалал нь номинал гүйдлийн 125%-тай тэнцүү байна. Ингэвэл 18,75 А х 125% = 23,44 А. Иймээс энэ халаагуур хамгийн багадаа 23,44 А гүйдэл авна.
- А - 15 А-ийн хос разеткыг 15 А-ийн салбар хэлхээнд холбоно.
- В - 15 А-ийн салбар хэлхээнд 20 А-ийн хос разека холбохгүй.
- С - 20 А-ийн салбар хэлхээнд 15 А-ийн болон 20 А-ийн хос разетканы алиныг нь ч ашиглаж болно.
- D - хэрэв 1 л разетка суугдсан бол уг разетка дээрх ачаалал нь түүний дааж чадах гүйдлийн хязгаараас давж болохгүй. Жишээ нь 15 А-ийн разека суугдсан бол түүнд өгөх ачаалал нь 15 А-аас хэтэрч болохгүй.
- Е - 15 А-ийн салбар хэлхээнд 20 А-ийн 2 болон түүнээс дээш разеткыг холбож болохгүй. Харин 15 А-ийн салбар хэлхээнд 20 А-ийн 1 разета холбож болох ба ачаалал нь 15 А-аас хэтэрч болохгүй.
- F - 20 А-ийн салбар хэлхээнд 15 А-ийн 1 разетка суулгаж болохгүй.
- G - нэг разетка ба хос разетка нь хоорондоо ялгаатай ба нэг разетка дээр 1-ээс их төхөөрөмжийг холбож болохгүй.
- H - 20 А-ийн салбар хэлхээнд 15 А ба 20 А-ийн хос разеткыг алиныг нь ч холбож болно.