- А - зэрэгцээ кабел нь бүгд ижил урттай байх албагүй. Жишээ нь нейтрал нь А фазтай ижил урттай байх албагүй, мөн А фазын дамжуулагчийн урт В фазын дамжуулагчийн урттай адил байх албагүй.
- В - ерөнхий дүрмийн дагуу 50 мм.кв-ээс дээш хөндлөн огтлолтой кабелаас зэрэгцээ байдлаар салаалж болно.
- С - гэхдээ салаалж авч буй нөхцөл ижил байх хэрэгтэй, жишээ нь С фазнаас салаалж буй дамжуулагчууд ижил урттай, ижил материалаар хийгдсэн, ижил хөндлөн огтлолтой, тусгаарлагч нь мөн ижил, тэр ч бүү хэл төгсгөгчүүд нь ижил байхыг шаарддаг.
- D - дамжуулагчаар хувьсах гүйдэл гүйх учраас зэрэгцээ кабелуудын хувьд индукцийн үзэгдлээр үүсэх индукцийн халалтаас зайлсхийх ёстой.
- Е - ингэж салаалж буй үед салаалж буй кабелууд нь ижил далдлагч ашиглах ба далдлагч доторх дамжуулагч нарын тоо ч ижил байх хэрэгтэй.
- А - 100 А-аас бага үнэлгээтэй хэлхээнд ашиглагддаг 2,5 мм.кв - 50 мм.кв хөндлөн огтлолтой кабелуудын ажлын температур нь 60 хэм байна.
- В - 25 мм.кв хөндлөн огтлолтой зэс кабел 60 хэм хүртэл орчинд 70 А хүртэл ачааллыг дааж чадна.
- С - Хэрэв уг кабелын ажлын температур нь 60/75 хэм гэж байвал энэ нь 60 хэмд ч 75 хэмд ч ашиглах боломжтой гэсэн утгатай.
- D - Кабелын температурын хязгаарыг гинжтэй зүйрлүүлж болно. Хэдийгээр гинж бат бөх боловч түүний холбоосууд дотор сулхан холбоос таарч болно. Кабел температурын хязгаараас даван тохиолдолд ийм сулхан холбоос тасарч болно. Тиймээс кабелыг өөрийнх нь дааж чадах хэмээс илүү хэмтэй орчинд ашиглахыг хориглодог.
- Е - Кабелын даах гүйдлийн хэмжээ тусгаарлагчаас нь хамаарна. Жишээ нь 25 мм.кв хөндлөн огтлолтой THHN тусгаарлагчтай зэс кабел 70 А биш харин 95 А-ийн ачааллыг даана.
- F - Мөн түүний ажлын температураас хамаарна. Жишээ нь 25 мм.кв хөндлөн огтлолтой 75 хэмд ажиллахад зориулагдсан зэс кабел 70 А биш харин 85 А-ийн ачааллыг даана.
- А - 16 мм.кв-аас бага хөндлөн огтлолтой газардуулгын кабел цагаан, саарал, 3 цагаан судалтай эсвэл ногоон байна.
- В - Table 310.104(A)-д кабелуудын тусгаарлагч болон хэрэглээг харуулна.
100 А-аас их ачаалал даах 50 мм.кв-аас их хөндлөн огтлолтой кабелын ажлын температур нь 75 хэм байна.
Дээвэр дээр нарны гэрлийн шууд тусгалд өртөх кабелын зам, далдлагч нь Table 310.15(B)(3)-д заагдсан тохируулгын коэф-ийг ашиглана. Дээвэр дээрх разетка нь цаг агаарын нөхцөлд тэсвэртэй ангилалд хамаарах бөгөөд газардуулгын алдаанаас сэргийлэх хэлхээ таслагчтай байна.
- А - Тасралтгүй ачаалал авах гүйдлийн хэмжээ нь хэлхээ таслагчийн гүйдлийн хэмжээг 125%-д хуваасантай тэнцүү байна. Жишээ нь 20 А-ийн салбар хэлхээнд тасралтгүй ачаалал холбох бол уг ачааны авах гүйдэл нь 20 / 125% = 16 А-аас хэтрэхгүй байх ёстой.
- В - Тасралтгүй ачаалал гэдэгт тасралтгүйгээр бүрэн ачааллаараа 3 цагаас их хугацаанд ашиглагддаг хэрэглээг ойлгоно. Офисын өрөөний флюресценцийн гэрэлтүүлэг нь тасралтгүй ачаалалд орно.
- С - Салбар хэлхээнд тасралтгүй ачаалал болон энгийн ачааллыг хамтад нь өгч болох ч тэдний нийлбэр ачаалал нь салбар хэлхээний нийт ачааллыг 125%-д хуваасан хэмжээнээс хэтэрч болохгүй.
- А - Босоо тэнхлэг дагуу дагуу зам дээр суугдсан кабелыг Table 300.19(A) хүснэгтэд заасан дагуу бэхэлгээг хийнэ.
- В - Кабелуудыг нийлүүлж багцлах нь бэхэлгээнд тооцогдоно.
- С - Кабелын бэхэлгээг аль болох дээд талд эхэлж хийх ба харин дундын бэхэлгээг Table 300.19(A) хүснэгтэд заасан хэмжээтэйгээр хийнэ.
- D - Гадна талдаа хаалттай хайрцаг дотор кабелыг бэхлэхдээ хоорондын зайг хангалттай байхаар тооцож бэхэлгээг хийх ба бэхэлгээ нь кабелыг гэмтээхгүй, гадна талаараа тусгаарлагчтай байна.
- Е - Холболтын хайрцаг дотор кабелыг бэхлэхдээ кабел хоорондын зайн түүний диаметрээс багадаа 2 дахин их байхаар тооцож 2-оос доошгүй бэхлэгч ашиглана тогтооно.
- F - Тусгаарлагч ашиглан кабелуудыг салгахдаа тэдний хоорондох зайг Table 300.19(A) хүснэгт дэх утгын 20%-иас хэтрүүлж болохгүй.