Өвчтөний орны салбар хэлхээ нь зөөврийн рентген төхөөрөмж залгах болон бусад тусгай зориулалтын гаргалгаануудтай байна. Өвчтөний ор дээр ердийн тэжээлийн салбар хэлхээ, критик хэлхээний салбар хэлхээ аль алин нь очсон байх бөгөөд энэ 2 хэлхээ нь нэг тэжээлийн самбарт байж болно. Өвчтөний ор дээр хамгийн багадаа 8 разетка ирсэн байна.
Өвчтөний орны разетка /ердийн эмчилгээний тасгийн/
Тусгай зориулалтын гаргалгаанууд нь разетканд тоологдохгүй. Хамгийн багадаа 8 разетка байна. Разетка нь нэг, хос, дөрөвлөсөн хос гэсэн 3 төрлийн алин ч байж болно.
Өвчтөний ор /эрчимт эмчилгээний тасгийн/
Тусгай зориулалттай гаргалгаанууд бүхий тусгай самбар ашиглаж болно. Өвчтөний ор дээр хамгийн багадаа ердийн хэлхээ болон критик хэлхээнээс гэсэн 2 салбар хэлхээ очсон байна. Критик хэлхээний гаргалгаанууд нь өөр өнгөөр эсвэл танигдахуйц тэмдэглээтэй байна. Разетканы тоо нь хамгийн багадаа 14 байна.
Мэс заслын өрөөний разетка
Мэс заслын өрөөнд хамгийн багадаа 36 разетканы хайрцаг байна. Разеткууд нь нэг эсвэл хос разетка байж болно. Бүх разеткууд эмнэлэгт хэрэглэгдэж болно гэсэн тэмдэглэгээтэй байна.