2020/05/19

116-3. Госпиталь -эмнэлэг

Life safety branch - LS салбар хэлхээ
LS салбар хэлхээний гэрэлтүүлэг, разетка, тоноглолын жагсаалтыг 517,32-ийн A-гаас H-ийн хооронд зааж өгсөн байна. Үүнд:
  • А - Орж гарах гарцын гэрэлтүүлэг
  • В - Exit гарцын тэмдэг
  • С - Галын дохиолол, мөн хийн (medical gases) мэдрэгчийн дохиолол, мөн үүнд HVAC-ийн хяналтын хэлхээ орж болно.
  • D - Харилцаа холбооны систем
  • Е - Генераторын сэлгэн залгагчийн хэлхээ
  • F - Генераторын ажиллагаанд шаардлагатай хэлхээ
  • G - Цахилгаан шат
  • H - Автомат хаалганууд
Үндсэн цахилгаан тэжээлийн систем (150 kVA-гаас их)
Эмнэлгийн цахилгаан тэжээл нь үндсэн тэжээлийн систем болон эрчим хүчний өөр эх үүсвэр гэсэн хувилбартай байна. Генераторын хэмжээг тооцоолохдоо зөвхөн холбоотой байгаа ачааллыг тооцохоос гадна боломжтой эрэлтийн хүчин зүйлүүд болон ачааллын хисториг хамтад нь авч үзэх ёстой. LS салбар хэлхээ болон критик салбар хэлхээ нь 10 секундээс богино хугацаанд автоматаар сэлгэн залгагддаг байна. Үндсэн салбар хэлхээ нь LS салбар хэлхээ, критик салбар хэлхээ, тоног төхөөрөмжийн салбар хэлхээ гэсэн үндсэн 3 хэлхээнд хуваагдана.
Харин 150 kVA-гаас бага чадалтай эмнэлгүүдийн хувьд үндсэн хэлхээг салбар хэлхээнүүдэд хуваах шаардлагагүй.
Ослын үед ашиглагдах гаргалгаанууд нь өнгөөр танигддаг, эсвэл өөр таних тэмдэглээтэй байна.

  • А - Критик салбар хэлхээний тоноглолын жагсаалтыг 517.33-ийн 1-ээс 9-д жагсаасан байна. Үүнд:
  • В - Критик буюу эрчимт эмчилгээнд нойрсуулагч хийн систем орно. Энэ систем нь гэрэлтүүлэг, тусгай разетка, суурилагдсан төхөөрөмж зэргийг агуулсан байна.
  • С - Тусгаарлагдсан тусгай орчны тэжээлийн систем
  • D - Өвчтөнд нэн шаардлагатай нэмэлт эмчилгээ хийхэд зориулагдсан төхөөрөмж, гэрэлтүүлэг, разетканы хамт орно.
  • Е - Нярай хүүхдийн тасаг, эмчилгээнд урьдчилан бэлтгэх тасаг, эм хуваарилах тасаг, байнгын сувилгаа шаарддаг өвчтөн, сэтгэцийн хурц өвчтөний ор, сувилагч нарын өрөө нь критик хэлхээнд холбоотой байна.
  • F - Критик хэлхээг 2 болон түүнээс дээш салбар хэлхээ болгон хуваахыг зөвшөөрнө.
  • G - Эмчилгээний үр дүнтэй үйл ажиллагаанд шаардлагатай гэрэлтүүлэг, разетка, бусад тэжээлийн гаргалгаануудыг критик хэлхээнд холбож болно. Мөн энэ зорилгоор 1 фазын бутархай морины хүчтэй моторуудыг энэ хэлхээнд ашиглахыг зөвшөөрнө.
  • H - Өвчтөний ор болгоны дээрх разеткуудаас хамгийн багадаа 2 ш, ангиографийн лаборатори, зүрх судасны тасаг, титэмт судасны эмчилгээний тасаг, гемодиализын өрөө, яаралтай тусламжийн бүс, хүний физиологийн лаборатори, эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын дараах нөхөн сэргээх өрөө зэрэг нь критик хэлхээнд холбоотой байна.
  • I - Телефон утас, дата агуулдаг төхөөрөмжүүд критик хэлхээтэй холбоотой байна.
  • J - Цус, яс, чөмөгний ийлдэс агуулдаг савнууд критик хэлхээтэй холбоотой байна.
  • K - Сувилагчийг дуудах хэлхээ критик хэлхээнд холбоотой байна.
Тэжээлийн үүсгүүр
Тэжээлийн систем нь хамгийн багадаа 2 тусдаа бие даасан тэжээлийн үүсгүүр байна. Үүнд үндсэн тэжээлийн үүсгүүр, мөн эрчим хүчний өөр эх үүсгүүр байна. Эрчим хүчний өөр эх үүсгүүр болон үндсэн тэжээлийн үүсгүүрийн аль нэг нь эсвэл 2-ул суурилагдсан генераторын систем байж болно.