2020/05/19

103-3. Уян бус далдлагч металл биш хатуу PVC хоолой

Дараах 5 төрлийн хатуу PVC хоолойг кабел далдлагчид ашигладаг. Үүнд:
  1. Schedule 80 PVC - Schedule 80 Iron Pipe Size (IPS) нь хамгийн хүнд, хамгийн зузаан ханатай PVC хоолой болно.
  2. Schedule 40 PVC - Schedule 40 Iron Pipe Size (IPS) нь хүнд жинтэй, зузаан ханатай PVC хоолой болно.
  3. Type A PVC нь IPS-тэй адил зузаантай боловч төмөр ялтасгүй, хүнд тул газар доорх монтажид тохиромжтой.
  4. Type EB PVC нь мөн л зузаан ханатай, хүнд жинтэй тул газар доогуурх монтажид шулуунаар нь тавьж хэрэглэнэ.
  5. HDPE Schedule 40 нь өндөр нягтралтай полиэтилен мөн л зузаан ханатай, газар доогуурх монтажид хэрэглэнэ.
Хатуу PVC хоолойн дараах үндсэн шинж чанартай
  • А - Хатуу PVC хоолой металл бус хатуу, бөөрөнхий хоолой бөгөөд хоорондоо зориулалтын холбох хэрэгслээр холбогдоно.
  • В - Хоолойн урт нь стандартын дагуу байх ба, хоолойнуудыг хооронд нь холбох, төгсгөл хийх хэрэгсэл нь баталгаажсан аргын дагуу хийгддэг байна.
  • С - Тайралт хийсний дараа тайрагдсан ирмэгийг дотор гадаргууд үлдсэн базгар хэсгийг арилгана.
  • D - Уртасгах зорилгоор зориулалтын муфтыг ашиглан 6 м үүнээс урт болгоно.
  • Е - Энэ PVC хоолойн хамгийн багадаа 15 мм байна.
  • F - Энэ PVC хоолойн хамгийн томдоо 150 мм байна.
  • G - Энэ PVC хоолойг газар доогуур ашиглаж буй тохиолдолд өргөсгөх нарийсгах үед асуудал гарахгүй.
  • H - Зөвхөн үйлдвэрээс гаргасан жагсаалтад багтсан холбох хэрэгслүүдийг л ашиглана.
Металл бус хатуу PVC хоолойг бэхлэх
  • Хайрцгаас гарч буй үед хамгийн багадаа 90 см зайд эхний бэхэлгээг хийнэ.
  • 15 мм - 25 мм хоолойг 90 см-ын зайтай бэхэлнэ.
  • 32 мм - 50 мм хоолойг 1,5 м зайтай бэхэлнэ.
  • 65 мм - 80 мм хоолойг 1,8 м зайтай бэхэлнэ.
  • 90 мм - 125 мм хоолойг 2,1 м зайтай бэхэлнэ.
  • 150 мм хоолойг 2,5 м зайтай бэхэлнэ.
Металл бус хатуу PVC хоолойг мурийлгах
  • А - Металл бус хатуу PVC хоолойг мурийлгахдаа түүнийг эвдэж болохгүй, диаметрийг нь өөрчилж болохгүй, боломжтой бол үйлдвэрийн зориулалттай 90, 45, 30 градусын булангуудыг хэрэглэнэ.
  • В - Хүчээр бүтцийг нь эвдэж нугалж болохгүй.
  • С - Зориулалтын нугалагч төхөөрөмж (хоолой халаагч) ашиглаж төмөр хоолойг нугалах радиусын хэмжээтэйгээр нугалж болно.
  • D - Энэ хоолойг нарийсгахдаа тусгай нарийсгасан төгсгөвчийг ашиглана.
Electrical Nonmetallic Tubing (ENT) хоолойг бэхлэх
  • А - Нийт мурийлтын радиусын нийлбэр 360 градусаас хэтэрч болохгүй.
  • В - 90 см болгонд бэхэлгээ хийнэ.
  • С - Мурийлгахдаа бүтцийг эвдэхгүй, диаметрийг өөрчлөхгүй.
  • D - Хайрцгаас 90 см-ээс дотогш зайд бэхэлгээг хийнэ.
Electrical Nonmetallic Tubing (ENT) хоолой
  • А - Electrical Nonmetallic Tubing (ENT) цахилгааны металл бус хоолой ENT нь чийг болон химийн урвалд тэсвэртэй, янз бүрийн орчинд хэрэглэхэд тохиромжтой, хатуу хэлбэртэй атираатай сунаж тэнийдэг хоолой болно.
  • В - Тайрсны дараа тайрагдсан хэсгийн дотор гадна талын базгарыг арилгана.
  • С - Энэ хоолойн хамгийн багадаа 15 мм байна.
  • D - Мөн энэ хоолойн хамгийн томдоо 50 мм байна.
  • Е - Гаднын механик хүч ашиглахгүйгээр нугалж болох тэр хэмжээгээр нь нугалж болно.
  • F - Стандарт төгсгөвчүүдийг ашиглана
  • G - Хооронд нь холбохдоо стандарт муфьтыг ашиглах бол ихэсгэж багасгахдаа мөн стандарт шилжүүлэгчийг ашиглана.
ENT хоолойг жаазын дундуур монтажлах
  • А - ENT хоолойг сүвэгчлэх нүх нь ирмэгээс 32 мм зайтай байна. Үүнээс ойр бол 1,6 мм хавтгай листээр хамгаалалт хийнэ.
  • В - Сүвэгчилж буй нүх нь хамгийн ойр байх ирмэгээс 32 мм-ээс их зайтай байна.
  • С - Хайрцагнаас 90 см зайтай бэхлэгдсэн байна.
  • D - 90 см-ээс хэтрэхгүй жаазан дундуур гүйж байгаа үед бэхлэх шаардлагагүй.
ENT хоолойг гэрэлтүүлгийн утсанд ашиглах
  • А - Хайрцгаас хамгийн багадаа 90 см зайд бэхэлсэн байна.
  • В - Гэрэлтүүлэг рүү хамгийн уртдаа 1,8 м урт ENT хоолойгоор дамжуулагчийг татаж болох ба энэ үед хоолойг бэхлэхгүй.