103-4. Уян далдлагч
FMC - Flexible Metal Conduit FMC - Уян металл хоолой
- А - FMC төрлийн уян металл хоолой ил болон далд монтажийн алинд ч хэрэглэгддэг, мушгиж эрчилсэн металл болно.
- В - FMC хоолой хамгийн багадаа 15 мм хэмжээтэй байна.
- С - FMC хоолойг ихэвчлэн зүгээр л уян хоолой хэмээн нэрлэнэ.
- D - FMC хоолойд ашиглах холбох хэрэгслүүд нь жагсаалтад орсон байна.
- Е - FMC хоолой хамгийн том нь 100 мм хэмжээтэй байна.
- F - FMC хоолойг монтажид хэрэглэхдээ нийт хазайлт нь 360 градус байхаар мурийлгаж болно.
- G - FMC хоолойг мурийлгах радиус нь төмөр металл хоолойг мурийлгах радиустай адил байна.
- H - FMC хоолойг тайрсны дараа хурц ирмэгүүдийг дарж холбогч эсвэл төгсгөгчийг суулгана.
- I - FMC хоолойн булангийн холбогчийг далд монтажийн ажилд хэрэглэхгүй.
FMC хоолойн бэхэлгээнүүд
- А - FMC хоолойг 1,4 м-ээс ихгүй зайтайгаар бэхэлнэ.
- В - Хайрцгаас гарч буй FMC хоолойг 30 см зайд бэхэлнэ.
- С - FMC хоолойд багтах кабелыг тоог хүснэгтээс харах бөгөөд нийт тойргийн 3/8-аас их хэмжээний кабел суурилуулахгүй.
- D - FMC хоолойг гэрэлтүүлгийн кабелд ашиглаж буй бол 1,8 м хүртэл хэмжээтэй хоолойг ямар нэгэн бэхэлгээгүйгээр ашиглаж болно.
FMC хоолойн монтаж
- А - 20 А хүртэлх хэлхээнд FMC хоолойг ашиглаж буй бол газардуулагч болгон ашиглаж болно.
- В - 20 А хүртэл хэлхээнд тоног төхөөрөмжийг хайрцгаас шууд холбож тэжээвэл уян хоолойг 90 см-аас ихгүй урттай байхаар ашиглах ба гэхдээ хайрцгаас гарсан хоолойг 30 см зайд бэхэлнэ.
- С - FMC хоолойг ашиглан тэжээлээр хангагдаж буй тоног төхөөрөмж нь хөдөлгөөнгүй суурилагдсан байна.
- D - Дараах нөхцөлүүд биелж байвал FMC хоолойг газардуулагчаар ашиглаж болно: (1) бүх холбох хэрэгслүүд нь жагсаалтад багтсан зориулалтынх байвал (2) хэлхээ 20 А-аас хэтрэхгүй хамгаалах хэрэгслээр хамгаалагдсан байвал (3) хоолойн нийт урт 1,8-ээс богино бол
- Е - FMC хоолойн хайрцаг, тоног төхөөрөмж, бусад төгсгөлөөс 30 см-аас багагүй зайд бэхлэгдсэн байна.
LFMC - Liquidtight Flexible Metal Conduit - усанд тэсвэртэй уян металл хоолой
- А - LFMC хоолойн гадна талаараа нарнаас хамгаалах хамгаалалттай, дотор талдаа ус нэвчихээс хамгаалсан хамгаалалттай уян хоолой юм.
- В - LFMC хоолой хамгийн багадаа 15 мм байна.
- С - LFMC хоолойн холбох хэрэгслүүд жагсаалтад багтсан байна.
- D - LFMC хоолойн булангийн холбогчийг далд монтажид хэрэглэхгүй.
- Е - LFMC хоолой хамгийн том нь 100 мм байна.
- F - LFMC хоолойд үйлдвэрлэгч тамгаа дарсан байх ёстой.
LFMC хоолойг газардуулагчаар ашиглах
- (1) нийт урт нь 1,8 м-ээс ихгүй бол (2) жагсаалтад багтсан зохих холбох хэрэгслүүдийг ашиглаж байвал (3) 10 мм ба 15 мм хоолойн хувьд дамжуулагч нь 20 А-ийн хэлхээ таслагчид холбоотой бол, 20 мм, 25 мм, 36 мм хоолойнуудын хувьд дамжуулагч нь 60 А-ийн хэлхээ таслагчид холбоотой бол LFMC хоолойг газардуулагчаар ашиглаж болно.
LFNC - Liquidtight Flexible Nonmetallic Conduit - усанд тэсвэртэй уян металл бус хоолой
- А - FNMC хоолойн FNMC-A, FNMC-В, FNMC-С гэсэн 3н төрлийнх байна.
- В - FNMC-A нь эрчлээс байхгүй гөлгөр хоолой
- С - FNMC-В нь дотор тал нь эрчлээсгүй, гадна тал нь эрчлээстэй хоолой
- D - FNMC-С нь дотор ба гадна талдаа эрчлээстэй хоолой
- Е - FNMC хоолойн холбох хэрэгслүүд жагсаалтад орсон байна.
- F - FNMC хоолойн булангийн төгсгөгчийг далд монтажид хэрэглэхгүй.
- G - FNMC хоолой хамгийн том нь 100 мм хэмжээтэй байна.
- H - FNMC хоолой хамгийн бага нь 15 мм хэмжээтэй байна.
FNMC хоолойн монтаж
- А - бэхэлгээ хоорондын зай 90 см
- В - хайрцгаас гарч буй үед бэхлэх зай 30 см
- С - бэхэлгээгүйгээр сул явж тоног төхөөрөмж холбох зайн 90 см