Энэ сэдвийг судалснаар дараах зүйлүүдийн талаар мэдэх болно.
- Нээлттэй кабел явах замын бэхэлсэн цэгүүдийн хоорондох гулзайлт
- Металл болон PVC битүү далдлагч
- Монтаж хийхэд тохиромжтой нээлттэй замыг сонгох
- Битүү далдлагчийн төрлүүд болох IMC (Intermediate Metal Conduit), RMC (Rigid Metal Conduit), EMT (Electrical Metallic Tubing) тэдгээрийн бэхэлгээтэй танилцах
- Үндсэн төрлийн металл бус битүү далдлагчийн өвөрмөц шинж чанартай танилцах
- Металл бус хатуу битүү далдлагч болон цахилгааны металл бус хоолойн ялгааг ойлгох
- Уян хоолойнууд, тэдгээртэй танилцах
- Нээлттэй зам ба битүү далдлагч, тэдгээрийн онцлогтой танилцах
- Дамжуулагчийн температурын хязгааруудтай танилцах
- Зэрэгцээ явах дамжуулагчууд, тэдгээрийн далдлагчууд
Ерөнхий зүйл
- А - Нээлттэй кабелын замд кабел явах замыг ойлгох бөгөөд үүний эхлэл болон төгсгөл нь бэхлэгдсэн байна.
- В - Нээлттэй зам дээгүүрх хайрцгийг дүүжилж бэхлэхээс гадна зам уруу татаж бэхэлнэ.
- С - Нээлттэй зам дээгүүрх кабелын далдлагчийг таазнаас дүүжилж бэхлэхээс гадна зам уруу татаж эхэлнэ.
- D - Хайрцгийг нээлттэй зам дээр бус харин далдлагч дээр суурилуулах нь тохиромжтой.
- Е - Нээлттэй зам дээрх EMT далдлагч хоолойг 90 см бүрд бэхэлж хайрцаг болон зангилаанууд, гаргалгаануудыг гаргах зорилгоор ашиглана.
- F - Таазанд суурилагддаг далд гэрэлтүүлгийг кабелын зам дээр суурилуулж болно.
- 360 градус мурийлгаж болох далдлагчид дараах төрлүүд багтна. Үүнд: IGS (326.26), IMC (342.26), RMC (344.26), FMC (348.26), LFMC (350.26), PVC (352.26), HDPE (353.26), NUCC (354.26), RTRC (355.26), LFNC (356.26), EMT (358.26), ENT (362.26)
- Мурийлтын радиусыг тогтоохдоо мурийсан бүх градусуудыг хооронд нь нэмж гаргана.
- Жишээ нь доорх монтажид нийт мурийлтын радиус нь 10 + 10 + 90 +30 + 30 + 30 + 30 + 90 + 10 + 10 = 340 буюу нийт мурийлтын радиус нь 340 градус байна гэж тогтооно.
Тусгаарлагчийг хэрэглэх
- А - хэрэв далдлагч нь бөөрөнхий, шууд хайрцаг уруу орж байвал энэ хэсэгт тусгаарлагч хэрэглэхгүй
- В - хэрэв 25 мм.кв-аас том далдлагч хоолой ашиглаж байвал оруулга дээр бэхэлгээ хийж бэхэлнэ.
- А - хэрэв далдлагч хоолой стандартын дагуу зөв суурилагдсан бол түүнд өөр хоолойг бэхэлж тогтоож болно.
- В - хэрэв далдлагч хоолой стандартын дагуу суурилагдаагүй бол өөр хоолой, кабел, бусад далдлагчуудыг дэмжигч болж чадахгүй.
- С - зурагт харагдаж буй тохиолдолд энэ далдлагч нь зөвхөн HVAC нэгжийн цахилгаан хангамжийн дамжуулагчийг л агуулна.
- D - энэ тохиолдолд уг далдлагч дотор HVAC нэгжийн цахилгаан хангамжийн кабелаас өөр кабел, жишээ нь түүний удирдлагын кабелыг давхар хийж болохгүй.
- Далдлагч хоолойд багтах кабелын тоо хэмжээг хүснэгтэд заасан байдаг. Жишээ нь 6 мм.кв кабел 20 мм-ийн хоолойд хэрэв уг хоолойн металл хоолой бөгөөд EMT бол 10, IMC бол 11, RMC бол 10 багтана. Харин PVC хоолой бол 40 PVC бол 9, 80 PVC бол 7 багтана.
Далдлагч хоолойг гулзайлгах мурийлтын хамгийн бага радиусыг дараах хүснэгтэд харуулав.
Хоолой | IMC, RMC, EMT | FMC, LFMC, PVC, LFNC, ENT |
15 мм | 10 см | 10 см |
20 мм | 11 см | 13 см |
25 мм | 14 см | 15 см |
32 мм | 18 см | 20 см |
40 мм | 21 см | 25 см |
50 мм | 24 см | 30 см |
65 мм | 27 см | 38 см |
80 мм | 33 см | 46 см |
90 мм | 38 см | 53 см |
100 мм | 41 м | 61 см |
125 мм | 61 см | 76 см |
150 мм | 76 см | 91 см |