Энэ шалан дээр тавигддаг хавтгай кабелыг гадаа эсвэл нойтон чийгтэй орчин ашиглахгүй, уур гардаг газар мөн болохгүй,ямар нэгэн эрсдэлтэй байрлалд хэрэглэхгүй, орон сууц, сургууль, эмнэлгийн барилгуудад ашиглахгүй.
IGS төрлийн (Integrated Gas-Spacer Cable) кабел
Энэ кабелыг дотуур монтаж хэрэглэж болохгүй, гадна талаар нь тусгаарлах далдлагч ашиглахгүйгээр нүцгэнээр нь барилга дотор оруулж болохгүй, мөн газар дээр ил хэрэглэж болохгүй.
MV төрлийн (Medium-Voltage Cable)
- А - MV төрлийн кабел нь 2001 болон түүнээс дээш вольтын хүчдэлд тэсвэртэй хатуу диэлектрик тусгаарлагчтай, нэг болон олон дамжуулагчтай кабел.
- В - Энэ кабелыг шууд гадаа нар салхины нөлөөнд байхаар ашиглаж болохгүй.
- С - Энэ кабелын дамжуулагч нь зэс, хөнгөн цагаан, зэсийн хайлш байж болно.
- D - Энэ кабелыг монтажлах, төгсгөлийг хавчих, тестлэх ажлыг мэргэжлийн хүн гүйцэтгэнэ.
- А - MI төрлийн кабел нь дамжуулагчийн гадна талаар маш хатуу өндөр нягтруулсан минерал тусгаарлагчтай байна.
- В - Гулзайлгах үедээ кабелыг гэмтээж болохгүй бөгөөд гулзайлтын радиус нь 20 мм-ээс илүү кабелын гадна талын диаметртэй кабелын хувьд түүний диаметрээс хамгийн багадаа 5 дахин илүү байна. Харин гадна талын диаметр нь 25 мм-ээс илүү кабелын хуьд түүний диаметрээс хамгийн багадаа 10 дахин их радиусаар гулзайлгаж болно.
- С - Хэрэв MI кабел нь зөвхөн 1 дамжуулагчтай бол уг кабелыг 3 фазын хэлхээнд ашиглаж байгаа үед фазын кабелууд болон нейтрал кабелыг нийлүүлж бүлэглэж бэхэлж өгнө.
- D - Энэ кабелын хавчаар, оруулгын бэхэлгээ нь зөвхөн зориулалтынх байна.
- Е - Оруулга нь индукцийн улмаас үүсэх халалтыг тэсвэрлэх чадалтай галд тэсвэртэй материал байна.
- F - MI төрлийн кабелыг зүсэлт хийсний дараа чийг орохоос сэргийлж нэн даруй тайрагдан төгсгөлийг битүүмжилнэ.