2020/05/19

102-4. Газар доогуурх монтаж

.Газар доорх кабелыг монтажлахдаа ердийн тохиолдолд 60 см гүнд, гудамж талбай, машины зогсоол, авто зам, хурдны зам зэргийн доор бол мөн 60 см гүнд, 10 см зузаан бетонон талбайн доор бол 45 см гүнд, кабелын дээр 5 см зузаан бетонон хамгаалалт (тоосго байж болно) хийж өгсөн бол 45 см зузаан, 1 болон 2 айлын гараашийн доогуур бол 45 см гүнд суулгаж өгнө. Эдгээр зайг Table 300.5(C) хүснэгтэд зааж өгсөн байна.
  • А - Металл бүрхүүлтэй МС ба MI кабелуудыг газар доор булаж монтаж хийхгүй. Газраас гарч ирсэн кабелд 2,5м-аас багагүй хэсэгт заавал хамгаалалт хийж өгсөн байна.
  • В - Газар доорх кабелын ил гарч буй хэсэгт хамгаалалт хийхдээ нээгддэг болон битүү далдлагчийн аль алиныг нь ашиглаж болно.
  • С - Мөн байшин барилга уруу орж байгаа хэсэгт хайрцаг хийж өгнө.
  • D - Хайрцаг болон далдлагч нь бэхлэгдсэн байна.
  • Е - Далдлагч нь газар луу хамгийн багадаа 45 см орсон байна.
  • F - Газар доорх далдлагч нь кабелын гэмтэж магадгүй хэсгүүдийг бүрэн хамгаалсан байна.
  • G - Газар доогуур хийгдсэн далдлагчид физик гэмтэл учруулж магадгүй хурц ирмэгтэй зүйлүүд болох чулуу, төмөр, бетон бусад зүйлүүдээс хамгаалагдсан байна.
  • H - Далдлагчийн төгсгөл нь мөн тусгай хаалтаар хамгаалагдаж далдлагч дотуур ус, чийг бусад зүйл нэвтрэхээс хамгаалагдсан байна.
  • I - Далдлагчийн төгсгөл болон кабелын холболт дээр S хэлбэрийн байрлалаар нөөцийг авна.
Газар доогуурх монтажид хэрэглэхийг зөвшөөрдөг кабелын төрлүүд
Орон сууц дотуур хийгдэх газардуулгын хамгаалалттай хэлхээ таслагч элемент GFCI хамгаалалттай хэлхээнд газар доогуур явах кабелын хувьд гүний хэмжээг багасгаж болно. Энэ тохиолдолд ерөнхийдөө кабелыг 30 см гүнд, 1 болон 2 айлын гарааш, машины зогсоол, гараашийн гарц доогуур 30 см гүнд, 10 см-ын бетонон талбайн доогуур 15 см гүнд эсвэл тусгай хоолой дундуур, 5 см-ын бетонон хамгаалалт (тоосго байж болно)-тай бол 15 см гүнд хийж өгч болох ба гудам талбай, машин зам, бусад том зогсоолд бол энгийн үед баримталдаг 60 см гүнд кабелыг монтажилна.
30В-оос бага хүчдэлийг бага хүчдэл гэх бөгөөд бага хүчдэлийн кабелын хувьд түүнийг газарт булах гүн дараах байдлаар өөрчлөгдөж болно. Ерөнхий шаардлага нь 15 см гүнд, 10 см-ын бетоны доор бол 15 см гүнд, 5 см-ын бетонон хамгаалалттай бол мөн 15 см-ын гүнд, харин гудам талбай, машин зам, авто машины зогсоол доогуур бол 60 см гүнд, 1 болон 2 айлын гарааш доогуур бол 45 см гүнд тус тус монтажилж болно.