- А - гал тогооны разеткууд нь 20 А-ийн салбар хэлхээнээс гарсан 15 А ба 20 А-ын разетка байна.
- В - разеткуудын байрлалыг сонгохдоо 60 см урт залгууртай төхөөрөмжийг чөлөөтэй холбож байхаар тооцож гаргана.
- А - гал тогооны цагны гаргалгаа энэ хэлхээнээс давхар гаргаж болно.
- В - харин агааржуулалтын сэнсийг нэг салбар хэлхээнээс авахгүй.
- С - гал тогооны гадна байрлах разеткыг энэ салбар хэлхээнээс тэжээхгүй.
- D - гэрэлтүүлгийн энэ салбар хэлхээнээс мөн тэжээхгүй.
- Е - гал тогооноос өөр өрөөний разеткуудыг энэ салбар хэлхээнээс тэжээхгүй.
- А - разетка нь аль ч булангаас 60 см зайд байрлана.
- В - хөргөгч тусдаа салбар хэлхээгээр тэжээгдэнэ.
- С - гал тогооны тавилгын тавцангийн дээр суурилаагүй л бол уг разетка нь заавал GFCI-гаар хамгаалагдах шаардлагагүй.
- D - хөргөгч нь гал тогооны тавцангийн дээр суурилаагүй разетканаас тэжээгдэнэ.
- Е - гал тогооны тавилга суурилаагүй 30 см-ээс өргөн талбайд разетка гаргасан байна.
- А - гал тогооны тавилгын тавцан дээрх разетка нь заавал тавцангаас дээш байрлах ба тавцангаас доош байрлахыг үүнд оруулж тооцохгүй.
- В - гал тогооны тавилгын тавцангаас доош байрлах разетканд GFCI хамгаалалт шаардахгүй.
- С - гал тогооны тавилгын тавцан дээр байрлах разеткууд нь заавал GFCI хамгаалалттай байна.
- D - гал тогооны шүүгээн дотор разетка байрлуулж болох ба эдгээр нь тавцангаас дээш байрлах разеткуудад орохгүй, мөн GFCI хамгаалалт шаардахгүй.
- А - гал тогооны тавцангийн дээр разетка гаргахыг зөвшөөрөхгүй.
- В - гал тогооны тавцан дээр тавьсан аливаа зүйлд ашиглагдах разетка нь заавал GFCI хамгаалалттай байна.
- С - хэрэв гал тогооны тавцан нь ханагүй байрлалд тусгаарлагдсан бол түүний тавцангаас 30 см доош зайд разетка байрлуулахыг зөвшөөрнө.
- D - тавцангаас доош разетка суурилуулж буй тохиолдолд тавцан нь доод хананаас хамгийн багадаа 15 см илүү гарсан байх ёстой.
- А - гал тогоонд 300 VA-аас дээш чадалтай төхөөрөмжийг суурин байдлаар холбож хэрэглэж болно.
- В - энэ нь гал тогооны хамгаалалтыг буулгахад энэ төхөөрөмж тэжээлээс тасрахгүй байхаар холбохыг хэлнэ.
- С - ус халаагчийг холбож буй бол далдлагчгүй шууд холбохыг зөвшөөрөхгүй.
- D - энэ төхөөрөмжид газардуулгыг заавал хийж холбосон байна.
- Е - дамжуулагч кабел физик гэмтлээс хамгаалагдсан байна.
Хэрэв гал тогооны тосгуурт бохирдол цэвэрлэгч суурилуулсан бол уг төхөөрөмж нь тусдаа залгаж салгах унтраалгатай байна. Энэ төхөөрөмж нь заавал газардуулгатай байх бөгөөд GFCI хамгаалалтыг шаардахгүй. Тэжээлийн залгуур нь 45-90 см урттай, гадна талаараа тусгаарлагчтай, газардуулгатай байна.
Гал тогоонд байрлах аяга угаагч нь тусдаа залгаж салгах разетканд холбогдох бөгөөд залгуурын урт 0,9-1,2 м урт, газардуулгатай байна. Хэрэв аяга угаагч нь давхар тусгаарлагчтай гэж тэмдэглэгдсэн бол газардуулгагүй байж болно.
Гол тогооны тосгуурын бохирдол цэвэрлэгч, аяга угаагчийн хүчин чадлыг түүний пайз дээр байгаа моторын хүчин чадлаар тооцно. Эдгээр төхөөрөмжийг 15 а ба 20 А-ийн салбар хэлхээгээр тэжээх ба аль ч тохиолдолд эдгээр төхөөрөмжийн авах гүйдэл нь уг салбар хэлхээний гүйдлийн 80%-иас хэтэрч болохгүй. Хэрэв уг төхөөрөмжийн авах гүйдэл нь тухайн салбар хэлхээний 50%-иас хэтрэхгүй бол уг салбар хэлхээнд гэрэлтүүлэг давхар залгаж болно.
Гал тогооны өрөөнд тавигдах зуух нь плитк эсвэл шарах шүүгээ гэсэн 2 янз байна. Уг зуухны чадлыг нэрийн пайз дээрээс авч тохирох салбар хэлхээг сонгоно. Жишээ нь 6кВт чадалтай бол гүйдэл нь 6000 Вт / 240 В = 27,1 А тул 30 А-ийн салбар хэлхээнээс тэжээгдэж 6 мм.кв хөндлөн огтлолтой дамжуулагч ашиглана. Харин 4 кВт чадалтай бол гүйдэл нь 4000 Вт/ 240 В = 16,7 А тул 20 А-ийн салбар хэлхээнээс тэжээгдэж 4 мм.кв хөндлөн огтлолтой дамжуулагч ашиглана.
Плитк болон шарах шүүгээг цугт нь холбох бол 50 А-ийн салбар хэлхээг ашиглана. Гэхдээ уг салбар хэлхээнд холбогдсон төхөөрөмжүүд нь тус тусдаа 20 А-аас багагүй чадалтай байх ёстой. Энэ салбар хэлхээ нь плитк, нэг юм уу хоёр зуухыг тэжээх ба чадлыг эдгээр төхөөрөмжийн пайз дээрээс авна. Эдгээр төхөөрөмжүүд нь өөр дээрээ унтраах OFF гэсэн байрлалтай бол түүнийг заавал тэжээлээс салгах шаардлагагүй.
Плитк болон шарах шүүгээ нь хамтдаа байрладаг зуух байна. Ийм зуух мөн дан плитк, шарах шүүгээ, хувцас хатаагч зэрэг нь тусдаа салбар хэлхээгээр тэжээгдэнэ.
Ихэнх ийм зуухын холболт нь түүний доод талын шургуулганы ард байрлана. Хүчин чадлыг нэрийн пайз дээрээс харж тохирох салбар хэлхээнд холбоно.
8-12 кВт чадалтай төхөөрөмжийн тооцоог энгийн байдлаар хийнэ. Жишээ нь 8 кВт чадалтай бол гүйдэл нь 8000 Вт / 240 В = 33,3 А тул 40 А-ийн салбар хэлхээнд холбох ба 10 мм.кв хөндлөн огтлолтой дамжуулагч ашиглана.
Харин 12 кВт-аас илүүг бол тооцоог арай өөр байдлаар хийнэ. Жишээ нь 15 кВт чадалтай төхөөрөмжийн тооцоог хэрхэн хийхийг харуулъя.
- Эхлээд 15 кВт-аас 12 кВт-ыг хасна. 15 кВт - 12 кВт = 3 кВт
- Үүнийг 5%-иар үржинэ. Бидний олсон 3 кВт буюу 3 тул түүнийг 5-аар үржинэ. 3 х 5% = 15%
- Ингээд 8 кВт-ын 15%-ийг олно. 8кВт х 15% = 1,2 кВт
- Дараа нь үүнийгээ 8 кВт дээрээ нэмнэ. 8 кВт + 1,2 кВт = 9,2 кВт буюу 9200 Вт
- Үүнийгээ 240 В-д хувааж гүйдлийг олно. 9200 Вт / 240 В = 38,3 А
- Ингээд энэ зуухны ачаалал нь 38,3 А тул 40 А-ийн салбар хэлхээнд холбож болох ба 10 мм.кв хөндлөн огтлолтой дамжуулагч ашиглана.
- А - гал тогоо, хоолны өрөө, цайны өрөө нь хамгийн багадаа 2 жижиг хэрэглээний салбар хэлхээтэй байна.
- В - хоолны өрөөний тавцан дээрхээс бусад разеткууд хананд суугддаг разетка хэмээн тооцогдож тэдэнд тавигдах дүрмийг баримтална.
- С - хөргөгч нь тусаа 15 А эсвэл 20 А-ийн салбар хэлхээгээр тэжээгдэнэ.
- D - гэрэлтүүлэг болон зуухан дээрх соруулагч нь жижиг хэрэглээний салбар хэлхээнээс тэжээгдэхгүй.
- Е - хөргөгч ээр 15 А-ийн салбар хэлхээг зөвшөөрөх ба бусад нь бүгд 20 А-ийн салбар хэлхээ байна.
- F - разеткууд нь хамгийн багадаа тусдаа 2 салбар хэлхээнээс тэжээгдэнэ.
- G - эдгээр нь хамгийн багадаа нэг унтраалгаар удирдагдах гэрэлтүүлэгтэй байх бөгөөд хоолны өрөөний разеткыг энэ гэрэлтүүлгийн хэлхээнээс авахыг зөвшөөрнө.