101-5. Хайрцагны хэмжээ
- А - Хайрцгийн хэмжээ нь түүнд суугдсан далдлагчийн хэмжээгээр хэмжигдэнэ.
- В - Хайрцгийн хэмжээг тогтоохдоо далдлагчийн хэмжээнээс 8 дахин их байхаар тооцож авна. Жишээ нь далдлагчийн хэмжээ нь 50 мм бол хайрцгийн урт нь багадаа 8 х 50 мм = 400 мм буюу 40 см урттай байх ёстой.
- А - Хайрцгийн өндөр нь тухайн далдлагч чөлөөтэй багтах, бэхлэгдэх боломжтой хэмжээтэй байна.
- В - Хайрцгийн өргөн буюу гүн нь тухайн далдлагч чөлөөтэй багтах, бэхлэгдэх боломжтой хэмжээтэй байна.
- С - Хайрцгийн өндөр, өргөн нь далдлагч чөлөөтэй орж бэхлэгдэх орон зайтай байх хэмжээтэй байна.
- А - Харин хайрцгийн урт нь түүнд суугдсан далдлагчуудын хамгийн томынх нь хэмжээг 8 дахин ихэсгэж авснаас багагүй хэмжээтэй байна.
- В - Жишээ нь зурагт үзүүлсэн хайрцагт 6 далдлагч байг,
- зүүн гар талын эхний далдлагч 50 мм, дараагийнх нь мөн адил 50 мм, гурав дахь нь 80 мм диаметртэй,
- харин баруун талын 3 далдлагчийн эхнийх нь хэмжээ 50 мм, дараагийнх нь 80 мм, сүүлийнх нь 100 мм диаметртэй байг.
- Тэгвэл эдгээр далдлагчуудаас 100 мм нь хамгийн том учраас үүнээс 8 дахин урт байх ёстой. Ингэвэл уг хайрцаг хамгийн багадаа 8 х 100 мм = 800 мм буюу 80 см урт байх ёстой.
- А - Хэрэв уг хайрцгаар кабел шулуун гарахгүй өнцөг үүсгэж гарч байвал тухайн чиглэл дэх хамгийн их далдлагчийн хэмжээг 6-гаар үржүүлээд үлдсэн далдлагчуудын хэмжээг нь нэмэх замаар хэмжээг тооцно.
- Жишээ нь босоо чиглэлд 50 мм, 80 мм, 100 мм 3 далдлагч байвал эдгээрээс 100 мм далдлагч нь хамгийн том нь байна.
- Иймээс босоо тэнхлэг дагуу хайрцгийн өндөр нь 6 х 100 мм + 50 мм + 80 мм = 730 мм буюу 73 см байна.
- В - Харин хэвтээ чиглэл 50 мм, 50 мм, 80 мм 3 далдлагч байгаа тул хамгийн том нь 80 мм далдлагч байна.
- Иймээс хэвтээ тэнхлэг дагуух хайрцгийн урт нь 6 х 80 мм + 50 мм + 50 мм = 580 мм буюу 58 см байна.
- Хэрэв хайрцаг доторх кабел тасарч тусгай клемээр хоорондоо холбогддог бол хамгийн их далдлагчийн хэмжээг 8-аар үржихгүй, харин хамгийн их хэмжээг 6-гаар үржээд бусад үлдсэн далдлагчуудыг нэмнэ.
- Жишээ нь 2 талдаа адилхан 50 мм-ийн 4 далдлагчтай бол энэ хайрцгийн хэмжээ нь 8 х 50 мм = 400 мм биш харин 6 х 50 мм + 50 мм + 50 мм + 50 мм = 450 мм буюу 45 см-ээс багагүй байна.
- Хэрэв кабел өнцөг үүсгэж, мөн хайрцаг дотор клемээр холбогддог бол түүний хэмжээг хэрхэн тооцохыг үзье.
- Жишээ нь 2 талдаа 50 мм-ийн тус бүр 1, 1 далдлагчтай байг.
- Тэгвэл босоо тэнхлэг дагуух хайрцгийн өндөр 6 х 50 мм + 0 = 300 мм (6 x 2 inch = 12 inch) буюу 30 см байна. Харин хэвтээ тэнхлэг дагуух хайрцгийн урт 6 х 50 мм + 0 = 300 мм (6 x 2 inch = 12 inch) буюу 30 см байна. Иймээс хайрцгийн урт ба өндрийн хэмжээ ойролцоогоор 30 см х 30 см байна. Гэхдээ 2 далдлагчийн хоорондох зай мөн 30 см-аас их байх ёстой. Хэрэв 2 далдлагчийн хоолойн хоорондох зай 30 см-аас бага бол зөвшөөрөхгүй.
- Харин тиймээс энэ тохиолдолд далдлагчийн урт, өндөр нь 30 см байхаас илүү 2 далдлагчийн хоорондох зай 30 см-аас багагүй байх ёстой гэсэн дүрмийг баримтална.
- А - Хэрэв хайрцгийн далдлагч нь олон мөртэй бол мөр болгоны хувьд хэмжээг тооцоолж хамгийн ихээр авна.
- Жишээ нь доорх жишээнд босоо тэнхлэг дагуу 2 мөртэй далдлагч байгаа бөгөөд арын мөр нь 4", 3.5", 3.5" гэсэн 3н далдлагчтай, харин урд талын мөр нь 3.5", 3", 3", 2.5", 2.5" гэсэн 5н далдлагчтай байна.
- 4" = 100 mm, 3.5" = 90 mm, 3" = 80 mm, 2.5" = 65 mm, 2" = 50 mm, 1.5" = 40 mm, 1.25" = 32 mm, 1" = 25 mm, 3/4" = 20 mm, 1/2" = 15 mm
- Ингээд арын мөрний хэмжээг тогтоовол 6 х 100 мм + 90 мм + 90 мм = 780 мм буюу 78 см
- Харин урд талын мөр нь 6 х 90 мм + 80 мм + 80 мм + 65 мм + 65 мм = 830 мм буюу 83 см байна. Ингээд ар талын мөр 78 см, урд талын мөр 83 см бөгөөд энэ 2-ын аль ихийг нь сонгох тул хайрцгийн өндөр 83 см байна.
- Энэ маягаар тооцвол хэвтээ чигт байгаа 2 мөрний арынх нь 4", 4", 4" урд талынх нь 3.5", 3", 2", 2", 2" байна.
- Ингээд ар талын эгнээний уртыг тооцвол 6 х 100 мм + 100 мм + 100 мм = 800 мм буюу 80 см
- Харин урд талын эгнээний урт 6 х 90 см + 80 см + 50 см + 50 см + 50 см = 770 мм буюу 77 см байна. Ингээд арын эгнээ 80 см, урд талын эгнээ 77 см тул аль их болох 80 см нь хайрцгийн урт болно.
- Иймээс хайрцаг нь хамгийн багадаа 83 см х 80 см буюу 83 см өндөртэй, 80 см урттай байна.
- Хэрэв хайрцаг нэг талаасаа кабел ороод тэр тал уруугаа буцаад гарч байвал хайрцгийн хэмжээг хамгийн их далдлагчийн хэмжээг 6-гаар үржээд бусад далдлагчийг нэмж олно.
- Үүнээс гадна 2 далдлагчийн хоорондох зай нь хамгийн их далдлагчийн хэмжээг 6-гаар үржсэнээс багагүй зайд байрлана. Жишээ нь зурагт 50 мм-ийн 2 далдлагчтай, кабел нэг далдлагчаар нь ороод нөгөө далдлагчаар гарч байг.
- А - Тэгвэл хайрцгийн өндөр 6 х 50 мм + 50 мм = 350 мм буюу 35 см байна.
- В - Мөн 2 далдлагчийн хоорондох зай 6 х 50 мм = 300 мм буюу 30 см-ээс багагүй зайд байрлана.
- Хэрэв хайрцагт орж ирсэн кабел босоо болон хэвтээ тэнхлэг дагуу биш зурагт үзүүлсэн дагуу гарч байг. Энэ үед хайрцгийн хэмжээг хэрхэн тооцохыг үзье.
- Далдлагчийн хэмжээ нь 3 инч буюу 80 мм байна. Тэгвэл босоо тэнхлэг дагуух өндөр нь босоо тэнхлэг дагуух далдлагчийн хамгийн ихийг 6-гаар үржүүлж бусад далдлагчуудыг нэмж олно.
- А - Ингэвэл хайрцгийн өндөр нь 6 х 80 мм + 0 = 480 мм буюу 48 см байна.
- В - Үүнээс гадна 2 далдлагчийн хоорондох зай нь хамгийн их далдлагчийн хэмжээг 6-гаар үржсэнтэй тэнцүү байна. Иймээс 2 далдлагчийн хоорондох зай 6 х 80 мм = 480 мм буюу 48 см-аас багагүй байна.