- Кабел модон тавцан, ханыг нэвтэрч байгаа үед модон хүрээний ирмэгээс 32 мм зайтай суугдсан байна.
- Металл бус бүрхэвчтэй кабел металл тавцан, ханыг нэвтэрч байгаа үед металл хэсгийн ирмэгүүд хамгаалагдсан байх ёстой.
- Галд тэсвэртэй барилга байгууламжид суурилагдах кабел батлагдан аргуудын дагуу битүүмжлэгдсэн байх ёстой.
- Агаарт ашиглагдах кабел
- МС ба АС болон бусад металл бус кабелын бэхэлгээний талаар мэдэх
- Кабелын гулзайлтын хамгийн бага радиусын талаар мэдэх
- Кабелыг физик гэмтлээс хамгаалах
- МС, АС болон бусад металл бус бүрхэвчтэй кабелын монтажид тавигдах ерөнхий болон тусгай нөхцөлүүд
- Кабелыг газар доогуур монтажлах
Металл дундуур кабелыг сүвэгчлэн гаргаж байгаа үед нүхний ирмэгүүд нь тусгаарлагчаар тусгаарлагдсан байна.
Хэрэв кабел нь ирмэгээс 32 м-ээс бага зайд байвал 1,6 мм-ээс багагүй зузаантай хавтай төмрөөр хамгаалалт хийнэ.
- А - кабелыг модон хана, хавтан дээр тогтоож байгаа үед түүнийг ирмэгээс 32 мм-ээс багагүй зайд байрлуулж бэхэлгээг хийнэ.
- В - хэрэв кабелыг ирмэгээс 32 мм-ээс багагүй зайтай байрлуулах боломжгүй бол уг ирмэгийг 1,6 мм-ээс багагүй зузаантай хавтай лист төмрөөр хажуу талаас нь бэхэлж өгнө.
- МС (Metal Clad - дамжуулагч болгон нь гадна талаараа тусгаарлагчтай, харин нийт гадна талаар эрчилсэн металл бүрхүүлтэй) кабелын бэхэлгээ хоорондын зай 1,8 м-ээс хэтрэхгүй,
- АС (Armor Clad - дамжуулагч болгон нь гадна талаараа тусгаарлагчтай, харин газардуулгын кабел нь нүцгэн тусгаарлагчгүй, харин нийт гадна талаар эрчилсэн металл бүрхүүлтэй) кабелуудын бэхэлгээ хоорондын зай 1,4 м-ээс хэтрэхгүй, хайрцгаас гарах эхний бэхэлгээ хүртэлх зай нь 30 см-ээс хэтрэхгүй,
- металл бус бүрхүүлтэй (гадна талаараа металл бус бүрхүүлтэй) кабелуудын бэхэлгээ хоорондын зай 1,4 м-ээс хэтрэхгүй, хайрцгаас гарах эхний бэхэлгээ хүртэлх зай нь 30 см-ээс хэтрэхгүй байна. Харин хайрцгийн гаралт дээр хавчаараар хавчиж кабелыг бэхлээгүй бол эхний бэхэлгээг 20 см-ээс багагүй зайтай байхаар бэхэлнэ.
Дээврийн хөндий рүү гарах гарцын болон дээврийн хөндий дэх орох гарцаас 1,8 м зайд кабелын монтаж хийхгүй байна.
АС кабелыг мурийлгаж болох радиус нь хамгийн багадаа түүний диаметрээс 5 дахин их байна. Харин МС кабелын хувьд мурийлгаж болох радиус нь түүний диаметрээс 7 дахин, харин металл бус бүрхүүлтэй кабелын хувьд 5 дахин их байна. Жишээ нь МС кабелын гадна талын диаметр нь 13 мм байвал түүнийг мурийлгаж болох радиус нь хамгийн багадаа 7 х 13 мм = 91 мм байна.
Шалнаас гарч ирсэн металл бус бүрхүүлтэй кабел нь заавал металл эсвэл түүнтэй дүйхүйц хатуу, PVC далдлагч дотор суугдсан байх ба шалнаас дээш 15 см-ээс багагүй зайд суулгагдсан байна.