2020/05/19

102-2. Дамжуулагч кабел

  • А - цагаан эсвэл саарал өнгийн дамжуулагчийг нейтрал утсанд ашиглана.
  • В - газардуулгын кабел нь нүцгэн эсвэл гадна талаараа бүрээстэй алин ч байж болно. Хэрэв газардуулгын кабел нь бүрээстэй бол ногоон, шар/ногоон өнгөтэй байна.
  • С - цагаан, саарал, ногоон, шар/ногооноос бусад өнгийн кабелыг гал буюу фазын кабелд ашиглана.
  • А - Гал буюу фазын дамжуулагчид цагаан, саарал, ногоон, шар/ногооноос бусад өнгийн кабелыг хэрэглэнэ, 3 фазын хэлхээнд хар, цэнхэр, улаан эсвэл бор, оранж, шар гэсэн өнгүүдийг хэрэглэнэ.
  • В - МС төрлийн кабелын хувьд гадна талын металл бүрхүүлийг газардуулгын кабелын журмаар ашиглана.
  • А - 1 туйлтай, 3 ба 4 замтай унтраалгад цагаан болон саарал кабелыг фазын кабелаар ашиглаж болно.
  • В - Хэрэв цагаан эсвэл саарал кабелыг унтраалга уруу явах фазын кабелд ашиглаж байвал түүнд цагаан, саарал, ногооноос өөр өнгийн тодруулга хийж өгөх ба энэ нь уг кабелыг нейтрал кабел биш болохыг илтгэж өгнө.
  • С - Хэрэв цагаан эсвэл саарал кабелыг унтраалга уруу явах кабелд ашиглаж байвал улаанаар тэмдэглэнэ. Энэ нь уг кабелыг нейтрал кабел биш галтай буюу фазын шугам болохыг нь илтгэнэ.
  • D - Цагаан эсвэл саарал кабелыг 3 болон 4 замт унтраалга уруу явах зөөгч кабелд ашиглаж болно.
  • Е - Разетка болон унтраалгын хооронд заавал газардуулагчтай дамжуулагч ашиглах шаардлагагүй.